МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): С.Цогзолмаа, О.Цэрэнбат
"Магадлалын Онол, Математик Статистикийн Салбарын хөгжлийн тойм", Математикийн тэнхимийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ЭШ хурал, 2022-11-5, vol. 1, pp. 23-24

Хураангуй

Магадлалын онол, Математик Статистикийн салбар нь 1954 онд Монгол Улсын ууган математикч эрдэмтэн, Монгол Улсын Ардын багш, Профессор Л.Шагдар Москвагийн Улсын Их Сургуульд “Марков маягийн Гауссын тогтворжсон дискрет процессийн параметрүүдийн статистик үнэлэлт” сэдвээр Математикийн ухааны доктор цол хамгаалсан цагаас үүссэн хэмээн үздэг. Мөн тэрээр Монгол Улсад Математикийн шинжлэх ухаанаар Доктор цол хүртсэн анхны математикч эрдэмтэн болох тул Математикийн шинжлэх ухааны суурь судалгааны эхлэл тавигдсан үе гэж үзэх үндэслэлтэй юм. Улмаар Профессор Л.Шагдар нь 1947-1991 онд МУИС-ын Математикийн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 1965 оноос эхлэн МУИС-д Магадлалын онол, математик статистикийн чиглэлээр мэргэшсэн нарийн мэргэжилтэн бэлтгэх ажлыг эхлүүлсэн бөгөөд 1967-1974 онд ШУА-ын Математикийн тасгийн эрхлэгч, 1974-1990 онд ШУА-ын Математикийн хүрээлэнгийн эрхлэгчээр хавсран ажиллах хугацаандаа Магадлалын онол, Математик статистикийн тасгийг 1970 онд үүсгэн байгуулжээ. 1969 онд Монгол улсын Гавьяат багш, Профессор Д.Шагдар Киевийн Улсын Их Сургуульд “Санамсаргүй процессийн параметрүүдийн статистик үнэлэлт ба шалгуур байгуулах ойролцоо арга” сэдвээр Математикийн ухааны доктор цол хамгаалж дараагийн математикч эрздэмтэн төрөн гарсан байна. Ийнхүү Л.Шагдар, Д.Шагдар профессоруудын үүсгэн байгуулсан Магадлалын онол, Математик статистик чиглэлийн шавь сургуулиас төрөн гарсан математикч эрдэмтдийн цуваа тасралтгүй үргэлжилсэн бөгөөд тэдгээрээс дурьдвал: 1977 онд МУ-ын Гавьяат багш, Проф. Н. Жадамбаа БНЧУ-ын Прагийн Их Сургуулийн аспирантурыг, 1977 онд Проф. П.Бэгзжав,БНПУ-ын Вроцлав Хотын Их Сургуулийн аспирантурыг, 1980 онд ШУ-ы Доктор Д.Бямбажав Узбекстан Улсын Ташкентийн Их Сургуулийн аспирантур болон 1995 онд Узбекстан Улсын Ташкентийн Их Сургуулийн докторантурыг, 1980 онд Доктор Д.Монхор Унгар Улсын ШУА-ын аспирантурыг, 1983 онд Проф. С.Тогмид ХБНГУ-ын Хемниц-Цвикуагийн аспирантурыг, Проф Б.Чимид-Очир, 1990 онд Доктор О.Цэрэнбат Узбекстан Улсын ШУА-ын Математикийн Хүрээлэнгийн аспирантурыг, 1990 онд Доктор М.Баасанжав Москвагийн УИС-ын аспирантурыг тус тус дүүргэж хамгаалсан нь 1960-1990 оны хооронд Математикийн шинжлэх ухааны салбарт Магадлалын онол, математик статистикийн чиглэлийн хүчтэй шавь сургууль үүсэн бий болсныг харуулж байна. Энэхүү шавь сургуулийн судалгааг судалгааны чиглэлийн хувьд дараах 3 бүлэгт хуваан ангилж болно: Санамсаргүй процессийн статистик Үндэслэгч: Проф. Л.Шагдар, Проф. Д.Шагдар Бүтээгдэхүүний чанарын статистик шалгалт Үндэслэгч: Проф. Л.Шагдар Тодорхой статистикуудын хязгаарын теорем, нийлэлтийн хурдны судалгаа Үндэслэгч: 1976 онд ШУ-ы Доктор Д.Бямбажав Ташкентийн Их Сургуулийн аспирантурт суралцан хи-квадрат маягийн теорем дахь нийлэлтийн хурдыг судалж эхэлснээр хязгаарын теоремтой холбогдсон судалгааны ажлын эхлэл тавигдсан байна. Дээрх 3 чиглэл тус бүрээр хийгдсэн ажлуудын тойм болон бүтээлүүдийн дэлгэрэнгүй жагсаалтыг 2004 онд хэвлэгдсэн “Монгол Улсын Шинжлэх Ухаан” 108 боть цувралын 73-р боть болох “Математикийн Шинжлэх Ухаан” номны Хуудас 13-44 үзнэ үү. Магадлалын онол, математик статистик чиглэлээрх орчин үеийн судалгааны ажлуудыг 1990 оноос эхлэлтэй гэж үзэж болох бөгөөд энэ үеэс эхлэн МУИС дээр “Магадлалын онол, математик статистик”-ийн мэргэжилтэн бэлтгэх ажлыг Проф. П.Бэгзжав, ШУ-ы Доктор Д.Бямбажав, Доктор О.Цэрэнбат нар үргэлжлүүлсний үр дүнд Доктор Г.Хүрэлбаатар 1995 онд Унгар Улсын ШУА-ын аспирантурыг дүүргэж 2001 онд АНУ-ын University of Cincinnati-д “Almost Sure Central Limit Theorems” сэдвээр докторын зэрэг, Доктор Ч.Эрдэнэбаатар 2009 онд АНУ-ын Colorado State University-д “Statistical Modelling with COGARCH(p,q) Processes” сэдвээр докторын зэрэг, Доктор С.Цогзолмаа 2021 онд ИБНВУ-ын University of Bath-д “Conditioned Stable Levy Processes” сэдвээр докторын зэрэг, Доктор Г.Баттулга 2021 онд МУИС-д “Mathematical Models in Finance and Insurance” сэдвээр тус тус докторын зэрэг хамгаалаад байна. Ийнхүү 2000-аад оноос эхлэн судалгааны шинэ чиглэлүүдээр уг шавь сургууль үргэлжлэн хөгжиж ирсэн бөгөөд тэдгээр судалгааны ажлуудын дэлгэрэнгүй мэдээллийг доорх жагсаалтаас үзэж болно.

Зохиогч(ид): М.Итгэл, Д.Бадмаанямбуу, О.Цэрэнбат, I.Odmaa
"Examining the reliability and validity of a Mongolian version of the student online learning readiness instrument using exploratory and confirmatory factor analysis" Journal of University Teaching and Learning Practice, vol. 19, no. 5, pp. 1-16, 2022-9-28

https://ro.uow.edu.au/cgi/viewcontent.cgi?article=2700&context=jutlp

Хураангуй

This study examines the reliability and validity of a Mongolian version of the Student Online Learning Readiness (SOLR) instrument in the Mongolian context. The instrument consists of 20 items used to evaluate technical competencies, social competencies with instructor, social competencies with classmates, and communication competencies. One thousand seven hundred and eight-six undergraduate students at the National University of Mongolia in Ulaanbaatar, Mongolia, participated in this study. Data were randomly split into two groups. The four-factor structure of the SOLR instrument explained 69.355% of the variance in the pattern of relationships among the items in the first half-sample. All four competencies had high reliabilities (all Cronbach’s alpha values were .84 or higher). The validity of the four-factor structure of the Mongolian-language version of the SOLR model was confirmed with the deletion of one item that cross-loaded on multiple factors. Confirmatory factor analysis confirmed the validity of the hypothesised model of the 19-item structure of the Mongolian-language version of the SOLR instrument using the second half-sample.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар