Бидний тухай
Багш ажилтан
The fastest growing and most widespread payment and investment tool in the world is crypto assets, including cryptocurrencies. The concept of electronic money, Ecash , first emerged in 1983, and in 1989, the first electronic payment tool, DigiCash , began to be used for micropayments in the United States. Since then, the cryptocurrency Bitcoin has emerged, and in just over a decade, it has become a cryptocurrency with a market value of 1.8 trillion US dollars, accounting for more than 60% of the global cryptocurrency market. Therefore, we aimed to study how to assess the value of cryptocurrencies in this market, and currently, there are few provisions on valuation methods in the International Valuation Standards and other legal documents. According to our research and imagination, the researcher believes that it is appropriate to use different approaches to measure the value of the asset depending on its type.
Дэлхий дахинд хурдацтай хөгжиж, хамрах хүрээгээ тэлж байгаа төлбөрийн болон хөрөнгө оруулалтын хэрэгсэл бол виртуал хөрөнгө тэр дундаа криптовалют болоод байна. Анх Ecash цахим мөнгөний талаарх ойлголт 1983 онд үүссэн бөгөөд 1989 оноос DigiCash гэсэн анхны цахим төлбөр тооцооны хэрэгсэлийг АНУ-ын бичил төлбөр тооцоонд хэрэглэж эхэлсэн байдаг. Үүнээс хойш Bitcoin гэх криптовалют үүссэн бөгөөд арав гаруй жилийн дотор 1.8 их наяд ам долларын зах зээлийн үнэлгээтэй, дэлхийн криптовалютын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар эзэлж буй криптовалют болоод байна. Тиймээс энэ зах зээл дээр байгаа криптовалютуудын үнэ цэнийг хэрхэн хэмжиж, үнэлэх талаар судлахыг зорьсон ба одоогоор Үнэлгээний Олон Улсын Стандарт болон бусад эрх зүйн баримтуудад үнэлгээний арга хандлагын талаар тусгасан зүйлс ховор байна. Судлаач бидний судалгаа болон төсөөлж байгаагаар уг хөрөнгийг төрлөөс нь хамааруулан өөр өөр арга хандлага хэрэглэж, үнэ цэнийг хэмжих нь зохистой гэж үзэж байна.
Хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотой ажлын байранд шаардагдах ур чадвар өөрчлөгдсөөр байна. Ялангуяа нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийн хувьд ирээдүйд ажлын байраа алдах магадлал өндөр байгааг онцолж, зарим ур чадварыг сайжруулж, тодорхой чиглэлд мэргэших шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Иймээс энэхүү судалгаагаар нягтлан бодогч мэргэжилтнүүдэд ажил үүргээ гүйцэтгэхэд ямар мэдлэг, ур чадвар чухал байгаа, цаашид ямар ур чадварыг хөгжүүлэх шаардлагатайг илрүүлэхийг зорьсон. Судалгааны үр дүнд нягтлан бодогчид ажил үүргээ гүйцэтгэхэд санхүүгийн тайлан бэлтгэх, татварын болон хууль эрх зүйн мэдлэг зэрэг мэргэжлийн ур чадвараас гадна техник ашиглах чадвар, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвар, асуудал шийдвэрлэх чадвар зэрэг хувь хүний ур чадварууд хамгийн ач холбогдолтой төдийгүй цаашид ч тасралтгүй сайжруулах шаардлагатай гэж тодорхойлжээ. Түлхүүр үг: мэргэжлийн мэдлэг, ур чадвар, техникийн ур чадвар, хувь хүний ур чадвар
Аудитын бус гэрээт ажил нь гэрээт ажлын нэг төрөл бөгөөд аудитын гэрээт ажлаас өөрийн онцлог шинжийг агуулсан, мөрдөх тусдаа стандарттай, хэрэгжүүлэх горим болон тайлангийн бүтэц, дүгнэлийн агуулга зэрэг нь ялгаатай байдаг. Тиймээс бид аудитын бус гэрээт ажлын үндсэн төрөл, мөн чанарыг тодорхойлж, уг гэрээт ажлыг аудит буюу санхүүгийн тайлангийн аудитаас ямар онцлог шинж чанартай болохыг тодорхойлох зорилгоор энэ онолын судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Урьдчилсан байдлаар харахад аудитын бус гэрээт ажилд олон төрлийн гэрээт ажлууд хамаарах бөгөөд мөн үйлчлүүлэгчид өгч байгаа баталгааны түвшин, дүгнэлт илэрхийлэх хэлбэр зэрэг нь хоорондоо болоод аудитын гэрээт ажлаас ялгаатай. Харин аудитын бус гэрээт ажлыг гүйцэтгэхэд ашигладаг аудитын тохиромжтой горим, гэрээт ажилтай холбоотой эсрдлийг хэрхэн шийдвэрлэдэг нь сонирхолтой байна.
Цахим мөнгө буюу криптовалют нь анх 1983 онд үүссэн бөгөөд 1989 оноос DigiCash гэсэн анхны цахим төлбөр тооцооны хэрэгсэлийг АНУ-ын бичил төлбөр тооцоонд хэрэглэж эхэлсэн байна. Үүнээс хойш Bitcoin гэх криптовалютын үүссэнээр арав гаруй жилийн дотор 1.2 их наяд ам долларын зах зээлийн үнэлгээтэй, дэлхийн криптовалютын зах зээлийнхээ 50 гаруй хувийг дангаар эзэлж буй криптовалют болоод байна. Тиймээс энэ зах зээл дээр байгаа криптовалютуудыг хэрхэн бүртгэж, татварыг ямар арга замаар ногдуулах талаар судлахыг зорьсон. Одоогоор дэлхийн бусад улс орнууд болон манай улсын татварын хууль эрх зүйн орчинд шууд хамаарах хууль байхгүй боловч боломжит арга замыг санал болгохоор зорьлоо. Судлаач бидний судалгаа нь цахим мөнгийг эзэмшиж байгаа талын татварын асуудлыг судлах ба хөрөнгийн татварыг ногдуулах боломжтой гэсэн төсөөлөлтэй байна.
This paper aims to investigate difference perceptions of knowledge and skills between employers and educators in accounting education. The research participants are consist of 37 educators and 139 employers related to accounting fields. In the paper, the questionnaire with returned 19 items related to the knowledge and skills would be evaluated graduate students by employers and educators in accounting and the results were evaluated using the SPSS program. There is significant difference between employers and educators on importance of graduates knowledge and skills.
Хураангуй: Нягтлах гэрээт ажил нь аудитын холбогдох үйлчилгээний нэг төрөл бөгөөд аудит болон баталгаажуулах гэрээт ажлаас өөрийн онцлог шинжийг агуулсан, мөрдөх тусдаа стандарттай, хэрэгжүүлэх горим болон тайлангийн бүтэц, дүгнэлийн агуулга зэрэг нь өөр байдаг. Тиймээс бид нягтлах гэрээт ажлын үндсэн төрөл, мөн чанарыг тодорхойлж, уг гэрээт ажлыг баталгаажуулах гэрээт ажил болон санхүүгийн тайлангийн аудитаас ямар онцлог шинж чанартай болохыг тодорхойлох зорилгоор энэ онолын судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Урьдчилсан байдлаар харахад нягтлах гэрээт ажил нь үйлчлүүлэгчид өгч байгаа баталгааны түвшин, дүгнэлт илэрхийлэх хэлбэр зэрэг нь харьцуулж байгаа гэрээт ажлуудаас ялгаатай байж болох бөгөөд харин гэрээт ажлыг гүйцэтгэхэд ашигладаг аудитын горим, гэрээт ажилтай холбоотой эсрдлийг хэрхэн шийдвэрлэдэг нь сонирхолтой байна. Түлхүүр үгс: нягтлах гэрээт ажил, аудит, баталгаажуулах гэрээт ажил, баталгаа, дүгнэлт Abstract: Review engagements is a type of related audit services, and it has its own characteristics, has separate standards to be followed, implementation procedure, report structure, and content of conclusions are different from audit and assurance engagements. Therefore, we define the main types and nature of review engagements to be reviewed, this theoretical research work was carried out in order to determine the characteristics between the review engagements and the financial statements audit, assurance engagements. At a glance, review engagements may differ from comparable engagements in terms of the level of assurance provided to the client and the form of opinion expressed. Key words: review engagement, audit, assurance engagement, assurance, opinion
НББ-ийн үндэс хичээлийн суралцахуйн үр дүнгүүд, тухайн үр дүн бүр нь НББ хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг хэрхэн хангаж байгааг тодорхойлон хичээлийн хөтөлбөрт багтаасан.
The first concept of cryptocurrency or e-cash was established in 1983, one of the fastest-growing and expanding payment instruments in the world in the last decade. In 1989, DigiCash , the first electronic payment instrument, was introduced for micro-payments in the United States. Since then, a cryptocurrency called Bitcoin has emerged, with a market capitalization of more than $ 1 trillion and more than 40 percent of the world's cryptocurrency market in just over a decade. Therefore, we aimed to study how to record and report cryptocurrencies for the financial statements in this market. Currently, standards and legal acts on reporting in the financial statements are rare not only in Mongolia but also in other countries of the world. Our hypothesis suggests that cryptocurrencies can be recorded and reported as intangible assets and inventories. In the future, they may be replaced by traditional currencies as a means of payment and recorded and reported as cash.
Хураангуй: Аж ахуйн нэгж, байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийг хөтлөх явцад бэлтгэгдсэн, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой ихээхэн хэмжээний тоо, мэдээллийг удирдлагын шийдвэр гаргахад шуурхай ашиглах нэг чухал арга зам бол санхүүгийн шинжилгээ хийх явдал юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн шинжилгээг аж ахуйн нэгж, байгууллагад бүртгэлийн процедурыг хэрэгжүүлэх явцад буй болсон “түүхий мэдээ” – г боловсруулж мэдээлэл бэлтгэх үйл явц гэж хэлж болно. Харин энэхүү “боловсорсон мэдээлэл” – ээр хэрэглэгч субъектүүдийг шуурхай хангахын тулд санхүүгийн шинжилгээг тодорхой дэс дараалал, арга зүйн системийг ашиглах нь явдал чухал ач холбогдолтой. Энэхүү өгүүлэлд манай улсад үүсч, хөгжиж ирсэн аж ахуйн үйл ажиллагааны болон санхүүгийн шинжилгээний хөгжлийг түүхчлэн авч үзэхийн зэрэгцээ эдийн засгийн мэдээллийн системд шинжилгээний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар авч үзсэн болно.
Дэлхий дахинд сүүлийн арван жилд хурдацтай хөгжиж, хамрах хүрээгээ тэлж байгаа төлбөрийн хэрэгсэлийн нэг бол криптовалют буюу Ecash цахим мөнгөний талаарх анхны ойлголт 1983 онд үүссэн. Харин 1989 оноос DigiCash гэсэн анхны цахим төлбөр тооцооны хэрэгсэлийг АНУ-ын бичил төлбөр тооцоонд хэрэглэж эхэлсэн байна. Үүнээс хойш Bitcoin гэх криптовалют үүссэн бөгөөд арав гаруй жилийн дотор нэг их наяд ам долларын зах зээлийн үнэлгээтэй, дэлхийн криптовалютын зах зээлийнхээ 40 гаруй хувийг дангаар эзэлж буй криптовалют болоод байна. Тиймээс энэ зах зээл дээр байгаа криптовалютуудыг хэрхэн бүртгэж, санхүүгийн тайланд тусгах талаар судлахыг зорьсон ба одоогийн байдлаар санхүүгийн тайланд бүртгэж, тайлагнах талаар стандарт, хууль эрх зүйн актууд монголд гэлтгүй дэлхийн улс орнуудад ховор байна. Судлаач бидний судалгаа болон төсөөлж байгаагаар криптовалютыг биет бус хөрөнгө болон бараа материал байдлаар бүртгэж, тайлагнах боломжтой бөгөөд ирээдүйд магадгүй уламжлалт мөнгөн тэмдэгтийг орлож төлбөрийн хэрэгсэл болж, мөнгөн хөрөнгө байдлаар бүртгэж, тайлагнахыг үгүйсгэхгүй юм.
Хураангуй: Хөрөнгө оруулалт бол үндэсний эдийн засгийн бодлогын стратегийн хүрээнд хэрэгжих ёстой улс орны нийгэм – эдийн засгийн нэн тэргүүн зэргийн асуудал юм. Манай улсын эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлын нэг бол хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүний үр ашгийг сайжруулах явдал билээ. Энэхүү өгүүлэлд хөрөнгө оруулалтын талаарх бидний уламжлалт ойлголт болон зах зээлийн нөхцөл дэх уг ухагдахууны онол арга зүйн өөрчлөлт, шинэчлэлт ба үүнтэй холбоотой өөрийн орны болон гадаадын эрдэмтдийн үзэл баримтлалыг харьцуулан судалсан болно. Түлхүүр үгс: хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын төрлүүд, инновац
Дэлхий дахинд сүүлийн арван жилд хурдацтай хөгжиж, хамрах хүрээгээ тэлж байгаа төлбөрийн хэрэгсэлийн нэг бол криптовалют буюу Ecash цахим мөнгөний талаарх анхны ойлголт 1983 онд үүссэн. Харин 1989 оноос DigiCash гэсэн анхны цахим төлбөр тооцооны хэрэгсэлийг АНУ-ын бичил төлбөр тооцоонд хэрэглэж эхэлсэн байна. Үүнээс хойш Bitcoin гэх криптовалют үүссэн бөгөөд арав гаруй жилийн дотор нэг их наяд ам долларын зах зээлийн үнэлгээтэй, дэлхийн криптовалютын зах зээлийнхээ 40 гаруй хувийг дангаар эзэлж буй криптовалют болоод байна. Тиймээс энэ зах зээл дээр байгаа криптовалютуудыг хэрхэн бүртгэж, санхүүгийн тайланд тусгах талаар судлахыг зорьсон ба одоогийн байдлаар санхүүгийн тайланд бүртгэж, тайлагнах талаар стандарт, хууль эрх зүйн актууд монголд гэлтгүй дэлхийн улс орнуудад ховор байна. Судлаач бидний судалгаа болон төсөөлж байгаагаар криптовалютыг биет бус хөрөнгө болон бараа материал байдлаар бүртгэж, тайлагнах боломжтой бөгөөд ирээдүйд магадгүй уламжлалт мөнгөн тэмдэгтийг орлож төлбөрийн хэрэгсэл болж, мөнгөн хөрөнгө байдлаар бүртгэж, тайлагнахыг үгүйсгэхгүй юм. ===
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгаль орчны бохирдол, доройтол зэрэг нь экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж, улс орнуудын тогтвортой хөгжилд томоохон сорилт болж байна. Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдийг баталж, тогтвортой хөгжлийн 3 гол тулгуур байгаль орчин-нийгэм-эдийн засгийг харилцан уялдаатай, тэнцвэртэй хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон. Энэхүү судалгаанд дотоодын болон гадаадын байгаль орчны аудитын тогтолцоог харьцуулан судалж, манай орны байгаль орчны аудитын тогтолцоонд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох бөгөөд судалгаанд байгаль орчны аудитыг гүйцэтгэж байгаа мэргэжилтэн, аудит хийлгэх шаардлагатай аж ахуйн нэгжүүдийг хамруулж, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, судалгааны үр дүнд үндэслэн тулгамдсан зарим асуудлыг сайжруулах, шийдвэрлэх санал боловсруулна. Global warming, climate change, rapid economic and population growth, environmental pollution and degradation are leading to ecosystem imbalances and are major challenges to sustainable development. The Mongolain Parliament approved the “Sustainable Development Concept of Mongolia-2030” and “Green Development Policy” documents and aims to develop interconnected and balanced factors which key indicators of sustainable development are the environment-society-economy. This study compares the domestic and foreign environmental audit systems and identifies the challenges facing the country's environmental audit system. The study would include experts that conducting environmental audits and companies which need to be audited and develop proposals to improve and resolve some issues based on the results of the study.
Аудит нь манай орны хувьд харьцангуй шинэ үүсч, хөгжиж байгаа салбар бөгөөд тэр дундаа аудитын ажлын чанар нь чухал асуудлын нэг юм. Тиймээс манай оронд аудитын чанарт нөлөөлдөг хүчин зүйлсийг судалгааны үр дүнгээр тодорхойлж, дэлхийн бусад улс орнуудад хийгдсэн судалгааны үр дүнтэй харьцуулан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх санал дүгнэлт өгөхийг зорилт болголоо. The audit is a relatively new and developing sector for the Mongolia, and the quality of the audit work is one of the key issues. Therefore, my aim is to determine the factors in Mongolia that influence the quality of the audit by the results of the survey and comparing the findings of other countries in the world and making recommendations on future actions.