МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Э.Алтанболд, Х.Уламбадрах, Y.Seong, Б.Даариймаа, T.Ser-Od, Г.Бямбабаяр
"Impact of faulting on the depression morphology of Ulaagchinii Khar Lake in Mongolia" Mongolian Geoscientist, vol. 30, no. 61, pp. 1-18, 2025-5-19

https://www.mongoliajol.info/index.php/MGS/authorDashboard/submission/3855

Хураангуй

The geomorphology of the Ulaagchinii Khar Lake (UKL) depression is predominantly governed by tectonic faulting. Morphometric analysis identifies a distinct network of orthogonal faults that are prominently manifested in both topographic and bathymetric patterns. These fault systems primarily trend northwest–southeast and north–south, intersecting near the lake’s central region. This central zone is characterized by pronounced linear formations and abrupt shifts in elevation, as depicted in isobath profiles, indicative of tectonic subsidence along fault zones. The lake depression exhibits strong tectonic control, supported by a high hypsometric integral (HI = 0.91) and a notably elongated basin shape index (Bs = 2.81). Further evidence for a tectonic origin includes a major east–west oriented fault extending 40.8 km with a steep inclination of 35°, and a vertical relief energy of 274 meters. Significant depth variations, reaching up to 47 meters in the lake's western sector, further reinforce the influence of faulting on its morphological configuration. Complementary geomagnetic anomaly data also correspond with these structural features, affirming the presence of active tectonic processes within the depression. The orthogonal fault systems have not only shaped the physical structure of the depression but have also influenced its hydrological regime by enhancing groundwater infiltration, thereby contributing to the lake’s freshwater characteristics. This research underscores that the current morphology and hydrological compartmentalization of UKL are the result of an interplay between tectonically controlled fault activity and Late Quaternary dune deposition.

Зохиогч(ид): Б.Тамир, Л.Оюунжаргал, Б.Даариймаа, Х.Цээдулам
"Integrated Geophysical and geochimestry investigations at the Ondurnaran lode gold deposit " Геологийн асуудлууд, vol. 01, no. 23, pp. 35-40, 2024-12-25

https://journal.num.edu.mn/geology/article/view/10019/8742

Хураангуй

Undurnaran deposit (1090 34’ 23.1 E, 440 40’ 51.7” N) locates in Saikhandulaan soum of Dornogovi province. Detailed geological prospecting work using scale of 1:10000 was carried out from 2009 up to 2011. Mineralization of the Undurnaran deposit is related to Upper Carboniferous Gunbayan formation volcanogenic-sedimentary rocks and Late Carboniferous Mandakh complex diorite. Microquartzite, quartzite and carbonate veins contain gold micrograins. Sometimes gold is included in meta-andesite and diorite. Alteration zone with a little arched form directs from southeast to northward. Size of the alteration zone is ranging from 20 meters up to 30 meters in wide and its length continues approximately 500 meters. Gold grade reaches approximately 3.5-4.5 g/t within mineralization zone. Gold mineralization is mainly controlled by Saikhandulaan abyssal fault which continues from northeast to southwest.

Зохиогч(ид): Б.Жавзандолгор, Т.Нарангарав, Б.Даариймаа
"Монгол орны геофизикийн судалгааны тойм", Геофизикийн асуудлууд, 2024-12-13, vol. 1, pp. 2

Хураангуй

ХУРААНГУЙ Монгол оронд соронзон орны анхны хэмжилтийг Г.Фусс 1830, 1831 онуудад хийсэн нь тус орны хувьд дэлхийн физик орныг хэмжсэн анхны тохиолдол юм. Хожим 1947 онд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн газрын тосны талбайд геофизикийн хэмжилт хийсэн тухай дурьдсан байдаг. Үүнээс хойш плит тектоник, геодинамикийн асуудлууд, ашигт малтмалын эрэл үнэлгээ, хайгуул зэрэг олон чиглэлээр тус оронд геофизикийн хэмжилт судалгааг хийсээр иржээ. Монгол орны геологи, геофизикийн судалгааны онол болон практикийн шийдвэрлэгдээгүй олон асуудал нэн түрүүнд дэлхийн царцдас давхрага ба дээд маантийн гүний бүтэц, геодинамикийн тухай шинжлэх ухааны үндэслэл бүхий төсөөллийг шаарддаг. Ялангуяа плит тектоникийн онолтой холбогдох дэлхийн царцдаст явагдах янз бүрийн үзэгдэл, тэдгээрийн харилцан үйлчлэлийн судалгаанд геологичид, геофизикчдийн анхаарал төвлөрч байна. Монголын тэгш өндөрлөг нь Евроазийн хавтангийн дотоод хэсэгт орших ба Кайнозойн галт уулын идэвхжилтэй, дефформацийн үйл явц идэвхитэй явагдаж байгаа бүс нутаг юм. Энэ нь ч 1900 оноос хойш болсон 7.0 магнитудаас их магнитудтай томоохон газар хөдлөлтүүдээс харагдаж байдаг. Сүүлийн хорь гаруй жилийн туршид хэмжилтийн арга аргачлал, нарийвчлал, багаж тоног төхөөрөмж, өгөгдлийн боловсруулалт сайжирснаар дотоодын болон гадаадын олон судлаачид чичирхийллийн, потенциал орны, геодезийн зэрэг судалгааны олон чиглэлүүдээр идэвхтэй судалгаа хийж байна. Эдгээр судалгааны үр дүнгүүдээс: 1. Монгол орны царцдасын зузаан нь зүүн, баруун хэсэгтээ нилээд ялгаатай болохыг 2. Хангайн өргөгдлийн дээд маантид царцдасын нимгэрэл, хурдны бага утгын, нягтын бага утгын гажил ажиглагдаж байгааг 3. Литосфер давхрагад өөр өөр чиглэлүүдэд шилжилт, деформац явагдаж байгааг 4. Энэхүү нарийн төвөгтэй дефформац нь олон нийлмэл үйл явцын үр дүн болохыг харж болно. Хэдийгээр дээрх үр дүнгүүд нь Монголын тэгш өндөрлөгийн гарал үүслийг сэргээн босгоход чухал мэдээллүүдээр хангаж байгаа хэдий ч газар хөдлөлийн идэвхжил, зүүн Монголд ажиглагдах деформац, Хангайн өргөгдөлд ажиглагдах бага утга, царцдасын нимгэрэл, маантийн өргөгдлийг үүсгэгч хүчний учир шалтгаан, мөн чанар тодорхойгүй хэвээр байна.

Зохиогч(ид): Т.Нарангарав, Ц.Баатарчулуун, Б.Жавзандолгор, Б.Даариймаа, Б.Түвшинжаргал
"Улаанбаатар орчмын агаар мандлын аэрозолын зарим оптик үзүүлэлтийг тодорхойлсон дүн", Монголын физикийн нийгэмлэгийн ЭШ хурал, 2024-11-21, vol. 2024, pp.

Хураангуй

Хүн амын хэт төвлөрлийн улмаас Улаанбаатар хотын агаарын бохирдол өвлийн улиралд эрс нэмэгдсэн. Энэ нь хотын агаарын чанарыг бууруулаад зогсохгүй оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, зөвхөн 2019 онд бүртгэгдсэн 0-5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 116.3 мянган тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн дундажаас 29.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Аливаа бүс нутгийн агаарын бохирдлыг илэрхийлдэг гол параметрүүдийн нэг нь агаар мандалд дахь аэрозол юм. Аэрозолын оптик үзүүлэлтүүд болох аэрозолын оптик зузаан (АОЗ), Ангстромын экспонент (АЕ), аэрозолын хэмжээгээр түгэх түгэлт зэргийг тодорхойлсноор тухайн судалгааны талбайн агаар бохидол, түүний өөрчлөлтийг үнэлэх, бохирдлын үүсгүүрийг тодорхойлох боломжтой. Иймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үнэлэх зорилгоор спектрийн 500нм-ийн долгионы урт дахь аэрозолын оптик зузаан (АОЗ),түүний улирал, жилийн хувьсал өөрчлөлтийг тодорхойлов. АОЗ-ы жилийн явцаас харахад хаврын улирлаас аажим буурсаар намар хамгийн бага утгатай болоод, өвөл огцом өсдөг зүй тогтолтой байна. АОЗ-ы хамгийн их утга (0.183) нь 2-р сард, хамгийн бага утга (0.118) нь 10-р сард ажиглагдсан. АОЗ-ы улирлын дундаж утга: өвөл – 0.179, хавар – 0.158, зун – 0.144, намар – 0.124 байна. Түүнчлэн аэрозолын хэмжээгээр түгэх түгэлт болон Ангстромын экспонентийг тодорхойлсон дүнгээс харахад Улаанбаатар хот орчмын агаар мандалд хаврын улиралд том ширхэгт аэрозолын түгэлт давамгайлж байгаа нь хаврын улиралд хуурайшилт болон шороон шуурганы улмаас агаарт их хэмжээний шороо тоос дэгддэгтэй холбоотой. Өвлийн улиралд нарийн ширхэгт аэрозолын хэмжээ их байгаа нь хүйтний улиралд энгийн галлагаатай айл өрхүүд их хэмжээний биомасс шатаасны улмаас үүсэх утааг илтгэж байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 2019 оны 6-р сараас эхлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан түлш хэрэглэх болсноос хойш өвлийн улиралд Улаанбаатар хотын АОЗ-ы утга өмнөх үеийнхээс 18-25 хувиар буурсан.

Зохиогч(ид): Т.Нарангарав, B.Tuvshinjargal, Ц.Баатарчулуун, Б.Жавзандолгор, Б.Даариймаа
"Effect of coal type on aerosol optical properties at Ulaanbaatar city" Proceedings of the Mongolian Academy of Sciences, vol. Vol. 64 No 02 (250) 2024, pp. 44-52, 2024-10-28

https://mongoliajol.info/index.php/PMAS/article/view/3651

Хураангуй

In this study, seasonal characteristics of aerosol optical properties at Ulaanbaatar station of the international network of SKYNET are investigated using ground-based skyradiometer from the years extending from 2017 to 2023. The aerosol optical thickness (AOT) at 500nm wavelength and Angstrom exponent (AE) were determined in winter to evaluate the decrease in air pollution in Ulaanbaatar since implementing the government's decision to use coal briquettes for household heating. During the study period, the monthly mean AOT at 500nm varied throughout the year, with the maximum value of 0.178±0.004 obtained in winter due to households burning large amounts of biomass, and the highest AOT (0.183) was obtained in February. The mean AOT was 0.21 in the winter of 2017-2019, which decreased by 15 per cent to 0.18 in the winter of 2019-2023.

Зохиогч(ид): Б.Даариймаа, Ц.Баатарчулуун
"SPECTRAL ANALYSIS OF POTENTIAL FIELD DATA FOR DEPTH ESTIMATION OF MONGOLIAN TERRITORY", The Society for Organic Petrology (TSOP), Mongolia, 2024-9-17, vol. ISSN 1060-7250, pp. 43

Хураангуй

In this work, we use the fractal spectral method (Maus et al. 1997, Bansal et al. 2011) to estimate the depths to top and bottom of potential field sources. The bottom of magnetized crust has been calculated from the spectral analysis method using the aeromagnetic anomaly data of Mongolian territory and it is interpreted as the level of the Curie point isotherm. The Bouguer anomaly data of Mongolia was applied to evaluate the depth distribution of the Mohorovicic discontinuity and its relationship with the tectonic pattern of the study area. On a smaller scale, we tried to delineate the shape of sedimentary basins, a critical parameter in hydrocarbon exploration, by applying the fractal spectral method to the aeromagnetic map of Mongolia. To ensure the method, we have used three-dimensional synthetic models with known depth extents and a fractal magnetization distribution of subsurface layers. As recent studies suggest that the crustal magnetization more closely follows a fractal behavior (Pilkington and Todoeschuck, 1993, Lovejoy et al. 2001, Gettings 2005), the synthetic models describe a more realistic representation for crustal magnetization. The constraints on the depth estimation by using the spectral analysis are examined by generating synthetic data of homogenous ensemble sources, and random and fractal models.

Зохиогч(ид): Б.Даариймаа, Ц.Баатарчулуун
"Тунамал хурдсын зузааныг спектр анализын аргаар үнэлэх нь", Геофизик ба хэрэглээ, 2024-4-26, vol. анхдугаар хурал, pp. 1

Хураангуй

Геопотенциал орон нь дэлхийн царцдасын дээд хэсгийн гүний тогтоц, чулуулгийн бүтэц, найрлагын тухай мэдээлэл агуулж байдаг тул геопотенциал гажлын судалгааг геологийн олон асуудлыг шийдвэрлэхэд амжилттай хэрэглэж байна. Эх газрын царцдас дахь гүний хотгорууд бол Монгол орны геологийн структуруудын нэг хэлбэр бөгөөд хотгоруудын дотоод тогтоц, дүүргэгч тунамал хурдсын зузааныг тодорхойлох нь тухайн бүс нутгийн геологи, тектоникийн судалгаа, ашигт малтмалын хэтийн төлөвийн үнэлгээнд ихээхэн ач холбогдолтой мэдээлэл болдог. Энэ судалгааны ажлын хүрээнд гадаргуугийн геофизикийн хэмжилтийн тоон өгөгдлийн спектрал анализаар гажил үүсгэгч биетийн гүн болон зузааныг үнэлэх, тодорхойлох арга зүйг авч үзлээ. Тодорхой гүнд орших физик шинж бүхий геологийн үе давхаргаас үүсэх геопотенциал орны гажлын тархалт нь геофизикийн өгөгдлийн тайлалд чухал боломжийг олгодог. Тухайлбал геометрийн зөв хэлбэрийн биетээс үүсэх геофизик орны гажлын тархалт бол сонирхол татахуйц олон тооны геологийн структуруудтэй ойролцоо байж болох загвар болж өгнө. Бидний судалгааны гол тодорхойлох структур бол тодорхой зузаан бүхий санамсаргүй нягтын тархалттай үеийн үүсгэх геопотенциал орныг ашиглан тухайн үеийн зузаалгыг тодорхойлох юм. Иймд санамсаргүй нягтын тархалттай синтетик үеийн үүсгэн потенциал орныг тооцоолж, уг гажлын орны тоон өгөгдөлд спектрал анализын аргаар чадлын спектрийн функцийг тодорхойлон гажил үүсгэгч биетийн гүн болон зузааныг тодорхойлон уг аргачлалын үнэмшлийн тодорхойлох ёстой. Тодорхой гүнд орших физик шинж бүхий геологийн үе давхаргаас үүсэх геопотенциал орны гажлын тархалт нь геофизикийн өгөгдлийн тайлалд чухал боломжийг олгодог. Тухайлбал геометрийн зөв хэлбэрийн биетээс үүсэх геофизик орны гажлын тархалт бол сонирхол татахуйц олон тооны геологийн структуруудтэй ойролцоо байж болох загвар болж өгнө. Бидний судалгааны гол тодорхойлох структур бол тодорхой зузаан бүхий санамсаргүй нягтын тархалттай үеийн үүсгэх геопотенциал орныг ашиглан тухайн үеийн зузаалгыг тодорхойлох юм. Иймд санамсаргүй нягтын тархалттай синтетик үеийн үүсгэн потенциал орныг тооцоолж, уг гажлын орны тоон өгөгдөлд спектрал анализын аргаар чадлын спектрийн функцийг тодорхойлон гажил үүсгэгч биетийн гүн болон зузааныг тодорхойлон уг аргачлалын үнэмшлийн тодорхойлох ёстой. Тодорхой гүнд орших физик шинж бүхий геологийн үе давхаргаас үүсэх геопотенциал орны гажлын тархалт нь геофизикийн өгөгдлийн тайлалд чухал боломжийг олгодог. Тухайлбал геометрийн зөв хэлбэрийн биетээс үүсэх геофизик орны гажлын тархалт бол сонирхол татахуйц олон тооны геологийн структуруудтэй ойролцоо байж болох загвар болж өгнө. Бидний судалгааны гол тодорхойлох структур бол тодорхой зузаан бүхий санамсаргүй нягтын тархалттай үеийн үүсгэх геопотенциал орныг ашиглан тухайн үеийн зузаалгыг тодорхойлох юм. Иймд санамсаргүй нягтын тархалттай синтетик үеийн үүсгэн потенциал орныг тооцоолж, уг гажлын орны тоон өгөгдөлд спектрал анализын аргаар чадлын спектрийн функцийг тодорхойлон гажил үүсгэгч биетийн гүн болон зузааныг тодорхойлон уг аргачлалын үнэмшлийн тодорхойлох ёстой. Тодорхой гүнд орших физик шинж бүхий геологийн үе давхаргаас үүсэх геопотенциал орны гажлын тархалт нь геофизикийн өгөгдлийн тайлалд чухал боломжийг олгодог. Тухайлбал геометрийн зөв хэлбэрийн биетээс үүсэх геофизик орны гажлын тархалт бол сонирхол татахуйц олон тооны геологийн структуруудтэй ойролцоо байж болох загвар болж өгнө. Бидний судалгааны гол тодорхойлох структур бол тодорхой зузаан бүхий санамсаргүй нягтын тархалттай үеийн үүсгэх геопотенциал орныг ашиглан тухайн үеийн зузаалгыг тодорхойлох юм. Иймд санамсаргүй нягтын тархалттай синтетик үеийн үүсгэн потенциал орныг тооцоолж, уг гажлын орны тоон өгөгдөлд спектрал анализын аргаар чадлын спектрийн функцийг тодорхойлон гажил үүсгэгч биетийн гүн болон зузааныг тодорхойлон уг аргачлалын үнэмшлийн тодорхойлох ёстой.Тодорхой гүнд орших физик шинж бүхий геологийн үе давхаргаас үүсэх геопотенциал орны гажлын тархалт нь геофизикийн өгөгдлийн тайлалд чухал боломжийг олгодог. Тухайлбал геометрийн зөв хэлбэрийн биетээс үүсэх геофизик орны гажлын тархалт бол сонирхол татахуйц олон тооны геологийн структуруудтэй ойролцоо байж болох загвар болж өгнө. Бидний судалгааны гол тодорхойлох структур бол тодорхой зузаан бүхий санамсаргүй нягтын тархалттай үеийн үүсгэх геопотенциал орныг ашиглан тухайн үеийн зузаалгыг тодорхойлох юм. Иймд санамсаргүй нягтын тархалттай синтетик үеийн үүсгэн потенциал орныг тооцоолж, уг гажлын орны тоон өгөгдөлд спектрал анализын аргаар чадлын спектрийн функцийг тодорхойлон гажил үүсгэгч биетийн гүн болон зузааныг тодорхойлон уг аргачлалын үнэмшлийн тодорхойлох ёстой.

Зохиогч(ид): Э.Алтанболд, Х.Уламбадрах, Ч.Ши, Л.Динжун, Б.Даариймаа, Б.Батзориг
"Morphometric characteristics, depression morphology and origin of the Telmen Lake, Western Mongolia" Геологийн асуудлууд, vol. 22, no. 01, pp. 20-35, 2024-2-5

https://journal.num.edu.mn/geology/article/view/6797

Хураангуй

Studies of paleoclimate change based on the sediments of Lake Telmen have been conducted. We present the morphometric characteristics, depression origin of the Telmen Lake, Western Mongolia. In the study, the morphometric analysis, spatial improvement method, hypsometric curve method, Geophysical magnetic mapping, and AWEI index were used to determine the pattern of lake depressions. The depression of the Telmen Lake formed as a block-subsidence by faults. Lake water is likely to relate to underground water, which level cutted by fault. Climate change and permafrost studies show that water area and volume of the Telmen Lake are not changed through Central Asia warming and drying in last two decades.

Зохиогч(ид): Б.Даариймаа, Ц.Баатарчулуун
"Фрактал аргачлалыг ашиглан соронзон идэвхит биетийн гүнийг үнэлэх нь", Геофизикийн асуудлууд, 2023-11-7, vol. 1/2023, pp. 1

Хураангуй

Соронзон гажлын тоон мэдээллээс биетийн гүнийг тооцоолохдоо фрактал аргачлалыг ашиглах нь илүү бодит нөхцөлтэй ойр гэж үзэж, тухайн арга зүйг ашиглан MATLAB системд соронзон идэвхит биетийн гүнийг тодорхойлох програм бичиж, синтетик өгөгдөлд тооцооллыг шалгав. Үүнд: - фракталын коэффициент - Хэмжилтийн талбайн хэмжээ - Гажил үүсгэгчийн зузаан зэргээс тодорхойлох гүн хэрхэн хамаарч буйг үнэлэв. Мөн талбайн бодит хэмжилтийн өгөгдөл ашиглан зарим бүсийн Кюрийн цэгийн гүнийг тодорхойлох ажлыг хийлээ. Кюри цэгийн гүн нь геодинамикийн хувьд чухал ач холбогдолтой мэдээлэл юм. Тухайлбал тухайн бүс нутгийн Кюрийн гүний тархалтыг мэдсэнээр геодинамикийн хөгжлийг таних, газрын гүний дулааны урсгалыг үнэлэх, тодорхойлох зэрэгт чухал мэдээлэл болж өгдөг.

Зохиогч(ид): Б.Даариймаа, Ц.Баатарчулуун
"Монгол орны зарим хотгоруудын гүнийг спектр анализын аргаар үнэлэх нь", Геофизикийн асуудлууд, 2023-5-19, vol. 1/2023, pp. 1

Хураангуй

Эх газрын царцдас дахь гүний хотгорууд бол Монгол орны геологийн структуруудын нэг хэлбэр бөгөөд хотгоруудын дотоод тогтоц, дүүргэгч тунамал хурдсын зузааныг тодорхойлох нь тухайн бүс нутгийн геологи, тектоникийн судалгаа, ашигт малтмалын орд илрүүлэх хэтийн төлөвийн үнэлгээнд ихээхэн ач холбогдолтой мэдээлэл болдог. Газрын гүнд тодорхой геологийн орчинд орших геометрийн хэмжээс бүхий биетээс үүсэх геопотенциал орны гажлын тархалт нь геофизикийн өгөгдлийн тайлалд чухал боломжийг олгодог. Тухайлбал гурван хэмжээст тэгш өнцөгт хэлбэрийн биетээс үүсэх геофизик орны гажлын тархалт бол сонирхол татахуйц олон тооны геологийн структуруудтэй ойролцоо байж болох загвар болж өгнө. Иймээс тодорхой гүнд орших призм биетийн үүсгэх гравитаци орны гажлын хэмжээг тодорхойлж, гажлын орны тоон өгөгдөлд Фурье хувиргалт хийх замаар чадлын спектрийн функцийг тодорхойлон гажил үүсгэгч биетийн гүн болон зузааныг тодорхойлж болно (Grant and Spectro, 1970). Энэ судалгааны ажлын хүрээнд гадаргуугийн геофизикийн хэмжилтийн тоон өгөгдлийн спектрал анализаар гажил үүсгэгч биетийн гүн болон зузааныг үнэлэх, тодорхойлох арга зүйг авч үзлээ.

Зохиогч(ид): Т.Нарангарав, Ц.Баатарчулуун, Б.Жавзандолгор, Б.Даариймаа, Б.Түвшинжаргал
"УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН АГААР МАНДАЛ ДАХЬ АЭРОЗОЛЫН ОПТИК ҮЗҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА /2016-2022/", ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ХҮНИЙ ЭРХ: Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл, Монгол, 2023-2-7, vol. 2023, pp. P1.5

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар олон улсын Skynet сүлжээний Улаанбаатар станцад спектрийн 500нм-ийн долгионы уртад хэмжигдсэн 2017-2021 оны нарны шулуун цацрагийн хэмжилтийн утгуудыг ашиглан агаар мандлын аэрозолын оптик зузааны 5 жилийн явцыг харуулахаас гадна хэмжилтийн тухайн жилүүдэд аэрозолын оптик зузааны хамгийн их утгууд ажиглагдсан өдрүүдийг түүвэрлэн авч тухайн өдрүүдийн Ангстромын экспонентийг тодорхойлж, хавар болон зуны улиралд агаар мандалд дэгдсэн аэрозолын үүслийн шалтгааныг тайлбарлах оролдлого хийлээ.

Зохиогч(ид): Т.Нарангарав, Ц.Баатарчулуун, Б.Жавзандолгор, Б.Даариймаа, Б.Түвшинжаргал
"Улаанбаатар хот орчмын аэрозолын зарим оптик патаметрүүдийн түгэлт, хамаарлыг судалсан дүн (2017-2021)" Геофизик ба одон орон судлал, vol. 9(2022), pp. 40-45, 2022-11-1

https://iag.ac.mn/c/1004303?list=41031&pid=1016934&r=1016934

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар олон улсын Skynet сүлжээний Улаанбаатар станцад хэмжсэн 2017-2021 оны нарны шулуун цацрагийн хэмжилтийн утгуудыг ашиглан агаар мандлын аэрозолын оптик зузааны 5 жилийн явцыг харуулахаас гадна хэмжилтийн тухайн жилүүдэд аэрозолын оптик зузааны хамгийн их утгууд ажиглагдсан өдрүүдийг түүвэрлэн авч тухайн өдрүүдийн Ангстромын экспонентыг тодорхойлж, хавар болон зуны улиралд агаар мандалд дэгдсэн аэрозолын үүслийн шалтгааныг тайлбарлах оролдлого хийлээ.

Зохиогч(ид): Б.Даариймаа, Ц.Баатарчулуун, Н.Арвисбаатар
"Баруун Монголын геотрансектийн судалгааны урьдчилсан үр дүн", GIMAR - Geological Issues of Mongolia and Adjacent Regions (Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд), 2022-10-21, vol. Vol. 21 No. 01 (2022), pp. 125

Хураангуй

Трансектийн судалгааны үндсэн зорилго нь геологи-тектоникийн судалгаагаар тодорхойлогдсон структуруудын орон зайн уялдааг тусган, тэдгээрийн геодинамикийн мөн чанарыг тодорхойлж, геологи геофизикийн өгөгдөлүүдийн тайллын дүнд нийцсэн нэгдсэн зүсэлт зохиох явдал юм (Зорин, 1993).Дорнод Сибирийн өмнөх хэсгийн тектоникийн шинэхэн идэвхжилийн муж, бүсийн ихэнх нь Монгол орны структур тектоникийн бүсүүд юм. Иймд Монгол орны нутаг дэвсгэриийг Дорнод Сибирийн газар нутагтай хамтатган авч үздэг. Энэ бүс нутгийн тектоникийн шинэ дүр төрхийг сэргээн босгоход нилээд ач холбогдол өндөртэй судалгаа бол тухайн газар нутгийн тектоникийн гол бүсүүдийг хөндлөн дайрсан геотрансектийн зураг зохиох явдал юм. Энэ зорилгоор Монгол-Сибирийн төвийн, Байгал-Монголын, Дорнод-Сибирийн, Дорнод-Монголын ба Баруун-Монголын гэсэн тектоникийн гол бүсүүдийг хөндлөн дайрах 5 трансектийн дагуу судалгааны ажил хийгдсэн байдаг. Эхний 4 трансектийн судалгааны үр дүнг боловсруулж, харгалзах зураг, зүсэлтийг зохиосон (Зорин 1993, 1996, Zorin 1993,1995). 1991-1993 онуудад хэрэгжсэн “Global geoscience transects” төслийн хүрээнд Баруун-Монголын буюу V трансектийн шугамын дагуух хээрийн судалгааны ажил хийгдсэн боловч хэмжилтийн өгөгдлийн боловсруулалт, тайлал, нэгдсэн зураг зүсэлт гаргах ажлууд хийгдээгүй юм.Энэхүү судалгааны ажлын хүрээнд Баруун Монголын структур тектоникийн бүсүүдийг хөндлөн чиглэлд зүссэн “Трансект-V” хэмжилтийн тоон өгөгдөлд (грави, соронзон өгөгдөл) боловсруулалт, тайллыг хийж, Баруун Монголын 1:500 000 масштабын геологи-геофизикийн зурвасан зураг зохиох оролдлого хийлээ (Төмөртогоо 2017). Бүс нутаг дахь тектоникийн структуруудын хил зааг, тэдгээрийн харилцан байршил, гүний хагарлын параметрүүд зэргийг үнэлэх, тогтоох ажлуудыг геосоронзон орны судалгааны үр дүнгээр, харин зарим томоохон хотгоруудын оршлын гүн болон интрузив биетийн геометрийн хэмжээсийг үнэлэх ажлыг гравиметрийн судалгааны үр дүнг ашиглан гүйцэтгэж, трансектийн шугамын дагуух нэгдсэн зураг, зүсэлтийг урьдчилсан байдлаар зохиов.

Зохиогч(ид): Б.Даариймаа, Ц.Баатарчулуун, Т.Нарангарав, Б.Жавзандолгор, Г.Батсүх, Н.Арвисбаатар
"МУИС-ийн Геофизикийн салбарт хийгдсэн эрдэм шинжилгээний ажлын гол үр дүн, цаашдын зорилт ", Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр, 2022-9-28, vol. 2022/09/28, pp. 15:45-16:00, 2022/09/28

Хураангуй

Хураангуй МУИС-ийн геофизикийн салбарын судлаачдын сургалт, эрдэм шинжилгээний ажлын түүхэн товчоон болон судалгааны ажлын зарим онцлох үр дүнг энэхүү өгүүлэлд авч үзлээ. Анх 1965 онд агаар мандлын оптикийн судалгааны лаборатори байгуулагдсанаар үндэс суурь нь тавигдсан МУИС-ийн геофизикийн салбарын үйл ажиллагаа агаар мандлын оптик төлөв, астро-уур амьсгал, нарны цацрагийн спектр бүтэц, байгалийн гэрэлтүүлэг, агаарын бохирдлын оптик үзүүлэлтийн судалгаа зэрэг уламжлалт судалгааны чиглэлүүдийг хамрахаас гадна улам өргөжин тэлж дэлхийн гүний тогтоц, сейсмологи, газар хөдлөлт, ашигт малтмалын эрэл хайгуул зэрэг чиглэлийн өргөн хүрээтэй сургалт, судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэсэн нь Монгол улсад геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмрийг оруулсан билээ.

Зохиогч(ид): Э.Алтанболд, Д.Батсүрэн, Х.Уламбадрах, Y.Gansukh, Б.Даариймаа, D.Sanchir, Г.Юмчмаа, Н.Одхүү, R.Gantulga, G.Mohammed
"IMPACT OF FAULTS ON THE ORIGIN OF LAKE DEPRESSIONS: A CASE STUDY OF BAYAN NUUR DEPRESSION, NORTH-WEST MONGOLIA, CENTRAL ASIA" Geografia Fisica e Dinamica Quaternaria, vol. 44, no. 01, pp. 69-82, 2022-4-13

http://gfdq.glaciologia.it/044_1_05_2021/

Хураангуй

This study focuses on the impact of faults on the origin and depression morphology of Bayan Nuur in North-West Mongolia. The relationships of Nuur and faults have been studied using morphometric analysis, spatially-improved remote sensing and magnetic survey. According to the results, the main fault formed in the western part of the Bayan Nuur depression influenced the origin of the lake depression SW -NE oriented. The length of the Bayan Nuur main fault is 147.1 km; 4 lakes have been formed along this fault, of which, the Bayan Nuur is the largest one. This study suggests that the Bayan Nuur origin is different from that suggested by previous studies and we conclude that the depressions hosting lakes in Mongolia need to be further investigated. This study represents a new contribution to better understand both the origin of the depressions hosting the Mongolian lakes and the impact of neotectonic activity, through morphometric analysis integrated with remote sensing analysis and geophysical surveys.

Зохиогч(ид): Э.Алтанболд, Х.Уламбадрах, Б.Даариймаа, Н.Мөнх-Оргил, Я.Гансүх, Г.Юмчмаа
"Хангайн нурууны Сангийн Далай, Ойгон, Бүст нууруудын хотгорын хэв шинжид Булнайн хагарлын нөлөө" Монгол орны газарзүй ба геоэкологийн асуудал, vol. 42, pp. 9-24, 2022-4-5

http://mjgg.igg.ac.mn/

Хураангуй

Lake depressions are intracontinental basins formed by endogenous or exogenous processes. Mongolia has a distinctive location that has a comparatively high topography in the inland of Central Asia, which extends along the latitude. Lakes and lake depressions of Mongolia are located with a lot of features in their formation. Some lake depressions are related to faults. Faults in Mongolia have been well studied, but the study of lake depressions along faults and development is scarce. The purpose of this study was to clarify the impact of the Bulnay fault on the lake depression types. The main factor causing the Bulnay fault is the effect of convergent tectonic movements of the Indo-Eurasian plate. In this study, the morphometric analysis, satellite and geophysical mapping analysis methods were used. This study presents results on the lakes along Bulnay faults and their development, including the Bust, Oigon, Sangyn Dalay Lakes in the Khuvsgul and Zavkhan provinces, respectively. The depressions of lakes such as Oigon, Bust, and Sangyn Dalai lakes were differentiated into fault subtypes of the main tectonic type. This study could represent an integrating mapping analysis to a better definition of the Mongolian lakes depression and the impact of tectonic processes.

Зохиогч(ид): Т.Нарангарав, Ц.Баатарчулуун, Б.Жавзандолгор, Б.Даариймаа, Б.Түвшинжаргал, Г.Батсүх
"Улаанбаатар хотын аэрозолын оптик үзүүлэлтүүдийн судалгаа" МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 32 (553), pp. 56-60, 2021-5-16

http://sas.num.edu.mn

Хураангуй

Агаар мандлын оптикийн хэмжилтийн Улаанбаатар станцад 2013 оны 9 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд олон улсын SKYNET сүлжээний Скайрадиометр багаж ашиглан хийсэн хэмжилтийн үр дүнгээр аэрозолын спектраль оптик зузаан (𝜏𝑎,𝜆) болон Ангстромын экспонент (α) –ийн утгыг тодорхойлж, тэдгээрийн жилийн явцыг судлаж, өөрчлөлт хувьслын зүй тогтлыг байгаль, цаг уур, нийгмийн хүчин зүйлстэй холбон тайлбарлах оролдлого хийлээ.

Зохиогч(ид): Э.Алтанболд, Х.Уламбадрах, Б.Даариймаа, Ц.Баатарчулуун
"НУУРЫН ХОТГОРЫН ГАРАЛ ҮҮСЭЛ БА ХАГАРЛЫН ХАМААРАЛ: БАРУУН МОНГОЛЫН ЗАРИМ НУУРУУДЫН ЖИШЭЭН ДЭЭР" Journal of Geological Issues (Геологийн асуудлууд), vol. 19, no. 554, pp. 88-102, 2021-5-14

http://gimar.num.edu.mn/?page_id=888

Хураангуй

The appearances of the lake depression, area of the lakes, and its geographical location have changed over time due to some influences. Lake depressions are an intracontinental basins formed by endogenous or exogenous processes. An area and volume of lake depression may have changed by dynamic processes, if depression is exogenic in origin. Some lake depressions are related with faults. Faults in Mongolia have been well studied, but study of lake depressions along faults and development is poorly. This study presents a results on the lakes along faults and their development, including the Bayan Lakes in the Uvs and Zavkhan provinces, respectively, and Ulaagchiny Khar Lake. We highlight that we revealed to make a new genetic classification of lakes in the western Mongolia and to identify a changes of water regime, and of lake area and volume, based on study results.

Зохиогч(ид): Э.Алтанболд, Х.Уламбадрах, Б.Даариймаа
"Баян нуурын хотгорын гарал үүсэл, морфологийн хэв шинжийн тайлал" Газарзүйн Асуудлууд / Geographical Issues, vol. 2020 (20), pp. 19-33, 2021-2-5

http://dep.num.edu.mn/geography/?page_id=2593

Хураангуй

Data on the origin and morphology of the lakes in Mongolia is relatively scarce. This study represents the relationship between lake depression and faults of Uvsyn Bayan Lake, Uvs province, in Mongolia. Lake, volume, and area have changed around the earth due to geological and geomorphological processes and climate change. Geological faults may relate to the lake depression. Whereas, to the best of our knowledge, lake depressions along faults have not been studied yet according to the previous studies. The methods have been used in this study are morphometric methods (Analysis of topography, geomorphological criteria, hypsometric integral (HI) and Relief Slope (RSl) analysis), Spatial improvement method of remote sensing and, geophysical magnetic survey. The present morphological patterns of lake depression were defined by coherent research methods. Our result suggests that a fault has a significant impact on the origin of lake depression. According to study results, main fault was formed in the western part of the Uvsyn Bayan Lake depression. In our field investigation and based on coherent methods, we clarified that the fault influenced the origin of the lake depression, directed by the fault SW to NE. The length of the main fault is 82, 5 km; 4 lakes have been formed along this fault. The largest of the Uvsyn Bayan Lake. The current research suggests that the Uvsyn Bayan Lake origin is different from the previous explanation, and the depressions of the lakes in Mongolia need to be redefined further.

Зохиогч(ид): Б.Тамир, Л.Жаргал, Д.Доржготов, Л.Оюунжаргал, Ц.Баатарчулуун, Б.Даариймаа
"Өндөрнаран алтны ордын хүдэржилтийн гарал үүсэл", Геофизикийн асуудлууд, 2019-12-13, vol. 2019, pp.

Хураангуй

Undurnaran deposit (1090 34’’ 23’.1 E, 440 40’’ 51’.7” N) locates in Saikhandulaan soum of Dornogovi province. Detailed geological prospecting work using scale of 1:10000 was carried out from 2009 up to 2011. The geological map and data were prepared during detailed geological prospecting work. Mineralization of the Undurnaran deposit is related to Upper Carboniferous Gunbayan formation volcanogenic-sedimentary rocks and Late Carboniferous Mandakh complex diorite. Microquartzite, quartzite and carbonate veins contain gold micrograins. Sometimes gold is included in meta andesite and diorite. Alteration zone with a little arched form directs from southeast to northward.

Зохиогч(ид): Э.Алтанболд, Х.Уламбадрах, Б.Даариймаа, Ц.Баатарчулуун
"УЛААГЧИНЫ ХАР НУУРЫН МОРФОЛОГИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ" Journal of Geological Issues (Геологийн асуудлууд), vol. 17, no. 519, pp. 144-157, 2019-12-10

https://student.num.edu.mn/?p=2873

Хураангуй

Information about the depression origin of some lakes is out in previous studies on the genetics and morphology of lakes in Mongolia. One example of these is the genetics of Ulaagchinii Kharnuur. The site research was done by using the morpho-structural method and integrated the results in topographic and satellite images implementing the software such as remote sensing, etc. Ulaagchinii Kharnuur is a freshwater lake supplied with the deepwater due to tectonic faults. In other words, thaw depression in the middle of Ulaagchinii Kharnuur basin is may be related to the tectonic fault from northwest to the southeast. The Ulaagchinii Kharnuur is very much defined as the lakes which are large, deep and with the steep bed are inequalities in the tectonic fault lakes, and the lake's depression is narrow and heavily shaped. It proposes the tectonic origin for Ulaagchinii Kharnuur which origin was recorded as having an Aeolus.

Зохиогч(ид): Б.Даариймаа, Б.Жавзандолгор, Н.Арвисбаатар
"Монголын батолит”-Ази тивийн асар том боржинлог чулуулгийн биет" Journal of Geological Issues (Геологийн асуудлууд), vol. №17(519), no. ISSN 2313 8408, pp. 158-163, 2019-12-1

DOIhttp://gimar.num.edu.mn/?page_id=888

Хураангуй

Гранитообразование представляет собой сложный эндогенный процесс, конечным результатом которого является формирования огромного объема пород кислого состава. Мировой опыт изучения гранитоидов показал, что найболее полно разнообразия их составов и условий образования проявлется в батолитах, в которых сосредоточен основной объем фанерозойских гранитоидов.

Зохиогч(ид): Б.Даариймаа
"Importance of using geophysical complex methods in geological mapping and prospecting", International Scientific Conference “Mongolian Geology- 80”, Монгол, 2019-10-16, vol. 2019-61, pp. 95

Хураангуй

Геофизикийн судалгааг Монгол орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, түүнд тархсан төрөл бүрийн ашигт малтмалын байршлын зүй тогтлыг тогтооход өргөнөөр хэрэглэж ирсэн. Монгол улсын геологийн судалгааны түүхэн хөгжлийн бүх шатанд геологийн төрөл бүрийн зураглал, түүний дотроос улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэгддэг 1:50000 масштабын зураглал ерөнхий эрлийн ажил онцгой байр суурь эзэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, түүнд тархсан төрөл бүрийн ашигт малтмал, эрдэс баялагийн хэтийн төлөвийг бодитойгоор үнэлэх асуудлыг иж бүрнээр шийдэх зорилготой судалгаа юм. Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын үр дүн болон эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэхэд геофизикийн судалгааны арга аргачлалыг оновчтой сонгон цогцолбороор хийж үр дүнгийн боловсруулалтад тохирсон арга аргачлалыг хэрэглэснээр геологи геофизикийн нэгдсэн тайлалтыг амжилттай хийж болно. Үүний тулд өмнөх судалгааны материалыг нээлттэйгээр ашиглаж, тухайн геологийн даалгаварт тохирсон оновчтой арга аргачлалыг сонгон төсөлд тусгаж, тусгагдсан геофизикийн судалгааг нэгдсэн журам, хяналтын дагуу хийж, боловсруулалт тайллыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх нь зүйтэй юм. Энэ судалгааны ажлаар улсын төсөвийн хөрөнгөөр ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургуулийн багш судлаачдын гүйцэтгэж буй 1:50000-ны геологийн зураглал ерөнхий эрлийн Их Өлзийт-50 төслийн геофизикийн цогцолбор судалгааны тоон мэдээллийг ашиглан боловсруулалт тайллыг хийж геофизикийн судалгааг ерөнхий эрэл зураглалд хэрхэн амжилттай хэрэглэх, ач холбогдол, түүнд тавигдах шаардлага, цаашид анхаарах асуудлуудын талаар авч үзлээ.

Зохиогч(ид): Б.Даариймаа, Ц.Баатарчулуун
"Estimation of Tectonic Fault Systems of Mongolian Territory Using Geomagnetic Anomaly Data", 25th European Meeting of Environmental and Engineering Geophysics, Netherland, 2019-9-8, vol. 2019, p.1 - 6 , pp. 1-6

Хураангуй

The magnetic anomaly dataset was used to delineate fault parameters and terrane boundaries of the Mongolian territory. The spectral method has been implemented to separate shallow-, intermediate- and deep-seated faults and corresponding figures have been depicted. Also, locations of some new hypothetic faults have been estimated from the geomagnetic dataset.

Зохиогч(ид): Б.Даариймаа, Ц.Баатарчулуун, Б.Жавзандолгор, Т.Нарангарав
"Улаанбаатар хотын агаарын бохирдлыг илэрхийлэгч зарим оптик параметрүүдийн жилийн явцын судалгаа (2015-2018)" МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 28 (510), 2019, no. ISSN 2311-1097, pp. 56-61, 2019-5-31

http://dep.num.edu.mn/physics/

Хураангуй

Улаанбаатар хотод 2015-2018 онд хийгдсэн нарны шулуун цацрагийн болон альмункантратын хэмжилтийн өгөгдлөөр агаарын бохирдлыг илэрхийлэгч гол оптик параметрүүд болох аэрозолын спектраль оптик зузаан τ_(а,λ) болон аэрозолын хэмжээгээр түгэх түгэлтийг тодорхойлж, тэдгээрийн жилийн явцыг судлаж, өөрчлөлт хувьслын зүй тогтлыг байгаль, цаг уур, нийгмийн хүчин зүйлстэй холбон тайлбарлах оролдлого хийлээ.

Зохиогч(ид): Б.Даариймаа, Б.Жавзандолгор, Б.Бат, Ц.Баатарчулуун, Т.Нарангарав, Н.Арвисбаатар
"Газрын гадаргуугийн хэлбэр бүрэлдэхэд гранитын биетүүдийн оролцоо " МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 28 (510), 2019, no. ISSN 2311-1097, pp. 27-31, 2019-5-30

http://dep.num.edu.mn/physics/

Хураангуй

Гадаргуугийн эерэг хэлбэр үүсгэн, интрүзивийн царцсаны дараа агуулагч чулуулгийг нэвтлэх гранитын цулдалын хөөрөлтийн динамикийг судлав. Гранитын талсжилтын дараа түүгээр тогтсон томоохон биетүүд Архимедийн хүчний үйлчлэлээр дээшлэх хөдөлгөөнөө үргэлжлүүлэх болно. Тухайн хөдөлгөөний хурд интрүзийн оройн хэсгийн өсөлтөөр экспоненциал хуулиар буурах авч удаан хугацаагаар тэрээр хатуу урсацын хэмжээгээр үнэлэгдэх денудацийн хурдаас илүү хэвээр үлдэнэ. Үүгээр гранитын цулдал дээрх гадаргуугийн эерэг бүтцийн хэлбэрийн оршил тайлбарлагдах болно.

Зохиогч(ид): Б.Даариймаа
"Estimation of Tectonic Fault Systems of Mongolian Territory Using Geomagnetic Anomaly Data ", EAGE-GSM 2nd Asia Pacific Meeting on Near Surface Geoscience & Engineering, Malaysia, 2019-4-22, vol. 2019, p.1 - 5 , pp. 1-5

Хураангуй

The magnetic anomaly dataset was used to delineate fault parameters and terrane boundaries of the Mongolian territory. The spectral method has been implemented to separate shallow-, intermediate- and deep-seated faults and corresponding figures have been depicted. Also, locations of some new hypothetic faults have been estimated from the geomagnetic dataset.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар