МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Л.Лхагвацэрэн, Э.Адъяабат, Д.Бямбажав, М.Баярпүрэв
"Дуу хоолой хувиргалтыг сайжруулахад авианы постериограмм (PPG)-д суурилсан аргыг хэрэгжүүлэх нь", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2026-5-22, vol. 3, pp. 1-6

Хураангуй

Энэхүүсудалгааныажлынзорилгонь зэрэгцээ (параллель) өгөгдөл шаардахгүй, авианы постериограмм (PPG)-д суурилсан дуу хоолой хувиргалтын системийг Монгол хэлэнд анх удаа хэ- рэгжүүлэх явдал юм. Уламжлалт дуу хоолой хувиргалтын аргууд — GMM, DNN, DBLSTM зэ- рэг нь хоёр яригчийн нэг агуулгыг уншсан зэрэгцээ бичлэг шаарддаг тул бичлэгийн зардал өндөр, Монгол хэлэнд тохиолдуулах нь хүндрэлтэй байв. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид яригчаас үл ха- маарах яриа таних (SI-ASR) системийн гаралт болох PPG-г завсрын дүрслэл болгон ашиглав. Санал болгож буй систем нь гурван үе шатаас бүрдэнэ: (1)wav2vec2.0-дсуурилсанSI-ASRсистемээраудио- гоос PPG гаргах, (2) DBLSTM нейрон сүлжээгээр PPG-г зорилтот яригчийн мел-кепстрал коэффици- ент (MCEP) рүү хөрвүүлэх, (3) WORLD вокодерээр эцсийн аудио синтезлэх. Сургалтад 267 яригч бүхий Monnum өгөгдлийн сангаас 2,462 бичлэг ашигласан. Туршилтын үр дүнд мел-кепстрийн гажилт (MCD) 7.43 дБ, үндсэн давтамжийн (F0) корреляци 0.611, дуутай/дуугүй (V/UV) авианы ангилах нарийвчлал 87.3% үзүүлэлтэд хүрсэн. Суурь DBLSTM аргатай харьцуулахад MCD 8.1%-иар буурч, F0 корреляци 6.4%-иар нэмэгдсэн нь дуу чанарын мэдэгдэхүйц сайжралтыг нотолж байна. Монгол хэлэнд PPG-д суурилсан дуу хоолой хувиргалтыг анх удаа хэрэгжүүлсэн бөгөөд нийтэд хүртээмжтэй 36 фонемийн vocabulary болон MFA лексиконыг бүтээн гаргасан нь цаашдын Монгол VC/TTS судалгааны суурь бо- лохоор байна.

Зохиогч(ид): Д.Хонгорзул, A.Sodbaatar, Г.Баярмагнай, М.Баярпүрэв, З.Ууганбаяр
"LIE SYMMETRY CLASSIFICATION AND INVARIANT SOLUTIONS OF TIMEFRACTIONAL TELEGRAPH SYSTEMS WITH VARIABLE COEFFICIENTS" International Journal of Mathematics for Industry, vol. зөвшөөрөгдсөн, pp. 1-19, 2026-5-17

https://www.worldscientific.com/worldscinet/ijmi

Хураангуй

Time-fractional telegraph equations provide fundamental mathematical models for transport processes that exhibit memory and nonlocal effects in industrial and physical systems. These models arise naturally in heat transport in materials with thermal memory, wave propagation in viscoelastic media, and charge transport in spatially heterogeneous semiconductor devices. In this study, we investigate a class of time-fractional telegraph systems with spatially varying coefficients using Lie symmetry analysis and the Riemann–Liouville fractional derivative. We establish a complete Lie group classification for sufficiently differentiable coefficient functions and determine all functional forms that admit such symmetry extensions. The symmetry structure is shown to depend fundamentally on the relationship between the transport coefficient and the potential function, resulting in three distinct symmetry classes. For each case, optimal systems of one-dimensional Lie subalgebras are constructed, and the governing fractional partial differential equations are systematically reduced to fractional ordinary differential equations. Exact invariant solutions are obtained in closed form and expressed in terms of Mittag–Leffler functions, generalized Wright functions, and Fox H-functions. These analytical solutions provide valuable insights into fractional telegraph-type transport phenomena and serve as important benchmarks for validating numerical methods in industrial transport modeling and fractional evolution systems.

Зохиогч(ид): М.Баярпүрэв, З.Ууганбаяр
"Дифференциал тэгшитгэлийн Ли симметр", Математик ба Түүний Хэрэглээ, 2025-12-13, vol. 1, pp. 22-26

Хураангуй

Lie symmetry буюу Лигийн симметрийн арга нь дифференциал тэгшитгэлийн хэлбэрийг өөрчлөхгүй үлдээдэг тасралтгүй хувиргалтын бүлгийг судалж, уг тэгшитгэлийн бүтцийг илүү энгийн хэлбэрт бууруулах хүчтэй аналитик арга юм. Энэ арга нь тухайн тэгшитгэл ямар хувиргалтад инвариант болохыг тогтоож, улмаар тухайн симметрт тохирох similarity variable, reduced equation, invariant solution-ийг байгуулдаг. Иймээс Lie symmetry нь зөвхөн “шийд олох техник” биш, харин тэгшитгэлийн дотоод геометр, хадгалагдах хэлбэр, масштабын шинж, физик утгыг нэг дор илрүүлэх онолын хэл юм. Энэхүү товч өгүүлэлд Lie symmetry-ийн үндсэн ойлголт, инфинитезималь үүсгүүр, prolongation, invariance criterion, determining equations, optimal system, invariant reduction гэсэн дарааллыг нэгтгэн тайлбарлав. Мөн шугаман ба шугаман бус PDE, бутархай уламжлалтай evolution болон telegraph төрлийн системд энэхүү аргыг хэрхэн ашиглаж болохыг товч авч үзэв.

Зохиогч(ид): Э.Адъяабат, L.Lhvagvatseren, O.Tumurkhuu, М.Баярпүрэв, Д.Бямбажав
"Implementation of Phonetic Posteriorgram-Based Techniques for Improved Voice Conversion", FITAT, Ho Chi Minh, Vietnam, 2025-12-11, vol. 1, pp. 1-6

Хураангуй

Voice conversion is a technique used to convert or change the voice of a human being in real-time to make it sound like someone else is speaking. ISPs and advertising companies extensively utilize human voice transformation algorithms. Nevertheless, most implementations are based on off-the-shelf platforms or open-source frameworks, constraining the ability to transform speech into the desired voice. This work employs the principle of speaker conversion through phonetic posteriorgrams (PPGs), which are extracted from a speech recognition system (SI-ASR) based on the Wav2Vec2.0 (XLS-R) model. A Deep Bidirectional Long-Term Memory (DBLSTM) recurrent neural network is then utilized to model the relationship between the PPGs and the acoustic features of the target speech. Accordingly, the same speaker-independent ASR system is used to derive PPGs from any source speech, which are passed to the trained DBLSTM model to generate the transformed speech. We show that our approach performs equally well than other VC using pitch shifting algorithm in speech quality.

Зохиогч(ид): Э.Адъяабат, М.Баярпүрэв, Д.Бямбажав
"Семантик холбоо ашигласан яриа таних систем", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2025-5-23, vol. 12, pp. 396-400

Хураангуй

Харилцаа холбооны зургаа дахь үе (6G) нь зөвхөн техник үзүүлэлтүүдээр хязгаарлагдахгүй, хүний ойлголт, сэтгэлгээнд ойрхон, ухаалаг харилцааны шинэ парадигмыг шаарддаг. Энэхүү шинэ хандлага нь мэдээллийг утгын түвшинд дамжуулж, системүүдийн хооронд илүү гүнзгий ойлголцол бий болгох боломжийг олгодог. Харин уламжлалт яриа таних (Automatic Speech Recognition, ASR) системүүд нь зөвхөн дууны сигналыг бичвэр болгон хөрвүүлдэг тул утга агуулгыг бүрэн тусгаж чаддаггүй, мөн өгөгдлийн дамжуулалт нь илүүдэл мэдээлэл агуулдаг.Энэхүү судалгааны зорилго нь семантик холбооны зарчмыг яриа таних системд нэвтрүүлэх боломжийг онолын болон практикийн түвшинд судлахад оршиж байна. Судалгааны хүрээнд яриан таних загварт суурилсан ASR систем болон утга ялгах семантик encoder-ийг хослуулсан архитектурыг боловсруулж, монгол хэл дээрх туршилтын өгөгдлөөр үнэлгээ хийсэн. Мөн семантик шахалт болон нөхөлт хийх аргачлалуудыг тооцож, уламжлалт ASR системтэй харьцуулсан үр дүнг танилцуулна. Судалгааны үр дүнд өгөгдлийн дамжуулалтын багтаамжийг бууруулах, ярианы утгыг илүү нарийвчлалтай ойлгох, хүний зорилго, контекстэд үндэслэн хариу үйлдэл үзүүлэх ухаалаг яриа таних системийг хөгжүүлэх боломжийг тодорхойлох юм. Ийм систем нь 6G-ийн ухаалаг хэрэглээнд (ухаалаг гэр, тээвэр, эрүүл мэнд гэх мэт) өргөн хэрэглэгдэх үндэс суурь болж чадна.

Зохиогч(ид): М.Баярпүрэв
"Оновчтой сплайн муруй ашигласан дифференциал роботын зам төлөвлөлт", Монголын мэдээллийн технологи - 2025, 2025-5-23, vol. 12, pp. 350-353

Хураангуй

Энэхүү ажлаар дифференциал роботын замыг гөлгөрөөр төлөвлөх асуудлыг авч үзнэ. Роботын зам нь гөлгөр байх тусам түүний хурд сайжирч энергийн хэмнэлт үүснэ. Мөн роботын кинематик болон динамик тооцоо, анализ хийхэд хялбар болно. Машин-хэвт дифференциал роботын замыг хойд дугуйгаар нь төлөвлөх нь хялбар. Гэвч энэ үед урд дугуйны зам нь хойд дугуйн замын мурийлт буюу хоёр дугаар эрэмбийн уламжлалтай нь холбоотой байдаг тул "мурилзах" үзэгдэл үүсдэг. Энэ ажлаар бид энэхүү "мурилзалтыг" арилгаж илүү "гөлгөр" зам үүсгэх арга санал болгоно. Ингэхдээ бид урд дугуйны замыг мурийлтыг оролцуулан зардлын (cost) функци үүсгэн оптимизаци хийнэ.

Зохиогч(ид): Д.Нанзадрагчаа, М.Баярпүрэв
"Гурван чөлөөний зэрэг бүхий роботын байршил олох алгоритм", Математик ба түүний хэрэглээ, 2025-5-10, vol. 1, pp. 22-26

Хураангуй

Роботын координатыг өндөр нарийвчлалтайгаар, бодит хугацаанд олох бодлого нь роботикийн чухал асуудал билээ. Энэхүү судалгааны ажилд хөдөлгөөнт робот дээр байрлуулсан омни дугуй бүхий ротари энкодер ашиглан координатыг тооцоолох алгоритмыг санал болгоно. Ротари энкодерийн тасалдал үүсэх хугацааг бүртгэж тухайн цэгийн хурдны функцийг ойролцоолон сэргээнэ. Ингэхдээ хурдыг сэргээх аргуудыг онолын болон тооцон бодох аргаар үнэлнэ. Сэргээсэн хурднаасаа омни дугуйн кинематикт тулгуурлан роботын координатыг тооцоолох алгоритм санал болгоно.

Зохиогч(ид): Э.Адъяабат, С.Билэгдэмбэрэл, М.Баярпүрэв
"Дуу хоолой таних систем", Монголын Мэдээллийн Технологи 2024, 2024-5-23, vol. 2024, pp. хуудас 36-39

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар бид тоо таних системийн хэрэгжүүлэлтийг хиймэл оюун ухаан ашиглан хийж гүйцэтгэсэн. Уг систем нь 1-ээс 10 хүртэлх тоог таних систем ба эхний шатанд цуглуулсан датаг 8kHz-ийн давтамжтайгаар түүвэрлэлт хийж ’MFCC’-ийн тусламжтайгаар дохионы дав- тамжийн коэффициентуудыг авч хадгалж авсан. Дараа нь бэлтгэсэн дата файлуудыг машин сургалтын аргыг ашиглан модельдоо таниулж өгсөн. ’SVM’, ’KNN’ моделиудыг ашиглан сургаж харьцуулалтыг хийсэн.

Зохиогч(ид): З.Ууганбаяр, М.Баярпүрэв
"Conservation laws for a certain time fractional nonlinear telegraph system", Математик 2024, 2024-5-18, vol. 1, pp. 9-11

Хураангуй

We consider a nonlinear telegraph system of time--fractional equations by using Lie symmetry analysis. Fractional derivative defined by the Riemann--Liouville operator is considered for two cases, in each of which symmetry generators are found. Through these generators group--invariant solutions are given in explicit forms. We obtain not only infinitesimal symmetries but also a complete group classification and a classification of group invariant solutions of this class of systems.

Зохиогч(ид): М.Баярпүрэв, З.Ууганбаяр
"Position estimation schemes using rotary encoders", Математик 2024, 2024-5-18, vol. 1, pp. 24-24

Хураангуй

Роботын байршлыг хурдтайгаар, бодит хугацаанд олоход ротари энкодер мэдрүүлийг ашиглан нь үр дүнтэй байдаг. Энэ судалгааны ажил дээр хоёр болон гурван чөлөөний зэрэг бүхий роботыг байршлыг ротари энкодер ашиглан олох аргыг өгнө.

Зохиогч(ид): Э.Адъяабат, М.Баярпүрэв, Д.Бямбажав, Т.Тэлмүүн, Д.Сумъяаханд
"The Monnum Spiking Dataset for Spike Neural Networks" Mongolian Journal of Engineering and Applied Sciences -2024, vol. 6, pp. 1-6, 2024-5-1

https://journal.num.edu.mn/EAS/index

Хураангуй

Spiking Neural Networks are a type of artificial neural network that mimics the way biological neural networks in the brain process information. Spiking neural networks form the foundation of the brain’s efficient information processing. While we don’t fully understand how these networks calculate, recent optimization techniques allow us to create increasingly complex functional spiking neural networks in a simulated environment. These methods promise to develop more efficient computing hardware and explore new possibilities in understanding brain circuit function. It is essential to have objective methods to compare their performance to speed up the development of such techniques. However, there are currently no widely accepted means of comparing the computational performance of spiking neural networks. We have introduced a new spike-based classification dataset that can be widely used to evaluate software performance and neuromorphic hardware implementations of spiking neural networks to address this issue. To achieve this, we have created a general procedure for converting audio signals into spiking neural network activity, drawing inspiration from neurophysiology. We created the Monnum digit dataset specifically for this study. Within the range of this research, We implemented a digit recognition system from 1 to 10 spoken in the Mongolian language for the Spike neural network. The last is data for training and testing, which was prepared in HDF5 format extension and then trained in the SNN network.

Зохиогч(ид): М.Баярпүрэв, А.Энхболор
"On the non-trivial Solutions of quadratic equation over Zn", Тусгай функц ба түүний хэрэглээ, 2023-6-28, vol. 1, pp. 28-30

Хураангуй

Fast and efficient integer factorization algorithms are crucial in analyzing, designing and breaking cryptographic schemes. In this paper, we propose an efficient algorithm for counting the non-trivial as well as trivial solutions.

Зохиогч(ид): М.Баярпүрэв, Д.Нанзадрагчаа
"Интегро-сплайн ашиглан диффенциал роботын байршил сэргээх алгоритм", Математик 2023, 2023-5-20, vol. 1, pp. 27-29

Хураангуй

Жолоочгүй автомашин, роботын хувьд түүний байршилыг бодит хугацаанд, өндөр нарийвчлалтай тооцолох нь робот удирдлагын тулгамдсан асуудлын нэг. Энэхүү судалгааны ажлаар дээр хойд тэнхлэг нь залуурдагддаггүй (дифференциал) дугуйт роботын байршилыг тодорхойлох бодлого авч үзнэ. Ингэхдээ хойд хоёр дугуйнд тахометр (incremental rotary encoder) суурилуулна. Тахометр нь дугуйг тогтмол ∆ зай алхах хугацааг хэмждэг мэдрүүл юм. Бид хойд хоёр дугуйнд суурилуулагдсан тахометрээс гарч ирэх хугацааны мэдээллээс роботын байршилыг сэргээх алгоритмыг дэвшүүлсэн. Үүнд, эхлээд хугацааны мэдээллээс интегросплайн аргаар дугуйны хурдыг тооцоолж, түүнийг интегралчлах замаар роботын байршлийг сэргээнэ.

Зохиогч(ид): М.Баярпүрэв, З.Ууганбаяр
"Lie symmetry analysis and conservation laws for a certain time–fractional nonlinear telegraph system", Математикийн тэнхимийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ЭШ хурал, 2022-11-5, vol. 1, pp. 20-22

Хураангуй

During last years differential equations with derivatives of fractional order have gained increasing popularity. Such equations and their systems accurately model various nonlinear phenomena in many fields including wave studies, diffusion processes and fluid mechanics, etc. Hence, a number of effective techniques have been developed to construct exact solutions of these equations such as G-expansion type methods, variational iteration methods, Adomian decomposition methods, Lie symmetry methods and exp-function methods, among others. In particular, Lie symmetry analysis provides a generic and efficient algorithmic approach for corresponding exact solutions to fractional partial differential equations (FPDEs) and systems of FPDEs in explicit forms. The key idea of the Lie symmetry analysis is regarding the tangent structural equations under one or several parameters Lie groups of point transformations. One can construct exact solutions including similarity solutions or more general group-invariant solutions by corresponding symmetry reductions.

Зохиогч(ид): М.Баярпүрэв, З.Ууганбаяр
"On the non trivial Solutions of x^2 -y^2 =0 over Z_n", Монгол-Япон математикчдын хамтарсан ЭШ хурал 2022, 2022-9-11, vol. 1, pp. 20-22

Хураангуй

Fast and efficient integer factorization algorithms are crucial in analyzing, designing and breaking cryptographic schemes. The well-known quadratic sieve algorithm utilizes nontrivial solutions of the equation x2 − y2 = 0 in Zn. It uses non-deterministic method which called seiving to construct the non-trivial solutions. Naturally, the running time of the quadratic sieve algorithm for a given integer n depends on the ratio of the cardinality of non-trivial solutions and trivial solutions, i.e. x = ±y in Zn. In this paper, we propose an efficient algorithm for counting the non-trivial as well as trivial solutions. It is believed that the number of non-trivial solutions are at least half of the solutions satisfying congruent of squares. But we’ll show that it’s not the case for the numbers in RSA cryptosystem in which the product of two distinct primes are used, by calculating the exact number of trivial and non-trivial solutions using our developed algorithm. If the number of distinct primes are increased, the number of non-trivial solutions are more than the number of trivial solutions.

Зохиогч(ид): Б.Төрмандах, Б.Тамир, М.Баярпүрэв
"Флайбак хувиргуур ашигласан батарей модуль баланслах төхөөрөмжийн судалгаа, симуляцийн үр дүн", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2022-5-13, vol. 2022, pp. 1-6

Хураангуй

Цахилгаан эрчим хүчийг хуримтлуулах технологи нь дан ганц цахилгааны салбарт бус мөн тээврийн салбарт маш чухал ач холбогдолтой болоод буй. Эрчим хүчний хуримтлуурын олон төрлийн технологиуд дундаас бидний нийтлэг ашигладаг технологиор батарей буюу цэнэг хураагуурыг нэрлэж болох юм. Тус судалгааны ажлын хүрээнд хосолмол хөдөлгүүр бүхий автомашинд өргөн ашиглагддаг Никел Металл батарейд зориулсан баланслах төхөөрөмжийг авч үзнэ. Цаашлаад, флайбак хувиргуур ашигласан баланслах төхөөрөмжийг түүний удирдлагын системийн хамт танилцуулж, симуляцийн програм хангамжийн тусламжтайгаар ажиллагаанд дүн шинжилгээ хийнэ.

Зохиогч(ид): Д.Сумъяаханд, Э.Адъяабат, М.Баярпүрэв, Р.Амартүвшин, Ц.Батцэнгэл
"Дуу хоолой хувиргагч системийн хэрэгжүүлэлт", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2022-5-13, vol. 2022, pp.

Хураангуй

Дуу хоолойг хувиргах гэдэг нь бодит цаг хугацааны хувьд хүний яриаг өөр хүн ярьж байгаа юм шиг дуу хоолойг нь хувиргах буюу өөрчлөхөд ашигладаг техник юм. Хүний дуу хоолой хувиргалтын алгоритмыг ISP болон зар сурталчилгааны компаниуд түгээмэл хэрэглэдэг. Гэхдээ ихэвчлэн дуу хоолой хувиргалтын алгоритмын хэрэгжүүлэлтийг бэлэн платформ буюу нээлттэй-эх код ашиглан хийдэг бөгөөд энэ нь дохиог өөрсдийнхөө хүссэн дуу хоолойруу хөрвүүлэх гэх мэт боломжуудыг хязгаарладаг. Иймээс бид энэхүү судалгааны ажлаар Питч шилжүүлэлтийн алгоритмыг МАТЛАБ програм болон C++ хэл дээр хэрэгжүүлсэн. Эхлээд хүний ярианы дохиог тодорхой хэмжээтэй фрейм болгон хуваасан бөгөөд нэг фрейм нь дохионы питч буюу үндсэн давтамж юм. Фрейм болгон хуваахын тулд бид тухайн хүний ярианы дохионоос питч илрүүлэх процессийг хийнэ. Өөрөөр хэлбэл тухайн хүний ярианы давтамжийн хүрээг олно. Хэрэгжүүлэлтийг монгол хүний дуу хоолой ашиглан хийсэн бөгөөд питч үнэлэх, питч тэмдэглэх, Pitch Synchronous Over Lap Add алгоритм гэсэн гурван алхмын дагуу хийсэн. Бидний энэхүү систем нь дурын хүний дуу хоолойн дохиог далайц болон хугацааны хувьд өөрчлөх замаар хувиргаж хувиргасан дуу хоолойг гаргадаг. Мөн энэхүү алгоритмын тусламжтайгаар хүний ярианы дохиог хувиргасан хэдий ч дууны чанарыг сайжруулах шаардлага гарсан учраас далайцын утгуудыг сэргээх алгоритмыг мөн хэрэгжүүлсэн.

Зохиогч(ид): Д.Нанзадрагчаа, М.Баярпүрэв
"Ротари энкодерийн хугацааны өгөгдлөөс интегро-сплайн ашиглан роботын байршил сэргээх нь", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2020-11-27, vol. 2020, pp. 1

Хураангуй

Зам тээврийн салбарт мэдээллийн технологийн дэвшлийг ашигласнаар энэ салбарыг илүү аюулгүй,илүү бүтээмж өндөртэй болгоно гэж үздэг.

Зохиогч(ид): Б.Алтанцоож, W.Liji, Z.Xiangmin, C.Munkhbaatar, N.Tsetsbold, М.Баярпүрэв, X.Ke, Y.Wei
"Performance Comparison of Finite Field Adders for SM2 Algorithm Based on FPGA Implementation", International Conference on Anti- counterfeiting, Security, and Identification(IEEE-ASID’2020), China, 2020-11-1, vol. 1, pp. 77-80

Хураангуй

An Elliptic curve is one of the significant applications of cryptography, and the 256-bit of crypto that uses a digital signature algorithm based on such a method has the same security level as 3072-bit of RSA. In other words, the elliptic curve algorithm can reach the same security level using 12 times shorter bits than the RSA method. From the computational side, an efficient and high-speed calculation methodology is required in the field of 256 bits' finite field. The most required calculation in the finite field is the addition of arithmetic. This paper discusses our latest results on 256 bits' addition arithmetic implementations, which are implemented on the Virtex6 FPGA board and Xilinx 14.5 IDE. The considered simulation results include time delay propagation, area, and power consumption.

Зохиогч(ид): C.Munkhbaatar, W.Liji, Б.Алтанцоож, K.Uyangaa, Z.Xiangmin, М.Баярпүрэв, X.Ke, Y.Wei
"Performance Comparison of Finite Field Multipliers for SM2 Algorithm based on FPGA Implementation", International Conference on Anti- counterfeiting, Security, and Identification(IEEE-ASID’2020), China, 2020-11-1, vol. 1, pp. 69-72

Хураангуй

An efficient implementation of the multiplication part is one of the significant procedures of the cryptography algorithms. In this paper, the six altered parallel multiplication methods are proposed to Implement in 192-bit for the SM2 algorithm. The CPAM, CSAM, Tri-Section Pezaris, BaughWooley array, Modified Booth, and the Montgomery multipliers are compared by considering minimum operational speed, area, and power. We used a mod m reducer circuit for comparing with similar outputs of the multiplier architectures. Through the final comparison, the Montgomery gives the efficient result by 504 LUTs, 5.532ns timing, 0.101mW dynamic power. The proposed work is implemented on the Xilinx Virtex- 7 FPGA board, and the programming language is VHDL.

Зохиогч(ид): K.Uyangaa, W.Liji, Z.Xiangmin, Y.Yanzhao, Б.Алтанцоож, М.Баярпүрэв, C.Munkhbaatar
" Hardware Design of Polynomial Multiplication for Byte-Level Ring-LWE Based Cryptosystem", International Conference on Anti- counterfeiting, Security, and Identification(IEEE-ASID’2020), China, 2020-11-1, vol. 1, pp. 86-89

Хураангуй

An ideal lattice is defined over a ring learning with errors (Ring-LWE) problem. Polynomial multiplication over the ring is the most computational and time-consuming block in lattice-based cryptography. This paper presents the first hardware design of the polynomial multiplication for LAC, one of the Round-2 candidates of the NIST PQC Standardization Process, which has byte-level modulus p=251. The proposed architecture supports polynomial multiplications for different degree n (n=512/1024/2048). For designing the scheme, we used the Vivado HLS compiler, a high-level synthesis based hardware design methodology, which is able to optimize software algorithms into actual hardware products. The design of the scheme takes 274/280/291 FFs and 204/217/208 LUTs on the Xilinx Artix-7 family FPGA, requested by NIST PQC competition for hardware implementation. Multiplication core uses only 1/1/2 pieces of 18Kb BRAMs, 1/1/1 DSPs, and 90/94/95 slices on the board. Our timing result achieved in an alternative degree n with 5.052/4.3985/5.133ns.

Зохиогч(ид): М.Баярпүрэв, Д.Нанзадрагчаа, M.Enkhbold
"Coordinate Estimation Scheme for Differential Mobile Robots Using Rotary Encoder", ITEC-AP2019, Өмнөд Солонгос , 2019-5-10, vol. Session 7E, pp. 223-227

Хураангуй

Real-time coordinate estimation for a mobile robot is a crucial task for its control. In this paper we propose three coordinate estimation schemes for differential mobile robots using a pair of rotary encoders. Rotary encoders installed on the differential axis. Firstly, we recover the yaw angle and absolute velocities for each wheels. Then, calculate the velocity vectors for each wheels and integrate them to estimate coordinates. The schemes is numerically simulated on Matlab. For this we construct smooth trajectories for each wheel using Bezier polynomials. We calculate Bezier time instances that divides the curve into equal segments. This is done by solving first-order nonlinear ODE of Bezier time with respect to the natural parameter of the curves. We run our scheme on these time instances and evaluate its estimation error. The coordinate estimation schemes are implemented and experimented on a ARM computer.

Зохиогч(ид): Ө.Оргил, Г.Гантулга, М.Баярпүрэв
"Тистлетвэйтийн 52 үйлдэлт алгоритмыг төвшний нэвтрэлтээр хэрэгжүүлэх", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2019-5-3, vol. 2019, pp. 90-92

Хураангуй

Рубикын шооны оптимал алгоритмуудын нэг болох Тистлетвэйтийн 52 үйлдэлт алгоритм нь хайлтын огторгуйг багасгахын тулд Математикийн бүлэг ашигладаг. Энэхүү алгоритм нь урьдаас тооцоолон гаргасан хүснэгтийн тусламжтайгаар шоог эвлүүлдэг бөгөөд зохиогчийн хүснэгт товчхон, ойлгоход хүндрэлтэй байсан ба хүснэгтийн зарим хэсгийг зохиогч зориудаар илэрхий хэмээн үзэж орхисон байсан. Энэхүү ажлын гол зорилго нь уг алгоритмыг хэрэгжүүлэхийн тулд зохиогчийн хүснэгтийг ашиглахгүйгээр төвшний нэвтрэлтээр хэрхэн өөрийн хүснэгтийг үүсгэж болохыг харуулах болно.

Зохиогч(ид): Ө.Оргил, Г.Гантулга, М.Баярпүрэв
"Тистлетвэйтийн 52 үйлдэлт алгоритмыг төвшний нэвтрэлтээр хэрэгжүүлэх", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2019-5-3, vol. 2019, pp. 90-92

Хураангуй

Рубикын шооны оптимал алгоритмуудын нэг болох Тистлетвэйтийн 52 үйлдэлт алгоритм нь хайлтын огторгуйг багасгахын тулд Математикийн бүлэг ашигладаг. Энэхүү алгоритм нь урьдаас тооцоолон гаргасан хүснэгтийн тусламжтайгаар шоог эвлүүлдэг бөгөөд зохиогчийн хүснэгт товчхон, ойлгоход хүндрэлтэй байсан ба хүснэгтийн зарим хэсгийг зохиогч зориудаар илэрхий хэмээн үзэж орхисон байсан. Энэхүү ажлын гол зорилго нь уг алгоритмыг хэрэгжүүлэхийн тулд зохиогчийн хүснэгтийг ашиглахгүйгээр төвшний нэвтрэлтээр хэрхэн өөрийн хүснэгтийг үүсгэж болохыг харуулах болно.

Зохиогч(ид): М.Баярпүрэв, Б.Үйлстөгөлдөр
"Дифференциал роботын траектор засах алгоритм", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2016-5-6, vol. 2016, pp. 120-124

Хураангуй

Роботын траекторыг засахад робот өөрийн байршлыг мэдэж байхаас гадна, тухайн агшинд хаана байх ёстойгоо мэдэж байх шаардлагатай. Ингэснээр өөрийн байршлыг, төлөвлөгөөт байршилтай харьцуулан траекторыг засах эсэх шийдвэрийг гаргах юм. Энэ өгүүлэлд дифференциал роботын траекторыг төлөвлөхдөө куб Бизье муруй ашигласан ба ротари энкодероос мэдээлэл орж ирэх агшинд роботын бодит байршил болон төлөвлөгөөт бизье муруй дээрх байршлыг тодорхойлох, тэдгээрийг харьцуулан шийдвэр гаргах болон шаардлагатай тохиолдолд траекторыг шинээр төлөвлөх алгоритмыг санал болгоно.

Зохиогч(ид): М.Баярпүрэв, Б.Золбоо, E.Adiyabat
"OFDM дээр суурилсан WLAN Системийн Тэмдэгтийн Хугацааны Синхрончлол", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2016-5-6, vol. 2016, pp. 110-115

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар Orthogonal Frequency Division Multiplexing(OFDM) WLAN системийн тэмдэгтийн хугацааны синхрончлолын асуудлыг шийдвэрлэхийг зорилоо. OFDM систем нь синхрончлолын алдаанд маш мэдрэмтгий ба хугацааны офсет үнэлэлтийн нарийвчлалыг сайжруулснаар системийн ажиллагааг сайжруулахад туслах болно. Санал болгож буй арга нь нарийн төвөгтэй тооцооллыг багасгах бөгөөд хүлээн авагч дээр ерөнхийдөө автокорреляцийн аргаар харьцуулж үр дүнг харуулна. Санал болгож буй арга нь дундаж магнитудын зөрүү функц (Average magnitude difference function)дээр суурилдаг. AMDF арга болон Схмидл аргыг хэрэгжүүлэхдээ IEEE 802.11a стандартын богино преамбул цувааг хэрэглнэ. Симуляцийг Aдавтив-Цагаан Гауссын Шуугиантай Релейн замхралттай суваг дээр AMDF арга,Схмидл Коксын аргын үр дүнгүүдийг МАТЛАБ програм дээр симуляци хийж харуулна. Мөн тэмдэгтийн хугацааны синхрончлолын үнэлэлтийн үр дүнгүүдийг харуулна.

