МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): З.Бурмаа, Н.Эрдэнэчимэг, Ч.Билэгтмандах, М.Отгонбаатар, М.Оюунчимэг
"“БАРУУН БҮСИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГААНЫ СУУРИН” БАЙГУУЛАХ ШААРДЛАГА, ХЭТИЙН ТӨЛӨВЛӨЛТ", ХАР-УС НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР, ТҮҮНИЙ ХИЛ ЗАЛГАА НУТГИЙН ЭКОЛОГИ, НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГАА, 2024-1-11, vol. 2, pp. 7-9

Хураангуй

Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, түүнд дасан зохицох байгаль орчин, биологийн олон янз байдал, хүн байгалийн харилцан холбоо, хамаарлыг судлах, тухайн бүс нутгийн байгалийн онцлогт тохирсон нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх асуудал Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол улсын ногоон хөгжлийн бодлого, Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан байна. Монгол улсын нийгэм, эдийн засгийн салбарын хөгжлийн үндсэн суурь нь “Байгаль орчны тогтвортой менежмент” гэж тодорхойлж, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлагийн бүх үйл ажиллагааг шинжлэх ухааны судалгаанд суурилсан Байгаль орчны тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна. Энэ хүрээнд бүс нутагт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж буй Ховд Их сургуулийн “Хөгжлийн төлөвлөгөө (2017-2024)”-д судалгааны тэргүүлэх чиглэлээ уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг бүс нутагт орших, Монголын орны гадаргын усны зонхилох нөөцийг бүрдүүлэгч Монгол Алтай, Их нууруулын хотгор, түүний хил залгаа нутгийн ус намгархаг газрын экосистемийн урт хугацааны мониторинг судалгааг хийх “Экологийн судалгааны суурин байгуулах” асуудал тусгагдаж, бүс нутагт судалгаа хийдэг эрдэмтдийн санал, санаачлагаар Хар-Ус нуурын УТХГ-ын бүсэд “Баруун бүсийн экологийн судалгааны суурин”-г Ховд их сургуулийг түшиглэн 2019 онд байгуулсан байна.

Зохиогч(ид): М.Отгонбаатар
"Хар-Ус нуурын экосистемийн тулгамдсан асуудлууд", Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар, түүний хил залгаа нутгийн экологи, нийгэм, эдийн засгийн судалгаа, 2024-1-11, vol. 1, pp.

Хураангуй

Хар-Ус нуурын экосистемийн тэнцвэрт байдалд дэлхийн ерөнхий дулааралтай холбоотой усны түвшиний хэлбэлзэл, усны чанар, бохирдол, бэлчээрийн талхлагдал, хөрсний эвдрэл, харь зүйлийн дарамт, Дөргөний усан цахилгааан станцын усны горимын тохируулгын үйл ажиллагаа нөлөө зэрэг хүчин зүйлээс хамааран тулгамдсан асуудал үүсэж байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар