Бидний тухай
Багш ажилтан
Хүчтэй газар хөдлөлтөөр үүсч болох аюулын улмаас улс орны нийгэм, эдийн засаг болон ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрах эрсдэлтэй. Бүс нутгийн хэмжээнд газар хөдлөлтийн улмаас үүсч болох хөрсний чичирхийллийг тооцоолох нь дээрх эрсдлүүдийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой юм. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд эргэн тойронд нь Эмээлтийн, Гүнжийн, Хустайн, Авдар уулын, Шархайн зэрэг идэвхтэй хагарлууд байдаг. Түүнээс гадна 2017 онд Японы эрдэмтэд Улаанбаатар хотын төвийг дайрсан томоохон хагарал байгааг илрүүлсэн. Иймээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хөрсний чичирхийллийг тодорхойлж, газар хөдлөлтийн аюулыг үнэлэх зайлшгүй шаардлагатай. Энэхүү судалгааны ажилд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт дээрх идэвхтэй хагарлуудаар үүсч болох хөрсний оргил хурдатгалыг суурь үнэлгээний аргаар тооцоолов. Түүнээс гадна Улаанбаатар хагарлыг идэвхтэй гэж үзээд уг хагарлаар үүсч болох газар хөдлөлтийн аюулыг үнэлэв.
ХУРААНГУЙ Монгол оронд соронзон орны анхны хэмжилтийг Г.Фусс 1830, 1831 онуудад хийсэн нь тус орны хувьд дэлхийн физик орныг хэмжсэн анхны тохиолдол юм. Хожим 1947 онд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн газрын тосны талбайд геофизикийн хэмжилт хийсэн тухай дурьдсан байдаг. Үүнээс хойш плит тектоник, геодинамикийн асуудлууд, ашигт малтмалын эрэл үнэлгээ, хайгуул зэрэг олон чиглэлээр тус оронд геофизикийн хэмжилт судалгааг хийсээр иржээ. Монгол орны геологи, геофизикийн судалгааны онол болон практикийн шийдвэрлэгдээгүй олон асуудал нэн түрүүнд дэлхийн царцдас давхрага ба дээд маантийн гүний бүтэц, геодинамикийн тухай шинжлэх ухааны үндэслэл бүхий төсөөллийг шаарддаг. Ялангуяа плит тектоникийн онолтой холбогдох дэлхийн царцдаст явагдах янз бүрийн үзэгдэл, тэдгээрийн харилцан үйлчлэлийн судалгаанд геологичид, геофизикчдийн анхаарал төвлөрч байна. Монголын тэгш өндөрлөг нь Евроазийн хавтангийн дотоод хэсэгт орших ба Кайнозойн галт уулын идэвхжилтэй, дефформацийн үйл явц идэвхитэй явагдаж байгаа бүс нутаг юм. Энэ нь ч 1900 оноос хойш болсон 7.0 магнитудаас их магнитудтай томоохон газар хөдлөлтүүдээс харагдаж байдаг. Сүүлийн хорь гаруй жилийн туршид хэмжилтийн арга аргачлал, нарийвчлал, багаж тоног төхөөрөмж, өгөгдлийн боловсруулалт сайжирснаар дотоодын болон гадаадын олон судлаачид чичирхийллийн, потенциал орны, геодезийн зэрэг судалгааны олон чиглэлүүдээр идэвхтэй судалгаа хийж байна. Эдгээр судалгааны үр дүнгүүдээс: 1. Монгол орны царцдасын зузаан нь зүүн, баруун хэсэгтээ нилээд ялгаатай болохыг 2. Хангайн өргөгдлийн дээд маантид царцдасын нимгэрэл, хурдны бага утгын, нягтын бага утгын гажил ажиглагдаж байгааг 3. Литосфер давхрагад өөр өөр чиглэлүүдэд шилжилт, деформац явагдаж байгааг 4. Энэхүү нарийн төвөгтэй дефформац нь олон нийлмэл үйл явцын үр дүн болохыг харж болно. Хэдийгээр дээрх үр дүнгүүд нь Монголын тэгш өндөрлөгийн гарал үүслийг сэргээн босгоход чухал мэдээллүүдээр хангаж байгаа хэдий ч газар хөдлөлийн идэвхжил, зүүн Монголд ажиглагдах деформац, Хангайн өргөгдөлд ажиглагдах бага утга, царцдасын нимгэрэл, маантийн өргөгдлийг үүсгэгч хүчний учир шалтгаан, мөн чанар тодорхойгүй хэвээр байна.