Зохиогч(ид): М.Баярпүрэв, Г.Гантулга
"Modern cryptography: Discrete logarithm and prime factorization", Khurel Togoot, Монгол, 2015-10-17, vol. 2015, pp. 92-94

Хураангуй

Modern cryptography is based on the computational complexities of the two problems namely discrete logarithm and prime factorization. We tried to show overview of the theories behind modern cryptography and the relationship between these two problems.

Зохиогч(ид): М.Баярпүрэв, N.Davaadorj
"Smooth Path Planing and Localization Scheme for Swerve Robots", Khurel Togoot, Mongolia, 2015-10-17, vol. 2015, pp. 17-20

Хураангуй

In this paper, a smooth path planning and a localization method for swerve robot is proposed. Swerve robots have simple wheels and each wheel is rotationally controllable separately. This paper aims to approximate a velocity of each wheel in terms of speed and angle. This estimation is done for swerve and d-swerve robots. Initial path, that is approximated by a data given by the encoders on the wheels, is a parametric Bézier curve. Since the simulation uses a Bézier curve, we found relationship between t parameter and real-time.

Зохиогч(ид): Б.Золбоо, М.Баярпүрэв, E.Lkhamdelger
"USRP ашигласан телевизийн реклам танигч", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2015-5-1, vol. 2015, pp. 40-43

Хураангуй

Телевизийн нэвтрүүлгээс реклам танигч систем нь дуу эсвэл дүрсийг ашиглаж болно. Дүрсний мэдээлэл нь зурвасын өргөн ихтэй тул дүрс ашигласан танигчийн тооцооллын ээдрээ нь ихэснэ. Харин дуу ашигласан реклам танигч нь тооцооллын хувьд хялбар болно. Телевизийн өргөн нэвтрүүлгийн дууны дохиог FM(Frequency Modulation) модуляци ашиглан дамжуулдаг. Тиймээс энгийн FM хүлээн авагчийг GNU Radio дээр хэрэгжүүлж гаралтын дууны дохионоос рекламыг танина. Бидний боловсруулсан алгоритм нь таних гэж буй рекламанд тохирсон шүүлтүүр бэлтгэж, түүний гаралт дээр боловсруулалт хийнэ. Телевизийн нэвтрүүлгийн явцад уг реклам гарах үед шүүлтүүрийн гаралтанд Peak утга ажиглагддаг. Энэ peak утгыг бусад шуугианаас зөв ялгаж танихын тулд тодорхой босго утга оруулж ирсэн. Гэвч хүлээн авч байгаа дохионы чадал хувьсан өөрчлөгдөх тул энэхүү босго утгыг адаптив өөрчлөх алгоритм боловсруулсан. Бидний санал болгож буй танигчийг Software-Defined-Radio-н USRP B210 хардвар платформ дээр GNU Radio Companion орчинд хэрэгжүүлсэн. Танигчийн ажиллагааны үр дүнг харуулахдаа бодит телевизийн нэвтрүүлгээс реклам танисан хугацааг текст файлд бичдэг байхаар хийсэн.

Зохиогч(ид): Б.Золбоо, М.Баярпүрэв, А.Мөнхбаясгалан
"Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2015-1-5, vol. 2015, pp. 25-29

Хураангуй

Өнөө үеийн утасгүй холбооны технологийн гол төлөөлөгч болсон MIMO системийн хөгжүүлэлт одоог хүртэл идэвхтэй хийгдсээр байна. MIMO системийн хүлээн авагчийн эквалайзер зөв ажиллахын тулд сувгаа урьдчилан үнэлсэн байх шаардлагатай байдаг. Энэхүү судалгааны ажлаар рекурсив хамгийн бага квадратын (RLS) алгоримтыг ашиглан MIMO сувгийг үнэлсэн. Ингэхдээ өмнө нь хийж гүйцэтгэсэн хөдөлгөөнт MIMO сувгийн загварчлал болон MIMO хүлээн авагчийн эквалайзер зэрэг МАТЛАБ платформуудыг ашигласан. RLS ашигласны гол давуу тал нь сувгийн талаар ямар нэг статистик мэдээллийг урьдчилан мэдэхгүйгээр үнэлэхэд оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар