Бидний тухай
Багш ажилтан
Улсын болон орон нутгийн төсвийг үр ашигтай зарцуулж, төсвийн оночвтой бодлого хэрэгжүүлэхийн ач холбогдол, үр дүн нь эдийн засгийн өсөлт, нийгмийн сайн сайхан байдал, эрүүл мэнд ба боловсролын салбарт гарсан үр дүн, иргэдийн амьдралд гарсан чанарын өөрчлөлтөөр хэмжигддэг. Энэхүү өгүүллээр орон нутгийн төсвийн зардлын хүний хөгжилд үзүүлж буй нөлөөллийг үр ашгийн шинжилгээний параметрийн бус DEA (DEA – Data Envelopment Analysis) аргыг ашиглан Хангайн бүсийн аймгуудын жишээн дээр тооцсон ба орон нутгийн төсвийн зардлын үр ашиггүй байдлыг бууруулах боломж байгааг судалгааны үр дүнд үндэслэн дүгнэлээ.
Арилжааны банк нь санхүүгийн системийн гол субъект болохоос гадна санхүүгийн зах зээл дээрх зуучлагчийн үүргийг гүйцэтгэж, харилцагчдын итгэлцэл дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн зах зээлийн нэг чухал институци билээ. Энэхүү судалгааны ажлаар орон нутгийн эдийн засагт арилжааны банкуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлохыг зорьсон. Монгол улсын аймгуудын эдийн засгийн хэмжээ ба чадавхийг илэрхийлэгч үзүүлэлтээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг сонгон авч, түүнд арилжааны банктай холбоотой хүчин зүйлс хэрхэн нөлөөлдгийг тодорхойллоо. Эмпирик шинжилгээнд 21 аймгийн 2006-2022 он хүртэлх тоон өгөгдлийг жилийн давтамжтайгаар, үнэлгээг Панел өгөгдлийн шинжилгээний аргачлалыг ашиглан хийсэн. Судалгааны үр дүнгээс үзвэл аймгуудын эдийн засагт арилжааны банкуудын гүйцэтгэх үүрэг өндөр байдаг бөгөөд хувийн хэвшлийн санхүүжилтийн гол эх үүсвэр болж, эдийн засгийн өсөлтөд тодорхой үүрэг гүйцэтгэж байна.
Astract: Higher education is an effective important factor in accelerating the social, economic and technological development of any countries. Therefore, the quality of higher education depends on the job satisfaction of teachers and staffs. The purpose of the survey is to trend the job satisfactions of teachers and staffs of Orkhon aimag universities based on salaries, bonuses, working environment, working conditions, organizational decision-making, management attention, care, interpersonal relationships and self-esteem. A total of 107 participants, including teachers and staff of the Erdenet School of the National University of Mongolia, the Erdenet Complex Institute of the University of Science and Technology and the Margad University in Orkhon aimag, are randomly selected in the survey. According to the results of the survey analysis, it is approved that the main measure of job satisfaction has a significant impact on the satisfaction of teachers and staffs.
Дээд боловсрол нь аливаа улс орны нийгэм, эдийн засаг, технологийн хөгжлийг хурдасгадаг чухал хүчин зүйл бөгөөд дээд боловсрол олгож буй институцийн боловсролын чанар нь багш, ажиллагсдын ажлын байрны сэтгэл ханамжаас багагүй хамаардаг. Энэхүү судалгааны ажил нь Орхон аймгийн их, дээд сургуулийн багш, ажиллагсдын ажлын байрны сэтгэл ханамжийг цалин, урамшуулал, ажлын орчин, ажлын нөхцөл, байгууллагын шийдвэр гаргалт, удирдлагын анхаарал, халамж, хувь хүн хоорондын харилцаа, өөрийгөө үнэлэх үнэлэмж зэрэгт үндэслэн судлахад чиглэсэн. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй МУИС-ийн Эрдэнэт сургууль, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Маргад дээд сургуулийн багш, ажиллагсдаас 107 судалгаанд оролцогчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон судалгаанд хамрууллаа. Шинжилгээний үр дүнгээс үзвэл ажлын байрны сэтгэл ханамжийн үндсэн хэмжүүрүүд нь багш, ажиллагсдын сэтгэл ханамжид чухал нөлөөтэй байна.
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын төсвийн алдагдал болон дотоодын нийт бүтээгдэхүүний хоорондын хамаарлыг судалсан. Судалгааны ажилд энгийн хамгийн бага квадратын арга, хугацааны цуваа тогтвортой өсөхийг шалгадаг өргөтгөсөн Дики-Фуллер(ADF), Филлип Перрон(PP)-ний нэгж язгуурын тест, Йохансен(Johansen)-ний коинтегрэшн тестийг ашигласан бөгөөд Монгол улсын төсвийн алдагдал ба дотоодын нийт бүтээгдэхүүний хамаарлыг Вектор алдаа залруулах загвар ашиглан шалгасан. Шинжилгээнээс үзвэл Монгол улсын төсвийн алдагдал болон дотоодын нийт бүтээгдэхүүний хооронд урт хугацааны эерэг хамаарал байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын төсвийн алдагдал ба дотоодын нийт бүтээгдэхүүний хооронд эерэг, статистикийн хувьд ач холбогдол бүхий хамааралтай буюу төсвийн алдагдал, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа нэгжээр өсөхөд 1 ба 2 улирлын дараа дотоодын нийт бүтээгдэхүүн харгалзан 0.21% ба 0.24%-иар өсдөг байна. Судалгааны ажлын үр дүнгээс Засгийн газар, бодлого боловсруулагчид болон мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгчид нь төсөв, мөнгөний бодлогыг оновчтой хослуулах замаар төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтөө дэмжих боломжтой болох нь харагдаж байна.
Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого (2015-2025), МУИС-ийн Эрдэнэт сургуулийг 2020-2024 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Бид эдгээр бодлогын баримт бичигт үндэслэн “Санхүү” хөтөлбөрөөр төгсөгчдийн мэдлэг, ур чадвар, хандлагад тулгуурлан ажил олгогчдын сэтгэл ханамжийг тодорхойлж, сургалтын үйл ажиллагаанд хэрэгцээ бүхий үр дүн боловсруулан гаргах зорилгоор уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгааны мэдээллийг Microsoft Forms ашиглан цуглуулж, үр дүнг нь Microsoft Excel программын Pivot table хэрэглүүрийг ашиглаж боловсруулсан. Судалгааны үр дүнд ажил олгогчид “дунд” зэргийн сэтгэл ханамжтай, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж төгсөгчдийн гадаад хэлний мэдлэг, компьютер, мэдээллийн технологийн практик ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай болох нь харагдсан. Ажил олгогчдын мэргэжилтэнд тавих шаардлага, цаашид хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгжтэй хамтран ажиллах сонирхолд үндэслэн хэд хэдэн зөвлөмж санал болголоо.
Дээд боловсрол нь аливаа улс орны нийгэм, эдийн засаг, технологийн хөгжлийг хурдасгадаг чухал хүчин зүйл бөгөөд дээд боловсрол олгож буй институциудын боловсролын чанар нь улс орны хөгжилд шууд нөлөөлдөг. Ихэнх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, илтгэл, тайланд дээд боловсролын үйлчилгээний чанар, ач холбогдлыг нь чухалчилж харуулсан байдаг бөгөөд үйлчилгээний чанар ба оюутны сэтгэл ханамжийн хоорондын уялдаа холбооны талаар маргаантай байсаар байна. Нэг талаар сэтгэл ханамжийн түвшин нь хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээний чанараас логик хамааралтай байдаг, нөгөө талаар ихэнх судалгааны ажилд оюутнуудын сэтгэл ханамж ба тэдний үнэнч байдлын хоорондын уялдааг тодорхойлсон байдаг. Энэхүү судалгааны ажлаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (цаашид МСҮТ гэж товчлох) оюутнуудын сэтгэл ханамжид үйлчилгээний чанар хэрхэн нөлөөлдгийг тодорхойлохыг зорилоо. Үйлчилгээний чанар, оюутны сэтгэл ханамжийг SERVQUAL аргыг ашиглан тодорхойлж, үйлчилгээний чанарын үндсэн хэмжүүрүүд (Орчин нөхцөл, Баталгаат байдал, Найдвартай байдал, Үүрэг хариуцлага, Анхаарал халамж ) нь оюутны сэтгэл ханамжид хэрхэн нөлөө үзүүлдгийг эконометрикийн шинжилгээний арга зүй ашиглан тодорхойлсон. Судалгааны мэдээллийг Орхон аймгийн 3 их, дээд сургууль, 2 МСҮТ-ийн 295 оюутнуудаас цуглуулан авч шинжилгээндээ ашигласан. Шинжилгээний үр дүнгээс үзвэл үйлчилгээний чанарын үндсэн хэмжүүрүүд нь оюутны сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлдэг буюу шууд хамааралтай, түүнчлэн эдгээрээс хамгийн чухал нөлөөтэй хэмжүүр нь анхаарал халамжийн хүчин зүйлс байна.
Арилжааны банк нь санхүүгийн системийн гол субъект болохоос гадна санхүүгийн зах зээл дээрх зуучлагчийн үүргийг гүйцэтгэж, харилцагчдын итгэлцэл дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү судалгааны ажлаар ХААН банкны ашигт ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, дүгнэлт өгөхийг зорьсон. Ингэхдээ ХААН банкны ашигт ажиллагааг илэрхийлэх гол үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн өгөөжийг хамааран хувьсагчаар сонгон авч, түүнд тус банкны дотоод болон зарим чухал макро хүчин зүйлс хэрхэн нөлөө үзүүлдгийг тодорхойллоо. Эмпирик шинжилгээнд ХААН банк болон сонгосон макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн 2010-2020 оны тоон өгөгдлийг улирлын давтамжтайгаар, үнэлгээг олон хувьсагчийн регрессийн шинжилгээний аргачлалыг ашиглан хийсэн. Судалгааны үр дүнгээс үзвэл тус банкны ашигт ажиллагаа буюу өөрийн хөрөнгийн өгөөжид чанаргүй зээл, хөрвөх чадвар, үйл ажиллагааны зардал, дотоодын нийт бүтээгдэхүүн, хэрэглээний үнийн индекс зэрэг хувьсагчид эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийн оролцоог хангах нэг чухал суурь нь санхүүгийн мэдлэг олгох явдал бөгөөд сүүлийн жилүүдэд ач холбогдол нь улам бүр нэмэгдэж байна. Иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх нь улс орон бүрийн бодлогын нэг зорилт болж, улам бүр чухлаар тавигдах болжээ. Ихэнх улс орнууд иргэдийнхээ санхүүгийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх үндэсний хэмжээний бодлого боловсруулан хэрэгжүүлж байгаа хэдий ч санхүүгийн мэдлэгийг хэрхэн хэмжих талаар нэгдсэн ойлголт байдаггүй. Энэхүү судалгааны ажлаар иргэдийн санхүүгийн мэдлэгийг тодорхойлж, түүнд иргэдийн хувийн санхүүгийн менежменттэй холбоотой хүчин зүйлс болон хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн зарим хүчин зүйлс хэрхэн нөлөөлдгийг тодорхойллоо. Судалгаанд 18-аас дээш насны нийт 380 хүнийг хамруулж, судалгааны өгөгдлийг түүвэр судалгааны аргаар, цахимаар цуглуулсан ба шинжилгээнд олон хувьсагчийн регрессийн загварыг ашигласан. Судалгааны үр дүнгээс хөрөнгө оруулалтын ур чадвар, хадгаламж, өр, зардал, нас, хүйс, өрхийн орлого, өрхийн санхүүгийн шийдвэр гаргах байдал зэрэг нь санхүүгийн мэдлэгийн түвшинд чухал нөлөөтэй хүчин зүйл болох нь харагдаж байна.
Бид цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэгчийн орцууд буюу зардлууд нь үйлдвэрлэлийн хэмжээ буюу цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлтэнд хэрхэн нөлөөлдөг, эдгээр орцуудаас хамаарах гарцын мэдрэмж нь ямар байдгийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажилд Кобб-Дугласын үйлдвэрлэлийн функц дээр тулгуурласан эконометрикийн шинжилгээ, биет бүтээгдэхүүн дээр тулгуурласан орцоос хамаарсан гарцын мэдрэмжийн шинжилгээний аргачлалыг ашигласан бөгөөд түлш, цалин, ашиглалтын зардлууд үйлдвэрлэлийн гарцтай эерэг хамааралтай; харин урсгал засвар, зээлийн хүүний зардлууд сөрөг хамааралтай болохыг илрүүллээ.
This study attempts to examine the relationship between service quality dimensions and overall service quality (tangibility, assurance, reliability, responsiveness and empathy) and students satisfaction. Furthermore, this study is also examine critical factors in service quality dimensions (tangibility, assurance, reliability, responsiveness and empathy) that contributes most to the satisfaction of the students. This study was conducted using a set of questionnaire to 295 bachelor degree students from two public, one private higher education institutions, and vocational education students from two professional technical schools. The study will provide results from empirical test of these relationships. The empirical results of this study can provide support for the Parasuraman’s SERVQUAL (1985), which related to the factors contributing to students’ satisfaction.
With the growth of an economy, the banking industry expands and the competitiveness becomes intense with the increased number of banks in the economy. The objective of this research was to discover the influence of bank specific and macroeconomic determinants of non-performing loans (NPLs) in the entire banking system of Mongolia. We performed an analysis for the period from 2004Q1 to 2019Q2 by an Johansen test of co-integration and checked the robustness of the results in the vector error correction (VEC) model. The outcomes of this research suggest that both bank specific and macroeconomic factors influence NPLs significantly. Among the bank specific determinants capital adequacy negatively impact NPLs with statistical significance while bank return on assets have a significant positive affiliation with NPLs. Gross domestic product (GDP) growth have a negative connection with NPLs. Whereas, inflation rate and unemployment rates have a significant positive association with NPLs. The contribution of this research is that the outcomes found by means of econometric models can be used for predicting and measuring NPLs in upcoming years, not only for Mongolia but also for developing and emerging economies. Individual banks, as well as the banking sector, by and large, can get a guideline from this research.