Хүн амын хэт төвлөрлийн улмаас Улаанбаатар хотын агаарын бохирдол өвлийн улиралд эрс нэмэгдсэн. Энэ нь хотын агаарын чанарыг бууруулаад зогсохгүй оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, зөвхөн 2019 онд бүртгэгдсэн 0-5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 116.3 мянган тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн дундажаас 29.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Аливаа бүс нутгийн агаарын бохирдлыг илэрхийлдэг гол параметрүүдийн нэг нь агаар мандалд дахь аэрозол юм. Аэрозолын оптик үзүүлэлтүүд болох аэрозолын оптик зузаан (АОЗ), Ангстромын экспонент (АЕ), аэрозолын хэмжээгээр түгэх түгэлт зэргийг тодорхойлсноор тухайн судалгааны талбайн агаар бохидол, түүний өөрчлөлтийг үнэлэх, бохирдлын үүсгүүрийг тодорхойлох боломжтой. Иймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үнэлэх зорилгоор спектрийн 500нм-ийн долгионы урт дахь аэрозолын оптик зузаан (АОЗ),түүний улирал, жилийн хувьсал өөрчлөлтийг тодорхойлов. АОЗ-ы жилийн явцаас харахад хаврын улирлаас аажим буурсаар намар хамгийн бага утгатай болоод, өвөл огцом өсдөг зүй тогтолтой байна. АОЗ-ы хамгийн их утга (0.183) нь 2-р сард, хамгийн бага утга (0.118) нь 10-р сард ажиглагдсан. АОЗ-ы улирлын дундаж утга: өвөл – 0.179, хавар – 0.158, зун – 0.144, намар – 0.124 байна. Түүнчлэн аэрозолын хэмжээгээр түгэх түгэлт болон Ангстромын экспонентийг тодорхойлсон дүнгээс харахад Улаанбаатар хот орчмын агаар мандалд хаврын улиралд том ширхэгт аэрозолын түгэлт давамгайлж байгаа нь хаврын улиралд хуурайшилт болон шороон шуурганы улмаас агаарт их хэмжээний шороо тоос дэгддэгтэй холбоотой. Өвлийн улиралд нарийн ширхэгт аэрозолын хэмжээ их байгаа нь хүйтний улиралд энгийн галлагаатай айл өрхүүд их хэмжээний биомасс шатаасны улмаас үүсэх утааг илтгэж байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 2019 оны 6-р сараас эхлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан түлш хэрэглэх болсноос хойш өвлийн улиралд Улаанбаатар хотын АОЗ-ы утга өмнөх үеийнхээс 18-25 хувиар буурсан.
In this study, seasonal characteristics of aerosol optical properties at Ulaanbaatar station of the international network of SKYNET are investigated using ground-based skyradiometer from the years extending from 2017 to 2023. The aerosol optical thickness (AOT) at 500nm wavelength and Angstrom exponent (AE) were determined in winter to evaluate the decrease in air pollution in Ulaanbaatar since implementing the government's decision to use coal briquettes for household heating. During the study period, the monthly mean AOT at 500nm varied throughout the year, with the maximum value of 0.178±0.004 obtained in winter due to households burning large amounts of biomass, and the highest AOT (0.183) was obtained in February. The mean AOT was 0.21 in the winter of 2017-2019, which decreased by 15 per cent to 0.18 in the winter of 2019-2023.
Хүчтэй газар хөдлөлтийн улмаас газар хөдлөлтийн голомтын ойр орчмын бүс нутагт хөрсний чичирхийлэл, хөрсний гулсалт, цунами, үер, гал түймэр зэрэг аюул учрах боломжтой. Газар хөдлөлийн аюулаас үүсэх эрсдэлийг бууруулах нэг арга нь тухайн бүс нутагт үүсч болзошгүй хөрсний чичирхийллийг үнэлэх явдал юм. Энэхүү судалгааны ажлын хүрээнд Эмээлтийн, Хустайн болон Гүнжийн хагарлуудаас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үүсч болох хөрсний чичирхийллийг детерминистик аргаар тодорхойлов. Эмээлтийн хагаралд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн баруун хэсэгт 210-380 см/с2, төв хэсэгт 120-180 см/с2, зүүн хэсэгт 90-120 см/с2 хурдатгал бүхий хөрсний чичирхийлэл, Гүнжийн хагаралд 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн баруун хэсэгт 65-105 см/с2, төв хэсэгт 105-185 см/с2, зүүн хэсэгт 135-265 см/с2 хурдатгал бүхий хөрсний чичирхийлэл, Хустайн хагаралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн баруун хэсэгт 365-480 см/с2, төв хэсэгт 270-340 см/с2, зүүн хэсэгт 220-270 см/с2 хурдатгал бүхий хөрсний чичирхийлэл тус тус үүсч болно. Эдгээр хөрсний чичирхийллүүд нь хотын оршин суугчдад 6-9 баллын чичирхийлэл байдлаар мэдрэгдэнэ.
Улаанбаатар хотын нийт газар нутгийн хэмжээ нь 4700км2 бөгөөд энэхүү талбайд 1539810 сая хүн амьдарч байна. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 45.9 хувь нь буюу 2 хүн тутмын нэг нь нийслэл хотод, тэр дундаа нийслэл хотын нийт хүн амын 95.2 хувь нь төвийн зургаан дүүрэгт суурьшиж байна [1]. Энэхүү хэт төвлөрлийн улмаас Улаанбаатар хотод тулгамдаад байгаа гол асуудлын нэг бол агаарын бохирдол болоод байна. Агаарын бохирдлын 80% нь гэр хорооллын зуух болон ус халаах зуухнаас үүдэлтэй бөгөөд үлдсэн 10% нь авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл, 6% нь Дулааны цахилгаан станц (ДЦС), 4% нь ДЦС-ын үнсэн сан болон авто замаас дэгдэх тоосжилт, ил задгай хаясан хог хаягдал болон бусад зүйлсээс бүрддэг гэж тооцоолсон байдаг [2]. Иймээс агаар мандлын бохирдолд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг болох аэрозолын шинж чанар, түүний хувьсал өөрчлөлтийг судлах шаардлагатай юм. Энэхүү судалгааны ажилд олон улсын Skynet сүлжээний Улаанбаатар станцын Skyradiometer POM-01 багажийн 2017-2022 он хүртэлх хэмжсэн хэмжилтийн утгуудаар агаар мандлын аэрозолын оптик зузаан (АОЗ) болон Ангстромын экспонент, аэрозолын хэмжээгээр түгэх түгэлтийн жилийн болон улирлын өөрчлөлтүүдийг тодорхойлон Улаанбаатар хотын агаарын бохирдлын төлөв байдлыг үнэлэх, өөрчлөлт хувьслын зүй тогтлыг байгаль, нийгмийн зарим хүчин зүйлстэй холбон тайлбарлах оролдлого хийлээ.
Энэхүү судалгааны ажлаар олон улсын Skynet сүлжээний Улаанбаатар станцад спектрийн 500нм-ийн долгионы уртад хэмжигдсэн 2017-2021 оны нарны шулуун цацрагийн хэмжилтийн утгуудыг ашиглан агаар мандлын аэрозолын оптик зузааны 5 жилийн явцыг харуулахаас гадна хэмжилтийн тухайн жилүүдэд аэрозолын оптик зузааны хамгийн их утгууд ажиглагдсан өдрүүдийг түүвэрлэн авч тухайн өдрүүдийн Ангстромын экспонентийг тодорхойлж, хавар болон зуны улиралд агаар мандалд дэгдсэн аэрозолын үүслийн шалтгааныг тайлбарлах оролдлого хийлээ.
Энэхүү судалгааны ажлаар олон улсын Skynet сүлжээний Улаанбаатар станцад хэмжсэн 2017-2021 оны нарны шулуун цацрагийн хэмжилтийн утгуудыг ашиглан агаар мандлын аэрозолын оптик зузааны 5 жилийн явцыг харуулахаас гадна хэмжилтийн тухайн жилүүдэд аэрозолын оптик зузааны хамгийн их утгууд ажиглагдсан өдрүүдийг түүвэрлэн авч тухайн өдрүүдийн Ангстромын экспонентыг тодорхойлж, хавар болон зуны улиралд агаар мандалд дэгдсэн аэрозолын үүслийн шалтгааныг тайлбарлах оролдлого хийлээ.
Хураангуй МУИС-ийн геофизикийн салбарын судлаачдын сургалт, эрдэм шинжилгээний ажлын түүхэн товчоон болон судалгааны ажлын зарим онцлох үр дүнг энэхүү өгүүлэлд авч үзлээ. Анх 1965 онд агаар мандлын оптикийн судалгааны лаборатори байгуулагдсанаар үндэс суурь нь тавигдсан МУИС-ийн геофизикийн салбарын үйл ажиллагаа агаар мандлын оптик төлөв, астро-уур амьсгал, нарны цацрагийн спектр бүтэц, байгалийн гэрэлтүүлэг, агаарын бохирдлын оптик үзүүлэлтийн судалгаа зэрэг уламжлалт судалгааны чиглэлүүдийг хамрахаас гадна улам өргөжин тэлж дэлхийн гүний тогтоц, сейсмологи, газар хөдлөлт, ашигт малтмалын эрэл хайгуул зэрэг чиглэлийн өргөн хүрээтэй сургалт, судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэсэн нь Монгол улсад геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмрийг оруулсан билээ.
Агаар мандлын оптикийн хэмжилтийн Улаанбаатар станцад 2013 оны 9 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд олон улсын SKYNET сүлжээний Скайрадиометр багаж ашиглан хийсэн хэмжилтийн үр дүнгээр аэрозолын спектраль оптик зузаан (𝜏𝑎,𝜆) болон Ангстромын экспонент (α) –ийн утгыг тодорхойлж, тэдгээрийн жилийн явцыг судлаж, өөрчлөлт хувьслын зүй тогтлыг байгаль, цаг уур, нийгмийн хүчин зүйлстэй холбон тайлбарлах оролдлого хийлээ.
Улаанбаатар хотод 2015-2018 онд хийгдсэн нарны шулуун цацрагийн болон альмункантратын хэмжилтийн өгөгдлөөр агаарын бохирдлыг илэрхийлэгч гол оптик параметрүүд болох аэрозолын спектраль оптик зузаан τ_(а,λ) болон аэрозолын хэмжээгээр түгэх түгэлтийг тодорхойлж, тэдгээрийн жилийн явцыг судлаж, өөрчлөлт хувьслын зүй тогтлыг байгаль, цаг уур, нийгмийн хүчин зүйлстэй холбон тайлбарлах оролдлого хийлээ.
Гадаргуугийн эерэг хэлбэр үүсгэн, интрүзивийн царцсаны дараа агуулагч чулуулгийг нэвтлэх гранитын цулдалын хөөрөлтийн динамикийг судлав. Гранитын талсжилтын дараа түүгээр тогтсон томоохон биетүүд Архимедийн хүчний үйлчлэлээр дээшлэх хөдөлгөөнөө үргэлжлүүлэх болно. Тухайн хөдөлгөөний хурд интрүзийн оройн хэсгийн өсөлтөөр экспоненциал хуулиар буурах авч удаан хугацаагаар тэрээр хатуу урсацын хэмжээгээр үнэлэгдэх денудацийн хурдаас илүү хэвээр үлдэнэ. Үүгээр гранитын цулдал дээрх гадаргуугийн эерэг бүтцийн хэлбэрийн оршил тайлбарлагдах болно.
A single ambient noise measurement has been found to be useful in investigating the near-surface geology in particularly for estimating site fundamental frequency. This single microtremor method is very attractive and has been successfully applied in many projects as the method is non-destructive, low cost, feasible for urban environments, fast, and deep penetration. Furthermore, this single microtremor method has been successfully applied in many projects. This paper presents the application of the single microtremor method to estimate the site fundamental frequency at a site in the historical city of Byblos, Lebanon. Pre-processing of industrial origin detection was carried out. Several durations of the measurements were investigated to obtain the most stable results. The site fundamental frequency was validated using one-dimensional site response analysis. The results are presented in this paper.