МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Суран
"Увс нуурын УТХГН-гийн бүсэд Алтайн сонгины (Allium altaicum Pall.) байгалийн тархац, нөөцийн судалгааын ", ECOSYSTEMS OF CENTRAL ASIA: RESEARCH, CONSERVATION AND RATIONAL USE: XV Ubsunur International Symposium, Монгол, 2023-8-16, vol. 16, pp. 120-123

Хураангуй

Төв Азийн экосистем: Судалгаа, хамгаалал, зохистой ашиглалт Увс нуур олон улсын 16-р симпозиум

Зохиогч(ид): Д.Суран, Ө.Энэрэлт, Т.Сувдмаа, Г.Баярмаа, P.Suld
"Зүүнгарын гоёоны (Cynomorium songaricum Rupr.) биохимийн судалгаа, нөхөн сэргээх туршилтын зарим дүн", “БИОЛОГИ, БИОТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА – 80 ЖИЛ”, 2022-10-3, vol. 1, pp. 78

Хураангуй

Зүүнгарын гоёо нь Монголын Улаан ном (2013)-д “ховор”, Монгол орны ургамлын улаан данс (2019)-д “эмзэг” статуст бүртгэгдсэн. Иймд Зүүнгарын гоёог байгаль цаг уур, улирлын байдлаас шалтгаалахгүйгээр in vitro нөхцөлд өсгөвөрлөн ургуулах, нөөцийг арвижуулах, тухайн ургамлыг үржүүлэх, тэжээлийн орчинд биомассыг үйлдвэрлэж цаашдын биохими, биофизикийн олон талт судалгаа шинжилгээ хийх нэн шаардлагатай. Энэхүү судалгаагаар Зүүнгарын гоёоны махлаг зөөлөн, шүүслэг хэсгийн фитохимийн найрлагыг тогтоож, бүлэг ханд бүрийн бактерийн эсрэг идэвх, антиоксидант идэвхийг тодорхойлоход хлороформ болон этил-ацетатын ханд нь антиоксидант болон бактерийн эсрэг идэвхээрээ хамгийн өндөр байв. Зүүн гарын гоёоны газрын дээд (махлаг иш), доод (үндэслэг иш) хэсгийг модификац хийсэн фосфат-CTAB буферт хандлан, ханд тус бүрийг гель фильтрацийн аргаар фракцлан салгаж уургийн фракц ялган авсан. Зүүнгарын гоёоны газрын дээд, доод хэсгийн II фракц ~20 кДа жинтэй уурагт нэгдэл агуулсан бөгөөд бактерийн эсрэг идэвх өндөр болохыг тодорхойлов. Зүүнгарын гоёоны үрийн in vitro соёололтын судалгаанд гиббериллиний уусмалыг бусад фитогормонуудтай хослуулан үр хөврөлийн хөгжил, соёололтыг нь дэмжсэн. 2,4-дихлорофеноксицууны хүчил (2.4-D 1.0 мкг/мг), кинетин (0.5 мкг/мг), гиббериллин (1.0 мкг/мг) нэмсэн В5 тэжээлийн орчин дахь үрийн соёололт, өсөлт хамгийн өндөр байв.

Зохиогч(ид): Д.Суран
"Увс нуурын ай савын УТХГН-гийн бүсэд Алтайн сонгины (Allium altaicum Pall.) байгалийн тархац нутаг, нөөцийн судалгаа", ECOSYSTEMS OF CENTRAL ASIA: RESEARCH, CONSERVATION AND RATIONAL USE: XV Ubsunur International Symposium, Монгол, 2022-8-16, vol. 16, pp. 120-123

Хураангуй

Зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс байгалийн баялагаас ашиг хүртэгчид ихэссэн, аймаг, сум бүр “нутгийн брэнд” нэртэй төрөл бүрийн цай, эмийн ургамлын түүхий эдийг шууд ашиглах замаар байгалийн ургамлын тархац нутаг хумигдаж, нөөцөд хохирол учруулсаар байна. Нөгөө талаас цаг уурын өөрчлөлт, мал, хүний нөлөө, ган гачиг зэргээс хамаарч бэлчээрийн ургамлын төрөл зүйл хомсдож, даац хэтэрсэн билээ. Алтайн сонгины хувьд монголчууд эрт дээр үеэс хүнс, эмийн зориулалтаар хэрэглэж ирсэн уламжлалтай. Байгалийн тархац нутаг хумигдаж, нөөцийн хувьд эрс багасаж, зарим бүс нутагт устаж байна. Монгол улсын Байгалийн ургамлын тухай хууль (1995), Монгол улсын Улаан номонд (1987, 1997, 2012) нэн ховор, Монголын ургамлын улаан дансанд (2012, I боть) эмзэг статусаар бүртгэгдсэн. Эмзэг гэдэг зэрэглэлээр үнэлэгдэж байгаа бол байгальд устах эрсдэл маш их байгааг илтгэнэ.

Зохиогч(ид): Д.Суран
"Залаархаг хаврагийн биологи", 2021-7-25
Зохиогч(ид): Д.Суран
"Стерний ургамлын биологи", 2021-5-12
Зохиогч(ид): Д.Суран, Г.Баярмаа, T.Bolor
"In vitro Seed Germination and Callus Induction of Ferula" Mongolian Journal of Biological Sciences, vol. 14(1-2), pp. 53-58, 2016-12-27

Хураангуй

Ferula ferulaeoides is a highly valuable medicinal plant native to Mongolia. In vitro seed germination effi ciency of F. ferulaeoides was low, and it required cold stratifi cation for longer than 21 days and exogenous application of the hormone gibberellic acid (GA3) for germination. Cotyledons, hypocotyls and roots of two week old seedlings were cultured on Murashige and Skoog (MS) media supplemented with diff erent auxins including 2,4-dichlorophenoxy acetic acid (2,4-D), napthalene acetic acid (NAA) and indole-acetic acid (IAA) and cytokinin 6-Benzylaminopurine (BAP). This experiment showed that combination of BAP (0.5 mg/L) and auxins IAA and 2, 4 D was the most effi cient media for callus initiation from in vitro germinated seedling explants. Callus was sub-cultured with 4 weeks interval on the same media as callus initiation for a long term maintenance.

Зохиогч(ид): Б.Баяртогтох, Б.Оюунцэцэг, Н.Батхүү, B.Badamtsetseg, C.Young Chan, C.Hyeok Jae, Д.Нямбаяр, V.Gundegmaa, Д.Суран
"Important Plants of East Asia II: Endemic plant stories", 2016-6-6




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар