Бидний тухай
Багш ажилтан
Бид энэ ажлаар Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэж байсан 2017 оны өвөл болон сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа 2020 оны өвлийн тодорхой саруудын Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт РМ$_{2.5}$ тоосонцрын бохирдлын хэмжээ, морфологийн түгэлт болон хар нүүрстөрөгчийн агуулгыг харьцуулан судалсан судалгааны үр дүнг танилцуулж байна. Судалгааны дүнд 2020 оны өвлийн улиралд агаар дахь тоосонцорт агуулагдах хар нүүрстөрөгчийн хэмжээ ойролцоогоор 2 дахин буурсан болохыг үзүүлэв. Мөн 2017 болон 2020 оны өвлийн улирлын дээжүүдийн хувьд PM$_{2.5}$ тоосонцрын хэлбэрийн түгэлтэд онцлох өөрчлөлт гараагүй бол хэмжээний түгэлтийн хувьд 0.4 мкм-ээс бага хэмжээтэй тоосонцор нийт тоосонцрын бохирдолд эзлэх хувь 15-49\% болж нэмэгдсэн бол 0.4 мкм-ээс дээш том хэмжээтэй тоосонцрын эзлэх хувь төдий хэмжээгээр буурсан үр дүн харагдаж байна. Энэ нь сайжруулсан шахмал түлшний шаталт сайн, дэгдэмхий чанар бага бөгөөд түүнийг хийхэд угаасан коксжих нүүрс ашиглаж байгаатай холбоотой.
Air pollution is a critical issue in Ulaanbaatar (UB), Mongolia. In accordance with the Government's decision to reduce air pollution, refined coal briquettes have been used instead of raw coal in UB since October 2019. In the study, a result of the comparative study of UB air particulate matter (APM) pollutions between 2018 and 2020 winter seasons, is presented. The results show that the amounts of black carbon in particulate matters (PM2.5) from combustion are decreased after consuming refined coal briquettes. In addition, the results of studying the particle size distributions (PSDs), shape and chemical composition using Scanning Electron MicroscopyEnergy Dispersive X-Ray Spectroscopy (SEM-EDS) are shown as well as the determination results of chemical elements contents by an Energy Dispersive X-Ray Flourescence (ED-XRF) are given.