МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Х.Нуржан
"Breaking the silence: Empowering Communities through SRHR Education under ICPD", ICPD+30: Asia and Pacific Regional Seminar on the Role of CSO in Promoting ICPD Agenda, Бээжин, БНХАУ, 2024-4-25, vol. 1-2, pp. 2

Хураангуй

Кайр хотноо 1994 онд хуралдсан Хүн ам ба хөгжил олон улсын бага хурал (ICPD)-д хүн ам зүйн асуудлаарх дэвшүүлсэн зорилтуудад хувь хүний хөгжлийг тэргүүлэх асуудал хэмээн тодорхойлсон нь дэлхий нийтэд томоохон өөрчлөлт болж буйг илтгэж байна. Тус хурлаас баталсан Мөрийн хөтөлбөрт хүний эрх, тогтвортой хөгжил, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чухалчилдаг ба ICPD-ийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ахиулахад иргэний нийгэм чухал үүрэг гүйцэтгэж байна. ICPD+30-ийн ололт амжилтыг дүгнэх зорилгоор 2024 оны 4-р сарын 25-ны өдөр CFPA, IPPF, НҮБ-ын Хүн амын сан хамтран мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, тулгамдаж буй сорилтуудыг тодорхойлж шийдвэрлэхэд иргэний нийгмийн үүрэг оролцоонд анхаарлаа хандуулсан бүсийн семинарыг Бээжин хотод зохион байгууллаа. МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ нь "Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролоор дамжуулан олон нийтийг чадавхижуулах нь" сэдвээр илтгэл тавьж, бэлгийн цогц боловсролын талаарх мониторингийн тайлангийн үр дүн, холбогдох зөвлөмжийг танилцуулав.

Зохиогч(ид): А.Солонго, Х.Нуржан
"Issues and Challenges of Food Accessibility for the Poor under Climate Change in Mongolia", Issues of Food Accessibility for the Poor in the NEA sub-region under the Era of Climate Risk, Korea, China, Russia, Japan, Mongolia, 2023-11-20, vol. 7th , pp. 17

Хураангуй

1. Share and identify the issues of food accessibility for the poor in different countries under the condition of climate change 2. Discuss about how to cooperate among 6 countries in the NEA sub-region to improve the food accessibility 3. Network stakeholder groups who are interested in the nexus issue in the sub-region: governments, scholars & researchers, NGOs, volunteers, farmers & fisherfolks, and businesses & industries. • Target audiences: Governments and any stakeholder groups who are interested in (around 30~40 persons on site, and more in virtual)

Зохиогч(ид): Г.Туяагэрэл, Д.Уртнасан, Х.Нуржан
"МОНГОЛ ДАХЬ АРДЧИЛЛЫН ХӨГЖЛИЙГ ПАРЛАМЕНТЫН ИНСТИТУЦИЙН ТӨЛӨӨЛЛИЙН ЧИГ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭЭР ҮНЭЛЭХ НЬ", Монгол дахь ардчиллын хөгжлийг шинжлэхүй, 2023-5-24, vol. 5, pp.

Хураангуй

Төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн институцуудын үүрэг, хариуцлага, тухайн институцуудэд нийгмийн зүгээс үзүүлэх дэмжлэг, иргэдийн институцэд итгэх итгэл, ялангуяа хууль тогтоох институцийн төлөөллийн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх нь маш их ач холбогдолтой юм. Төлөөллийн ардчиллын онолын үүднээс авч үзвэл хууль тогтоох институци болох Улсын Их Хурал нь үндэсний нийтлэг эрх ашгийг илэрхийлж байдгаараа бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны байх шинжээ бүрдүүлж байдаг төлөөллийн институци юм. Монгол Улс парламентын тогтолцоонд шилжээд 30 жил болсон хэдий ч хууль тогтоох институцийн ард түмнийг төлөөлөх чиг үүрэг багасах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн үндсэн үүрэг нь бүдгэрэх улмаар институцид итгэх олон түмний итгэл буурах байдал ажиглагдаж байна. 2006-2022 онуудад Сант марал сан, УТБА-аас хийгдсэн “Улс төрийн барометр” болон “Азийн барометр судалгаа”-ы дүнгээс үзэхэд хууль тогтоох институцид итгэх олон түмний итгэл буурсан дүн харагдаж байгаа юм.

Зохиогч(ид): Х.Нуржан
"Professional Growth and Changing Identities of a Mongolian Teacher: An auto-ethnography of teaching writing skills", Digital Education and English Language Learning, Монгол улс, 2022-9-16, vol. 1, pp. 23

Хураангуй

Emerging as formal therapeutic in teacher education and professional development, auto-ethnography allows practicing teachers to reflect their "learning experience, struggles, solutions, failures and successes". Given the challenges of the SLA, in particularly the writing- productive skill and through the critical analysis of "self-identity- Teacher as a Learner" whose long-term career is built in Academic English in tertiary institute, I will portray my realities (socio-cultural context) of teaching writing skills to non-English majoring students. The self-reflection will illustrate how my teaching has been shaped by and influenced toward creative teaching perspectives while collaborating with Australian teachers.

Зохиогч(ид): Х.Нуржан, Э.Эрдэнэтуяа
"THE URGE OF THE COVID-19 ON TEACHER DEVELOPMENT IN SETTINGS OF ONLINE TEACHING: BUILDING DIGITAL COMPETENCE OF TEACHERS" Монголын хүн амын сэтгүүл, vol. (564) 32, 2022, no. (564) 32, 2022, pp. 90-96, 2022-5-1

http://dep.num.edu.mn/econ/?page_id=855

Хураангуй

Дэлхий дахиныг орвонгоор нь өөрчилсөн Ковид-19 цар тахлын нөхцөл байдал боловсролын салбарт цахим сургалтыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг бий болгосон бөгөөд боловсролын байгууллагууд төдийгүй багш сурагчид ч цахим сургалт, түүнээс улбаалах асуудлыг бүрэн шийдвэрлэхэд бэлэн биш байсан. Цар тахлын нөхцөл байдал эхнээсээ хүлээгдэж байсан шиг түр зуурынх биш байсан бөгөөд энэ нь олон сар, магадгүй олон жилийн турш үргэлжилж, онлайн сургалтыг уртасгах нь тодорхой болсон үед тус салбарын оролцогч талууд онлайн сургалтын чанарт илүү их зовниж, боловсролын байгууллага болон багш нарт цахим сургалтыг амжилттай хэрэгжүүлж чадахуйц нөөц, чадвар байгаа эсэхийг нягтлахыг улам бүр шаардах болсон. Үүний үр дүнд багшийн цахим сургалт явуулах итгэл үнэмшил, дижитал ур чадварыг бодитойгоор үнэлэх, хөгжүүлэх нь боловсролын байгууллагууд төдийгүй багш нарын хувьд сонголтот алхам бус харин зайлшгүй шаардлага болж байгааг ойлгосон. Иймд өнөөдрийнх шиг онцгой нөхцөл байдал ирээдүйд дахин нүүрлэх үед, түүнчлэн цахим сургалтыг эрэлхийлсэн хэрэгцээ шаардлага ирээдүйд нэмэгдэх үед бэлэн байж, “дижитал орчинд төрж, өссөн” үеийнхний онлайн хичээлийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад багшийн дижитал ур чадвар, өөртөө итгэх итгэлийг цогц байдлаар хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Цахим сургалтын явцад тулгарсан асуудлууд, тэдгээрийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор дээд боловсролын байгууллагуудын 93 англи хэлний багш нарыг “Багшийн дижитал чадамжийг тодорхойлох Европын нийтлэг хүрээн”-д тодорхойлсон таван чиглэлээр асуулга судалгаанд хамруулсан. Асуулга судалгааны үр дүнд тоон болон чанарын дүн шинжилгээ хийж, энэ чиглэлээр багш нарыг цаашид чадавхийг бэхжүүлэх талаарх дүгнэлт, зөвлөмжийг өгсөн.

Зохиогч(ид): Э.Эрдэнэтуяа, Х.Нуржан
"Teachers' awareness, competence, confidence and attitudes regarding online teaching ", The 14th National TEFL/10th Mongolia TESOL conference, Монгол, 2021-9-25, vol. 14th, pp. 2

Хураангуй

With little or no prior experience in online education, educators in Mongolia were forced to shift into full online teaching mode due to unprecedented outbreak of a new pandemic. As this scenario was completely new and sudden, neither schools nor teachers and students were ready and confident to handle teaching fully online. To be ready for any possible emergency situation and be able to conduct online teaching more effectively in the future, and also to meet growing interests, demands of learners to attend online classes more, it was important to identify our weaknesses, strengths and potentials to build teacher confidence for online teaching in Mongolia based on the study of online teaching experiences during pandemic period.

Зохиогч(ид): Х.Нуржан, Л.Үүлэнсолонго
"Blending Australian and Mongolian Teaching Practices for Mongolian Adult Learners Preparing for Post-graduate Studies in Australian Universities", Emerging Trends for Teaching English at Tertiary Level in Mongolia, Монгол Улс, 2019-11-2, vol. 1, pp. 3

Хураангуй

The session will show how a team of Mongolian and Australian teachers manage to blend their cultural teaching styles in order to assist learners to make the transition to autonomous western-style higher education systems. This blending of teaching approaches also enables professional development-in-action for the NUM language lecturers involved in the program.

Зохиогч(ид): Х.Нуржан, С.Чимэд
"Providing online support for remote students and teachers", Transforming ELT in the digital era, Монгол Улс, 2019-9-28, vol. 13th National TEFL/9th Mongolia TESOL International Conference, pp. 22

Хураангуй

English language teaching and learning practices often utilize virtual classrooms and other ICT tools for various purposes; their effectiveness has been established through sustained research. The presentation will explore virtual classroom practices for students of Academic English.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар