МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Одбилэг, М.Цэвэлмаа, С.Баттулга
"IPO-Н ДООГУУР ҮНЭЛЭЛТЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ШИНЖЛЭХ НЬ" Бизнес ба инноваци, vol. 8, no. 2, pp. 0, 2022-6-1

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

The purpose of this article is to determine the underpriced equities that were traded on the primary market of the Mongolian Stock Exchange and to identify the classic financial theory-based elements that influence it. We utilized the Multiple Linear Regression model based on information on public-offering companies, securities, and financial reports. This article demonstrates that the level of underpricing on the Mongolian Stock Exchange is 8.86 percent, and par value, trading delay, and leverage before an initial public offering have a negative impact on underpricing. Moreover, the finding is comparable to several other studies. In addition, as either mining and quarrying sector or manufacturing sector, the reason for a negative correlation with the dependent variable is that neither the mining and quarrying sector nor the manufacturing sector contains underpriced companies.

Зохиогч(ид): Н.Баянтөр, Д.Одбилэг, Э.Жавхлан, М.Цэвэлмаа
"Макро эдийн засгийн тодорхойгүй байдлын компанийн санхүүгийн хөшүүрэгт үзүүлэх нөлөө" Мөнгө санхүү, vol. 11, pp. 2022 №01, 2022-5-17

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

Монгол улсын эдийн засаг нь уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай бөгөөд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, олон улсын асуудлууд зэрэг макро эдийн засгийн тодорхойгүй байдал манай улсын эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна. Компанийн удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөл нь макро эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлахаас гадна компанийн насжилт, жинлэсэн дундаж өртөг болон харилцагч талуудын ашиг сонирхол зэрэг олон хүчин зүйлсэд нийцүүлэн хамгийн оновчтой санхүүжилтийн эх үүсвэрийг сонгох шаардлагатай байдаг. Иймд Монгол улсын хувьцаат компаниудын санхүүгийн хөшүүрэг, капиталын бүтцийн шийдвэр гаргалтад макро эдийн засгийн тодорхойгүй байдлын үзүүлэх нөлөөг шинжлэн үр дүнг олон улсын жишигт харьцуулах замаар үнэлэлт дүгнэлт өгөхийг зорьлоо. Санхүүгийн хөшүүрэг нь зөвхөн тодорхой бус байдлаас хамаарахгүй тул бусад хүчин зүйлс болох хөрвөх чадвар, үр ашигт байдал болоод эдийн засгийн өнгөрсөн болоод одоогийн нөхцөл байдал зэргийг хамруулан авч үзэж шинжлэн дүгнэлт гаргасан болно.

Зохиогч(ид): Д.Одбилэг, М.Цэвэлмаа
"Хувьцааны зах зээлийн хөгжлийг тодорхойлох нь: Пост социалист зарим улсуудын жишээн дээр" Бизнес ба инноваци, vol. 8, no. 1, pp. 16-31, 2022-3-1

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

Монгол Улсын хувьцааны зах зээлийн хөгжлийн түвшинг ижил хугацаанд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн /пост-социалист орнууд/ Болгар, Казахстан, Литва, Унгар, Украйн, Чех зэрэг орнуудтай харьцуулан тодорхойлох, хувьцааны зах зээлийн хөгжлийг үнэлэх үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан болно. Үр дүн нь эдгээр улсуудын хувьцааны зах зээлийн ялгаатай байдлыг харуулж байна. Тухайлбал Казакстан, Унгар, Болгар зэрэг улсуудын хувьцааны зах зээл нь өндөр хөгжсөн байгааг судалгааны үр дүнгээр харуулж байна. Тэдний хөгжлийн үзүүлэлтийн давуу тал нь зах зээлийн тогтвортой байдал бөгөөд Унгар улс зах зээлийн үнэлгээгээр хамгийн өндөр байгаа бол хүртээмжтэй байдлаараа Болгар, Казакстан зэрэг улсууд өндөр үзүүлэлттэй байна. Монгол улс хэдийгээр зах зээлийн эдийн засаг руу шилжээд 30 гаруй жил өнгөрсөн ч хувьцааны зах зээлийн хөгжил бусад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас мөн адил шилжсэн улсуудтай харьцуулахад сул байна. Үүнд зах зээлийн хэмжээ хэт бага байгаа нь шууд нөлөөлж байна. Харин зах зээлийн хүртээмжтэй байдал харьцангуй сайн байна. Цаашид зах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, үр ашигт байдлыг сайжруулах нь хувьцааны зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлөх хандлагатай байна.

Зохиогч(ид): Д.Одбилэг, М.Цэвэлмаа
"The Efficiency of Mongolia’s Healthcare Sector" Мөнгө санхүү, vol. 10, no. 02, pp. 54-71, 2021-12-1

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

Энэхүү судалгааны ажилд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үр ашиг ямар түвшинд байгааг тоон үзүүлэлтээр илэрхийлэхийг зорилоо. Судалгааны үр дүнд дэвшүүлсэн таамаглалууд болох (i) эрүүл мэндийн салбарын санхүүжилт нь үр ашигтай ажиллахад хүчтэй нөлөөтэй биш; (ii) эрүүл мэндийн системийн ерөнхий үзүүлэлтүүд хоорондоо шууд хамааралтай; (iii) эв санааны нэгдлийн зарчимд тулгуурласан эрүүл мэндийн тогтолцоотой бусад улсуудтай харьцуулахад Монгол Улсын ЭМСалбарын санхүүжилтийг цуглуулагч болон хуваарилагч байгууллагуудын үйл ажиллагаа нийцгүй, хоорондоо уялдаагүй гэсэн 3 таамаглал дэмжигдлээ. Энэхүү судалгаанд бид Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үр ашгийг тооцохдоо DEA аргыг ашиглан тооцоолсноос гадна орц, гарцын хувьсагчуудын хоорондын хамаарлыг бутархай програмчлалын бодлого болгон Math Lab программ ашиглан үр дүнг тооцооллоо. Монгол Улс эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүх иргэддээ үнэ төлбөргүй олгодог. Бидний судалгааны үр дүнгээр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн цуглуулагч болон хуваарилагч байгууллагуудын үйл ажиллагаа уялдахгүй, хоорондоо нийцэхгүй байгаа нь ижил төстэй 2 улстай харьцуулан судлахад харагдаж байна.

Зохиогч(ид): Д.Сувдаа, М.Цэвэлмаа
"Ковидын үеийн төсвийн бодлого, түүний нөлөө" Бизнес ба инноваци, vol. 2021, Vol7, No4, pp. 153-164, 2021-12-1

bs.num.edu.mn

Хураангуй

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг огцом агшиж, Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн бага өсөлтийг үзүүлж байна. Халдварын улмаас улс орнууд хүн амын эрүүл мэнд болоод эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор төсвийн зарлага санхүүжилтийн бодлого, хөтөлбөр буюу сангийн тэлэх бодлого болон мөнгөний зөөлөн бодлого явуулж байна. Энэхүү судалгааны гол зорилго нь цар тахлын үеийн Монгол Улсын төсвийн бодлого эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгааг 2010 оноос 2021 оны тоон мэдээлэлд үндэслэн VAR загвар ашиглан тооцооллоо. Судалгааны үр дүнд төсвийн зарлага 10 хувиар нэмэгдэхэд 3 улирлын хоцрогдолтойгоор эдийн засгийн өсөлт 0.8 хувиар өссөн тооцоолол гарсан.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар