МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Одбилэг, Б.Жамъяншарав, Н.Баянтөр, Д.Сувдаа
"ECONOMIC GROWTH AND STOCK MARKET DEVELOPMENT: EVIDENCE FROM SOME SELECTED COUNTRIES" Journal of Eastern European and Central Asian Research, vol. 2024.07, pp. 1, 2024-5-14

https://ieeca.org/journal/index.php/JEECAR/

Хураангуй

By sustaining the required capital and investment, the financial sector plays a critical role in achieving economic growth and stability. The article conducts a comprehensive examination of the relationships between stock market development and economic growth in 11 post-socialist countries and China. Unbalanced panel data from selected countries from 1995 to 2020 were used for this study. We wanted to disclose the cointegration of crucial variables in assessing Granger causalities using the Vector Auto-Regressive (VAR) model. Our findings confirm the Neutrality Hypothesis (NLH) when we investigated the existence of an independent association between Economic Growth (EG) and the Composite Index of Stock Market Development (SMI). The study's recommendations emphasize the significance of changing economic policies to account for disparities in economic growth and stock market development to ensure sustainable development in the selected countries.

Зохиогч(ид): Э.Жавхлан, Н.Баянтөр
"Төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчны шинэчлэл, түүний үр нөлөө" Мөнгө санхүү, vol. №01(15), pp. 6, 2024-5-14

https://bs.num.edu.mn/departments/finance-department/

Хураангуй

Төрийн худалдан авах ажиллагааг зохицуулалдаг гол хууль болох Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэлээр тусгагдсан тендер шалгаруулалтад зарцуулагдах хугацааг бууруулах, тендер шалгаруулалтыг цахим системээр зохион байгуулах, захиалагч сонирхогч этгээд, оролцогчидтой харилцахад энгийн хялбар, түргэн шуурхай байдлыг нэмэгдүүлэх, тендер шалгаруулалтыг зохион байгуулахад ашиг сонирхлын зөрчилгүй байх, хариуцлагыг сайжруулах зохицуулалтууд, тэдгээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж төрийн худалдан авах ажиллагаанд гарч буй үр нөлөөг тодорхойллоо.

Зохиогч(ид): Н.Баянтөр, Э.Жавхлан, П.Оюунбилэг
"Макро эдийн засагт үзүүлж буй уул уурхайн компаниудын үнэ шилжилтийн нөлөө" Мөнгө санхүү, vol. 13, pp. 25-37, 2023-5-10

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

2017 оноос эхлэн Монгол улсад үнэ шилжилтийн ойлголт дэлгэрч Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын “Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд болон Татварын албадад зориулсан ЭЗХАХБ-ын Үнэ шилжилтийн талаарх зөвлөмж”-н шинэчлэгдсэн найруулгын дагуу үнэ шилжилтийн стандартыг дотоод хуулинд авч хэрэгжүүлж байна. Харин 2020 оноос эхлэн Монголд аж ахуйн нэгж (ААН)-үүд үнэ шилжилтийн тайлан гаргах шаардлагатай болсон. Үүнтэй холбоотойгоор үнэ шилжилт хийсэн аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үр дүнтэй холбоотойгоор уул уурхайн компаниудын үнэ шилжилттэй холбоотой асуудлыг судалж, үнэ шилжүүлгэд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх боломж, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцоолж дүгнэлт гарган судаллаа.

Зохиогч(ид): Э.Жавхлан, Н.Баянтөр, Н.Цэрэнсамбуу
"ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА" Мөнгө санхүү, vol. №02 (12), pp. 81-95, 2022-12-2

https://bs.num.edu.mn/sanhuugiin-tenhim/

Хураангуй

Төр иргэд, олон нийтэд үйлчлэх, тэдний эрх ашгийг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах зэрэг төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Фридманы мөнгөний онолоор төсвийн хөрөнгө нь түүнийг захиран зарцуулж буй төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, ёс зүйгээс хууль, тогтоомжийн хэрэгжилт, төсвийн оновчтой зарцуулалт ихээхэн хамаарч байдаг гэж үздэг. Түүнчлэн мэдээллийн эрин зуун хэмээн нэрлэгдэж буй 21 дүгээр зуунд мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлан хүний ажил, хөдөлмөрийг хялбарчлах, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйл ажиллагаанд хүнд суртлыг багасгах, зардлыг бууруулах гэх мэт олон эерэг үр дүнгүүд гарч байна. Иймд худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологийг ашиглан хүний оролцоог бууруулах замаар төсвийн үргүй зардлыг багасгах, авлига, ашиг сонирхлоос сэргийлэх боломжийг бүрдүүлэхээр худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлээд 10 жил болж байна. Энэ хугацаанд зөвхөн урилгыг зарлан мэдээлэлдэг байснаас эхлээд тендерийн үнэлгээнд хиймэл оюун ухааныг ашиглахуйц болтлоо хөгжиж байна.

Зохиогч(ид): Н.Баянтөр
"Компанийн жинлэсэн дундаж өртөгт нөлөөлөх амьдралын мөчлөгийн онол, арга зүйн судалгаа" Мөнгө санхүү, vol. 13, no. 2022 оны №01, pp. 72-80, 2022-9-10

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

Компанийн капиталын жинлэсэн дундаж өртгийг хамгийн бага байлгах нь санхүүгийн менежментийн зорилго болох компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд хүрэх томоохон алхам юм. Капиталын жинлэсэн дундаж өртгийг тооцоход тус бүрийн өртөг, эзлэх жин болон татварын түвшинг ашигладаг. Компанийн амьдралын мөчлөгийн онолд компанийн нас нэмэгдэхийн хэрээр түүний санхүүжилтийн өртөг нь буурдаг тухай дурдсан байдаг. Тэгвэл онолын хувьд компанийн наслалт нэмэгдэх нь санхүүжилтийн өртөг болон капиталын бүтцэд тус бүр нөлөө үзүүлдэг байна. Компанийн наслалт нэмэгдэхийн хэрээр өр төлбөрийн капиталын бүтцэд эзлэх жин нэмэгддэг гэж үздэг. Санхүүжилтийн өртөг буурах нь илүү бага зардалтайгаар хөрөнгийг ашиглаж байгаа тухай бөгөөд тогтворжсон компаниудын зардал Гарааны бизнестэй компаниудаас бага байна гэсэн үг. Энэ өгүүллээр компанийн наслалт нэмэгдэхийн хирээр бизнесийн амьдралын мөчлөгийн тогтвортой үе шатанд шилжиж, эрсдэл болон өгөөжийн түвшний хооронд оновчтой харьцаа тогтоогдож, санхүүжилтийн өртөг буурч үнэ цэн нэмэгддэг талаарх онол, арга зүйн үндсийг харьцуулан судаллаа.

Зохиогч(ид): Н.Баянтөр
"Дээд боловсрол дахь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал", Дээд боловсрол ба тогтвортой хөгжил: Онол, арга зүй, хөгжлийн чиг хандлага, Монгол, 2022-5-18, vol. 2021 оны 11 сарын 10-11, pp. 0

Хураангуй

Specific examples of the concept of sustainable development in mathematics, economics and financial management.

Зохиогч(ид): Н.Баянтөр, Д.Одбилэг, Э.Жавхлан, М.Цэвэлмаа
"Макро эдийн засгийн тодорхойгүй байдлын компанийн санхүүгийн хөшүүрэгт үзүүлэх нөлөө" Мөнгө санхүү, vol. 11, pp. 2022 №01, 2022-5-17

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

Монгол улсын эдийн засаг нь уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай бөгөөд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, олон улсын асуудлууд зэрэг макро эдийн засгийн тодорхойгүй байдал манай улсын эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна. Компанийн удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөл нь макро эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлахаас гадна компанийн насжилт, жинлэсэн дундаж өртөг болон харилцагч талуудын ашиг сонирхол зэрэг олон хүчин зүйлсэд нийцүүлэн хамгийн оновчтой санхүүжилтийн эх үүсвэрийг сонгох шаардлагатай байдаг. Иймд Монгол улсын хувьцаат компаниудын санхүүгийн хөшүүрэг, капиталын бүтцийн шийдвэр гаргалтад макро эдийн засгийн тодорхойгүй байдлын үзүүлэх нөлөөг шинжлэн үр дүнг олон улсын жишигт харьцуулах замаар үнэлэлт дүгнэлт өгөхийг зорьлоо. Санхүүгийн хөшүүрэг нь зөвхөн тодорхой бус байдлаас хамаарахгүй тул бусад хүчин зүйлс болох хөрвөх чадвар, үр ашигт байдал болоод эдийн засгийн өнгөрсөн болоод одоогийн нөхцөл байдал зэргийг хамруулан авч үзэж шинжлэн дүгнэлт гаргасан болно.

Зохиогч(ид): Н.Баянтөр, Д.Одбилэг
"Үнэт цаасны зах зээл ба эдийн засгийн өсөлтийн хамаарлын шинжилгээ" Мөнгө санхүү, vol. 2021 оны №01(9), pp. 5-16, 2021-5-25

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаараа Монгол улсын үнэт цаасны зах зээл болон эдийн засгийн өсөлт хоорондын хамаарлыг судлах зорилготой бөгөөд эдийн засгийг төлөөлөх гол үзүүлэлтээр ДНБ-ийг, ҮЦЗЗ-н хөгжлийг төлөөлөх гол үзүүлэлтүүдээр зах зээлийн үнэлгээ (MC), эргэлтийн харьцаа (TR) -г тус тус сонгон авлаа. Ийнхүү эдгээр хувьсагчдын хувьд аль нь алиныхаа шалтгаан болж буйг Гранжерийн шалгуураар тооцсон бөгөөд тэрхүү үр дүнд тулгуурлан хамаарлын судалгааг корреляци, регрессийн шинжилгээгээр гүнзгийрүүлэн судалсан. Судалгааны үр дүнд зах зээлийн үнэлгээ нь ДНБ-д статистик ач холбогдол бүхий нөлөөг үзүүлж чадахгүй байсан бөгөөд харин ДНБ-д эргэлтийн харьцаа хүчтэй биш нөлөөлж байгаа нь нотлогдлоо.

Зохиогч(ид): Н.Баянтөр
"Financial markets and institutions", 2020-12-17
Зохиогч(ид): Н.Баянтөр
"Татварын бодлого, хэрэгжилтийн өнөөгийн байдал", Татварын багц хуулийн шинэчлэлийн эдийн засагт үзүүлэх нөлөө, үр дүн, 2019-11-29, vol. Анх удаа, pp. 2-р илтгэл

Хураангуй

Орчин үеийн татварын бодлого, шинэчлэл түүний чиг хандлагыг хөгжингүй болон хөгжиж буй орнуудын сайн туршлагад үндэслэн харьцуулан судалж Монгол Улсын татварын тогтолцоо, татварын бодлогын хэрэгжилт, шинэчлэлийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийг зорьсон.

Зохиогч(ид): Н.Баянтөр, Д.Сувдаа
"Татварын бодлогын шинэчлэл, чиг хандлага" Мөнгө санхүү, vol. №02(5), pp. 5-17, 2019-11-29

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

Орчин үеийн татварын бодлого, шинэчлэл, түүний чиг хандлагыг хөгжингүй болон хөгжиж буй орнуудын сайн туршлагад үндэслэн харьцуулан судалж Монгол Улсын татварын тогтолцоо, татварын бодлогын хэрэгжилт, шинэчлэлийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийг зорьсон.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар