МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): А.Батхишиг, С.Дэмбэрэл, Г.Түмэннаст
"Invisible Community Services of Buddhist Educators: A case study of Under Gegeen Zanabazar Buddhist University at Gandantegchilen Monastery, Mongolia" International Journal of Buddhist Social Work, vol. 2, no. 2, pp. 109-111, 2023-12-25

https://www.shukutoku.ac.jp/en/about/facilities/asiancenter.html#anchor03

Хураангуй

Зохиогч(ид): С.Дэмбэрэл, Г.Эрдэнэбаяр
"Өндөр гэгээний намтар дахь ер бусын домгийг шашин судлалын үүднээс тайлбарлах нь", Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын өв соёл, Монгол улс, 2023-9-27, vol. XX, pp. 207-216-р тал

Хураангуй

Тус илтгэлдээ Өндөр гэгээний намтар дахь ер бусын домгийг шашин судлалын үүднээс тайлбарлахад эхлээд шашин судлал юуг судалдаг шинжлэх ухаан болохыг тодруулах нь зүйтэй болов уу. Шашин судлаачид “шашин судлал бол танд шашны холбоо бүхий асуудлын голыг ойлгуулж, нийгмийн түүхэнд зайлшгүй үзэл санааны илэрхийлэл болон гарч ирсэн шашин номын ёс, түүнийг сэтгэгчид хэрхэн үзэж үнэлгээ өгч байсан, гол асуудлыг хэрхэн олж ухаарах ёстой вэ гэдэгт тусалдаг мэдлэг юм.”5 хэмээн тодорхойлсон байдаг. Шашин судлал нь аливаа шашинтай холбоотой бодьгал, номлол, юмс үзэгдэл, зан үйлд хэн, юу, хаана, хэзээ, яагаад гэсэн асуулт тавьж ажиглах, нягтлан шинжлэх, харьцуулах судалгаа хийдэг. Тиймээс энэхүү өгүүлэлдээ Өндөр Гэгээн Занабазарын (1635-1723) намтар дахь ер бусын домгийг шашны талаар судалгаа хийж байсан Рудольф Отто (1869-1937), Ниниан Смарт(1927-2001), Мирсеа Элиадэ (1907-1986) зэрэг эрдэмтдийн үзэл онолын үүднээс тайлбар хийхийг зорилоо.

Зохиогч(ид): О.Бумдарь, С.Дэмбэрэл
"ҮНДЭСНИЙ ТӨВ АРХИВТ ХАДГАЛАГДАЖ БУЙ ХАМБА ЛАМ Х.ГААДАНД ХОЛБОГДОХ БАРИМТУУДЫН ШИНЖИЛГЭЭ (1981-1990)", Хархүүгийн Гаадан: Түүх, шашин соёл, зохист аялгууны асуудлууд, 2023-9-20, vol. 1, pp. 101-115

Хураангуй

Үндэсний Төв Архив (ҮТА)-ын Түүхийн баримтын архив дахь 363-р хөмрөг нь БНМАУ-ын үеийн Сайд нарын Зөвлөл (СнЗ)-ийн дэргэдэх Шашны Хэрэг Эрхлэх Зөвлөл (ШХЭЗ)-ийн баримтын хөмрөг юм. СнЗ нь анх 1934-1937 оны хооронд сүм хийдийн дэргэд Засгийн газрын тусгай төлөөлөгчийг суулгаж, улмаар 1937 оны 5-р сард СнЗ-ийн 10 дугаар хурлын тогтоолоор хүрээ, хийдийн дэргэдэх Засгийн газрын төлөөлөгчдийг ДЯЯ-ны харъяанд шилжүүлж, тус яамны харъяанд Шашны Хэрэг Эрхлэх Газрыг байгуулсан байна. Харин 1944-1969 онуудад Засгийн газрын дэргэд Шашны хэрэг эрхлэх төлөөлөгчийг томилон ажиллуулж, улмаар 1969-1990 оны хооронд Намын Төв Хороо (НТХ)-ны Улс төрийн Товчооны тогтоолоор СнЗ-ийн дэргэд “Шашны Хэрэг Эрхлэх Зөвлөл”-ийг байгуулан ажиллуулж ирсэн юм. Иймд ШХЭЗ нь тухайн түүхэн үед төрөөс шашны талаар баримтлах бодлого, хууль, дүрэм, тогтоолыг амьдралд хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих буюу төр, сүм хийдийн харилцааны асуудлыг хариуцсан төрийн гол байгууллага байв. Гэтэл нөгөө талаар 1944-1990 оны хооронд бүтэн 40 гаруй жил социалист төрийн шашны талаарх чанд хатуу бодлогын хүрээнд хурал номоо хурж ирсэн улсын хэмжээнд цор ганц хийд нь Улаанбаатар хот дахь Гандантэгчэнлин байв. Иймээс ШХЭЗ нь Гандан хийд, түүний үе үеийн хамба лам нар, удирдлагуудтай тогтмол харилцаж заавар, чиглүүлэг өгч, нам, төрийн бодлогыг хэрэгжүүлж иржээ. Мөн Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба нь АБЭТБХ-ын ерөнхийлөгч нь байж ирсэний хувьд ШХЭЗ-тэй шууд харилцаж байв. Иймээс энэ гурван байгууллагын харилцааны тухай баримтууд эдүгээ ҮТА дахь ШХЭЗ-ийн 363-р хөмрөгийн үндсэн баримтуудыг бүрдүүлж байна. Бид тус хөмрөг дэх Х.Гаадан хамбад холбогдох баримтуудыг авч үзэхдээ он цагийн хувьд түүний хамба ламаар ажиллаж байсан 1981-1990 оноор хязгаарлав. Тус илтгэлд, материалуудыг агуулгаар нь дараах дөрвөн хэсэгт ангилж, хураангуй өгүүлэв. Үүнд, нэг. МУИС-ийн багш Х.Гаадан Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар сонгогдсон тухай. Хоёр. Гандангийн хүний нөөц, лам нарын бололвсролыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлсэн зарим ажлууд. Гурав. Хүмүүнлэгийн болон сүм хийд, шүтээн дурсгалуудыг хадгалах, хамгаалах талаар хэрэгжүүлсэн ажлын тухай. Дөрөв. Х.Гаадан хамбын энх тайвны төлөөх үйлс ба АБЭТБХ-ын ажлаас гэж бүлэглэв.

Зохиогч(ид): А.Батхишиг, С.Дэмбэрэл, Г.Түмэннаст
"Буддист ба өрнийн нийгмийн ажлын боловсролд ялгаатай байдлыг авч үзэх нь" НИЙГМИЙН АЖИЛ, vol. 14, no. 588, pp. 10-17, 2023-5-5

https://www.facebook.com/profile.php?id=100051782576552

Хураангуй

2020 онд батлагдсан Нийгмийн ажлын боловсролын олон улсын стандартад улс орон бүр ялгаатай байдаг тул нийгмийн ажлын боловсролын хөтөлбөртөө олон улсын чиг хандлагыг тусгахаас гадна үндэсний онцлогийг тусгахын чухлыг заасан. Монголчуудын уламжлалт хандлага, сэтгэлгээнд Буддын сургаал хүчтэй нөлөөлсөн. Буддист нийгмийн ажлын боловсролын үзэл хандлага Буддын сургаалд тулгуурлана. Харин өрнийн орнуудад анх хөгжиж эхэлсэн нийгмийн ажлын боловсролд өрнийн шашин, нийгмийн шинжлэх ухаанд зохилох онол, үзэл баримтлал хүчтэй нөлөөлсөн. Хүний ялгаатай байдлын талаарх өрнө ба дорнын сургаалиуд ялгаатай. Буддист нийгмийн ажлын боловсролын үзэл хандлагыг орчин цагийн нийгмийн ажлын боловсролд хэрхэн тусгах тухай хэлэлцүүлэг Азийн орнуудад өрнөж, өрнө, дорнын хосолсон мэдлэгийг үйлчлүүлэгчийн хэрэгцээ, онцлогт тохирсон нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлэхэд тусгахыг зорьж байна. Хүний ялгаатай байдлын талаарх ялгаатай үзлийг хэрхэн нийгмийн ажлын боловсрол, практикт зохистой буулгах, үйлчлүүлэгчийн ялгаатай байдлын талаарх мэдлэгээ хэрхэн практик буулгах, ялгаатай байдал ба соёлын чадамжийн талаар нийгмийн ажлын боловсролын стандарт, хөтөлбөртөө хэрхэн тусгаж чадаж байна вэ гэдэг асуултууд бидний өмнө тулгарч байна.

Зохиогч(ид): Г.Эрдэнэбаяр, С.Дэмбэрэл
""ИЛТ НОМЫН САНГААС ЭХТЭЙ ЭРГЭЛЗЭЭГ ТАСДАГЧ ЭРДЭНИЙН ТОДОРХОЙ ЗУЛ" ЗОХИОЛЫН БҮТЭЦ АГУУЛГА, ҮЗЭЛ САНААГ ШИНЖЛЭХ НЬ" Философи, Шашин судлал, vol. vol 25 , no. 580, pp. 90-99, 2023-5-5

https://journal.num.edu.mn/phil/index?fbclid=IwAR3W1LVBPq6swjjGV5362KTeA3GRTaqEPKWr3ulL0XuEzYFr9NJuL2mU2aw

Хураангуй

Тус өгүүлэлд буддын гүн ухааны аймаг болох абхидхармын гол эх судруудын үүсэл хөгжил, хувьсалын явцад буй болсон Энэтхэгийн сэтгэгч Васубандхугийн “Абхидхармакоша” зохиолын сэдэв, бүтэц агуулга, үзэл санаа, буддын гүн ухааны бүтээлүүд дотор эдлэх байр суурь, онцлог байдал, ач холбогдлыг тодруулах болно. “Абхидхармакоша” нь буддын танин мэдэхүй, метафизик, космологи, хүний амьдралын зовлон жаргалын асуудал, ёс зүй, хүний сэтгэлийн олон хэв шинжүүд, гэгээрэлд хүрэх зам мөр, бясалгал, билиг оюун зэрэг өргөн сэдвийг хөндсөн зохиол юм. Тиймээс “Абхидхармакоша” зохиол нь Энэтхэг, Төвөд, Монгол, Буриад, Тува, Халимаг, Өвөр Монголын буддын гүн ухааны дацангийн сургалтад чухал гарын авлага болдог. Монголчууд “Абхидхармакоша” шастирт олон тайлбар хийж ирсний нэг нь Эрэн хамба Лувсанцэрэнгийн (1873-1934) “Илт номын сангаас эхтэй эргэлзээг тасдагч эрдэнийн тодорхой зул” хэмээх зохиол болой. Лувсанцэрэн хамбын бүтээл нь буддын гүн ухааны нэр томъёо, ойлголтуудыг тодотгох үүднээс буддын гүн ухааны мэтгэлцээний хэлбэрт оруулан тайлбарлах хэлбэрээр бичигдсэнээрээ онцлог юм.

Зохиогч(ид): А.Батхишиг, С.Дэмбэрэл, Г.Түмэннаст
"Буддист ба өрнөдийн нийгмийн ажлын боловсролд ялгаатай байдлыг авч үзэх нь ", Хамтран ажиллах замаар ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандахуй, 2023-3-21, vol. 1, pp. 3

Хураангуй

Нийгмийн ажлын боловсрол, сургалтын олон улсын 2020 оны стандартад улс орон бүр ялгаатай тул нийгмийн ажлын боловсролын хөтөлбөртөө олон улсын чиг хандлагыг тусгахаас гадна үндэсний онцлогийг тусгахын чухлыг заасан. Монголчуудын уламжлалт хандлага, сэтгэлгээнд Буддын сургааль хүчтэй нөлөөлсөн байдаг. Буддист нийгмийн ажлын боловсролын үзэл хандлага Буддын сургаальд тулгуурладаг. Харин өрнөд орнуудад анх хөгжиж эхэлсэн нийгмийн ажлын боловсролд өрнийн орнуудын нийгмийн шинжлэх ухааны онол, үзэл хандлага хүчтэй нөлөөлсөн. Буддист нийгмийн ажлын боловсролын үзэл хандлагыг орчин цагийн нийгмийн ажлын боловролд хэрхэн тусгах тухай хэлэлцүүлэг Азийн орнуудад өрнөж байна. Үйлчлүүлэгч, түүний орчныг танихад өрнө дорнын мэдлэг, туршлагыг ашиглахаас гадна тэрхүү өрнө, дорнын хосолсон мэдлэгийг үйлчлүүлэгчийн хэрэгцээ, онцлогт тохирсон нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлэхэд тусгах хэрэгцээ мөн их байна. Улмаар нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээний байгууллагын эрхэм зорилго, чиглэл, үйлчилгээндээ баримтлах бодлого чиглэлд тусгах хэрэгцээ байна. Тиймээс, хүн ба түүний орчны ялгаатай байдлыг ойлгон таних, соёлын мэдрэмжтэй нийгмийн ажлын үйлчилгээг хүргэх соёлын чадамжуудын асуудлуудыг нийгмийн ажлын боловсролын хөтөлбөрт тусгайлан тусгах, хөгжүүлэх шаардлагатай байна.

Зохиогч(ид): С.Дэмбэрэл, Г.Эрдэнэбаяр
"Нэгэн судраас эмчийн эрхэм чанарыг тодруулах нь ", Төвөд хэлт сургаалын зохиолын нийгэмд үзүүлэх нөлөө, 2022-10-14, vol. 11, pp. 84-98

Хураангуй

Тус өгүүлэлд “Тэжээхүй ухааны хураангуй ерөөл рашааны урсгал хэмээх оршвой” судрын агуулгад буй эмчийн ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг тодруулж, уламжлалт анагаах ухаанд эмчийн эрхэм чанарыг ямар шинжээр илэрхийлдэг болохыг дурдах болно. Дээрх сударт эмч хүн аливаа өвчтөнийг эмчлэхдээ зөвхөн биеийн өвчнийг эмчлэх бус сэтгэл, оюун санааг нь анагаах нь чухал гэж үздэг уламжлалт анагаах ухааны үзэл санаа илэрдэг. Эмч хүн уламжлалт анагаах ухааны эрдэм мэдлэгийн эх сурвалж болсон “Язгуурын үндэс”, “Номлолын үндэс”, “Увидасын үндэс”, “Хойд үндэс” гэсэн дөрвөн үндэсний, анагаах ухааны рашааны найман гишүүнд хамаарах, нийт 156 бүлгийн үгийн утга, нууц утгыг эндүүрэлгүй мэдэж, нотод буулган, эзэмших ёстойг тус сударт дурджээ. Мөн уламжлалт анагаах ухааны эрдэмд суралцахдаа эхлээд эрдэм номтой багшийг шүтэж, дунд нь сонсох, санах, дадлагыг гүйцээж, эцэст нь өвчин зовлонгоор энэлсэн өвчтөний амь, насыг аврах асрах, энэрэх сэтгэл үүсгэх ёстой гэсэн гурван үе дарааллыг баримтлах нь чухал болохыг энэ сударт өгүүлнэ.

Зохиогч(ид): С.Дэмбэрэл
""СУВАРГА ХАЙРХАН УУЛЫН ЭЗЭН САХИУС ДАЙЧИН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ЗАН ҮЙЛИЙН УЧИР ХОЛБОГДОЛ"", ТӨРИЙН ТАХИЛГАТ СУВАРГА ХАЙРХАН УУЛАНД ХОЛБОГДОХ ТҮҮХ, ШАШИН, СОЁЛЫН СУДАЛГАА, 2022-9-23, vol. 1, pp. 87-103

Хураангуй

Ард түмний дунд шүтэгдэж ирсэн ариун дагшин уулын зан үйл нь өвөрмөц онцлогтой шүтээний объект(дүрс), тогтсон цаг, шүтэгчдийн үйл ажиллагаа, тахилын хэрэгсэл зэрэг өвөрмөц шинж, бэлгэдэл, утга учиртай зүйлс, үйлдлийн цогцоос бүрдэж үйлдэгдэнэ. Монголд дэлгэрсэн буддын шашин нь нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуй, бөө мөргөлийн зан үйлийг өөртөө нийлэгшүүлэн боловсронгуй болгон хөгжүүлж ирснээрээ Энэтхэг, Төвөдийн буддын шашнаас өвөрмөц онцлогтой юм. Байгалийн ариун дагшин уулын эзнийг бөө мөргөлийн үед онгод эрхшээнэ хэмээн онгод шүтээн бүтээж тахиж ирсэн бол буддын шашин Монголд дэлгэрснээр уулын эзэн сахиусны дүр улам боловсронгуй болон хөгжиж, түүнийг шүтэх зан үйл ч эмх цэгц, дараалалтай, тахилын үйл ажиллагаа нь боловсронгуй болж хөгжиж иржээ. Энэхүү үйл явцын бодит жишээ нь Суварга хайрхан уулын сан, тахилга, магтаал, ерөөлийн судар, эзэн сахиус Далха (Дайчин) тэнгэрийн судрыг орон нутгийн сүм хийдийн эрдэмтэн лам нар зохиож, тахилгын зан үйлийн ёсыг дэглэн нутгийн ард иргэд олон зуун жил дамжин тахин шүтэж иржээ.

Зохиогч(ид): С.Дэмбэрэл
"Их сургууль ба буддын дацангийн хамтын ажиллагааны загварыг шинжлэх нь", Буддын ухаан ба шинжлэх ухаан дахь танин мэдэхүй, 2022-5-27, vol. 1, pp. 195-205

Хураангуй

Тус илтгэлд шинжлэх ухааны мэдлэгийг бүтээж, түгээн дэлгэрүүлж байдаг их сургууль болон нийгэмд ёс суртахуун, дотоод сэтгэлийн амар амгалан, зовлонгоос ангижирч гэгээрэлд хүрэх тухай сургаалыг дэлгэрүүлэх үүрэгтэй Буддын дацангийн хамтын ажиллагааг АНУ-ын Эмори Их сургууль болон Өмнөд Энэтхэгийн Брайбүн Гоман дацангийн жишээн дээр авч үзэж, тайлбарласан болно. Шинжлэх ухаан болон буддизмын туйлын зорилго нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйлчлэхэд оршино. Эмори Их сургууль, Брайбүн Гоман дацангийн хамтын ажиллагаа нь шинэлэг, өнөө цагийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн, харилцан ашигтай, үр дүнтэй байхад чиглэсэн байна. Тус хоёр боловсролын байгууллагын хамтын ажиллагаа нь Монголын уламжлалт болон орчин үеийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг институт, байгууллагуудад харилцан ашигтай хамтран ажиллах загвар болохыг тус илтгэлд дурдана.

Зохиогч(ид): Д.Оюунгэрэл, С.Дэмбэрэл
"Буддын ёс зүй дэх амьтныг хамгаалах асуудалд " Philosophy, religious studies, vol. 24 (568), no. ISBN-2220-959X, pp. 10-17, 2022-5-15

https://journal.num.edu.mn/phil/index

Хураангуй

Амьтныг хамгаалах ёс зүй (Animal ethics) нь хэрэглээний ёс зүйн нэгэн чиглэл бөгөөд хүн ба амьтны хоорондын харилцаа, хүнээс амьтантай хэрхэн харилцах, хамгаалах ёс суртахууны асуудлыг авч үздэг. Амьтны жам ёсны эрх, амьтан тэжээх, амьтныг хамгаалах тухай эрх зүйн зохицуулалт, амьтны зан үйл, зэрлэг амьтдын хамгааллыг чухалчлахын зэрэгцээ энэрэнгүй ёсоор амьтанд хандах хэм хэмжээ, зарчим, арга замыг судална. Бид энэхүү өгүүлэлдээ хүн төрөлхтний соёлын салшгүй нэг хэсэг болсон буддизм нь номлол сургаал, зан үйлээрээ дамжуулан байгаль-хүн хоорондын харилцааг тодорхойлж, байгальд, тухайлаад амьтдад хандах хүний хандлагыг хэрхэн чиглүүлж ирснийг авч үзэх болно.

Зохиогч(ид): О.Бумдарь, С.Дэмбэрэл
"Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилт: асуудал, шийдэл", Төр, сүм хийдийн харилцааны өнөөгийн сорилт, 2022-5-13, vol. I, pp. 3-15

Хураангуй

ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ: АСУУДАЛ, ШИЙДЭЛ (Хураангуй) С.Янжинсүрэн (доктор PhD, профессор) С.Дэмбэрэл (докторант) О.Бумдарь (доктор PhD) Философи, шашин судлалын тэнхим, МУИС Хураангуй: Монгол Улсын төрөөс шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хангах баталгааг 1992 оны шинэ Үндсэн хууль болон бусад хуулиар тогтоон, хэрэгжүүлэх болсноор өнөөдөр Монгол Улсад 60 гаруй шашны 410 шашны байгууллага, 1740 санваартан үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад шашны байгууллагуудын бүртгэл, судалгаа дутмаг, албан ёсны тоон мэдээ нь хоорондоо зөрдөг. Тухайлбал, 2016 онд ХЗДХЯ-наас улсын хэмжээнд шашны байгууллагын тооллогыг зохион байгуулж нийт 848 шашны байгууллага бүртгэсэн. Гэтэл эдгээр тоон дүн УБЕГ, Нийслэлийн статистикийн газар, ТЕГ, ЭЦГ-аас гаргасан мэдээтэй зөрдөг. 2014 онд Нийслэлийн статистикийн газраас нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан нэгдсэн тооллогоор 372 шашны байгууллага бүртгэж, түүний 89 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгааг тогтоожээ. Энэчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын тодорхой хувь нь албан ёсны зөвшөөрөлгүй байна. Эл бүхий байдал нь төрөөс шашны байгууллагуудын нэгдсэн бүртгэл, хяналт, судалгааг сайжруулах шаардлагатай байгаа илтгэнэ. Монголд төр, шашны харилцааг 1993 онд баталсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”-иар зохицуулж байна. Хэдийгээр тус хуульд 5 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч өнгөрсөн 30 жилд шашнууд өргөжин тэлж, монголчуудын шашин, соёл, оюун санааны амьдралд гарсан өөрчлөлтэй уялдан тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлууд амьдрал, практикт урган гарах болсон. Ялангуяа шашны байгууллагуудын гадаад харилцаа, хяналт, бүртгэлийн асуудалд эрх зүйн илүү тодорхой зохицуулалтууд шаардагдаж байна. Нөгөө талаар Монгол улсад олон шашинт нийгэм бүрэлдэн бий болсон өнөө үед шашны асуудал эрхэлсэн төрийн албан хаагчид, сүсэгтнүүд хэн бүхэн шашны гадаад, дотоодын нөхцөл байдал, эерөг, сөрөг нөлөөллийг зөв үнэлж дүгнэх шашны талаарх шинжлэх ухааны мэдлэгтэй сайтай байхыг шаардаж байна. Тус илтгэлээр аймаг, нийслэлийн шашны байгууллагад зөвшөөрөл олгохтой холбогдсон журмуудыг нэгтгэн, анх удаа дүн шинжилгээ хийсэн болно.

Зохиогч(ид): С.Дэмбэрэл, Г.Эрдэнэбаяр
"БУДДЫН БОЛОН ХИНДҮ ШАШИН ДАХЬ БУРХАДЫН САЙХНЫ ТУХАЙ ХАРЬЦУУЛСАН ТАЙЛБАР", Гоо зүйн боловсрол ба орчин үе, 2022-5-12, vol. 1, pp. 1-13

Хураангуй

Хураангуй: Тус илтгэлд Буддын шашин болон хиндү шашны сайхныг тухай асуудлыг харьцуулахдаа нэг соёл иргэншил, бүс нутгаас үүссэн, хоёулаа дхармик шашин гэдэг ангилалд багтсан байдлаар шалгуур болгон авч үзсэн болно. Будда болон хиндү шашны бурхадын дүрслэл, тэдний чимэг зүүлт, зэр зэвсэг, эд хэрэгсэл, зан үйл, үйл хэрэг нь гоо зүйн гол ойлголт болох сайхантай хэрхэн холбогдохыг тайлбарлана. Буддын шашинд сайхан зүйл нь зөвхөн гадаад хэлбэр, дүрс төдийгүй дотоод агуулга, мөн чанараараа төгс төгөлдөр, зохистой, сэтгэлд амар амгаланг бэлэглэх ёстой гэж үздэг. Буддын шашинд бурхан багшийн шүтээн зураг нь хиндү шашны тэнгэрүүдийг бодвол амар амгалан, бодитой, учир шалтгаан, үр дагаварын төгс зохицолтой, жам ёсны, тэгш хэмтэй, үзэсгэлэнтэй, урлахуйн ухааны онолын дагуу бүтээгдсэн, ариун, тодорхой, лагшины гучин хоёр эрдэм, наян найраг төгссөнөөр дүрслэгддэг. Харин хиндү шашны тэнгэрүүдийн шүтээн зургийн дүрслэл нь гадаад дүр төрх болон дотоод мөн чанар, үйл хэрэг нь сайхны шалгуурт хэрхэн нийцэх эсэх нь эргэлзээтэй хэмээн “Тэнгэрүүдээс хэтэрхий болсны магтаал” бүтээлд дурдсан байдаг.

Зохиогч(ид): С.Дэмбэрэл, Г.Эрдэнэбаяр
"Орос Монголын хил залгаа нутгуудад дэлгэрсэн Бурхан шашны философийн (Абхидхармын) үндсэн үзэл санаа (Основная философская идея Буддизма (Абхидхармы), распространенного в трансграничных районах России и Монголии)", ОРОС, МОНГОЛЫН ТОДОРХОЙ БҮС НУТАГ ДАХЬ ШАШНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ, 2022-4-6, vol. 1, pp. 1-6

Хураангуй

Хураангуй: Абстракт: Монгол улсын ОХУ-тай хил залгаа аймаг, сумдын хүн амын ихэнх хэсэг нь буддын шашин шүтдэг. Тэдгээр хил орчмын бүс нутгийн буддын шашинтай сүсэгтнүүдийн итгэл бишрэл, оюун санаа, зан үйлийн хэрэгцээг буддын шашны гүн ухааны боловсрол эзэмшсэн, сахил санваараа сахидаг лам хуврагууд хангах үүрэг хүлээдэг. Монголын хил хязгаар бүс нутгийн лам хуврагуудын цөөн хэсэг нь Энэтхэгийн Дарамсала Буддын гүн ухааны институт, Гоман Брайбүн, Сэра дацанд, дийлэнх хэсэг нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дахь Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх дацангууд, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн дэргэдэх Буддын коллежид суралцан буддын гүн ухааны мэдлэг боловсрол олж авч байна. Эдгээр дацан сургуульд лам хуврагууд буддын гүн ухааны таван боть болох учир шалтгааны ухаан, билиг барамид, мадхъяамака, абхидхарма, винайн эх сурвалжийг үзэж судладаг. Буддын гүн ухааны мэдлэг эзэмшсэн лам хуврагууд нь бүс нутагт энх тайван, найрамдал, нөхөрлөл, энэрэл нийгүүлсэл, амар амгалан, шударга ёс, тэгш эрх, хамаг амьтаны сайн сайхны төлөө номлол сургаалыг түгээн дэлгэрүүлэх зорилго агуулж шашин, номын үйл ажиллагаагаа явуулдаг тухай энэхүү илтгэлдээ дурдах болно.

Зохиогч(ид): С.Дэмбэрэл
"Жамьянгаравын туурвисан "Удирдах, магадын утгыг тийн ялгасан шастир" тайлбар зохиол дахь Богд Зонхавын үйлс зохионгуйг шинжлэх нь", С.Жамьянгаравын өв, туурвилын судлал, 2021-11-19, vol. 1, pp. 217- 228

Хураангуй

Товч утга: Жамъянгаравын гэгээн нь Төвөдийн буддын шашны нэрт төлөөлөгч Богд Зонхавын “Удирдах, магадын утгыг тийн ялгасан шастир” зохиолд Будда “Хутагтын дөрвөн үнэн” тэргүүтэн номын хүрдийг гурван удаа эргүүлэн хамаг амьтныг зовлонгоос ангижирч, сайн амгаланг олж, гэгээрлийн мөрд орох ёсыг удирдсан тухай тайлбарлажээ. Мөн янагуух болон чинагуух үнэнийг сайтар магадлан шинжлэх ёс болон буддын шашны их хөлгөний сэтгэл төдийтөн болон төв үзлийн гүн ухааны тогтсон тааллын ялгааг шинжлэн үзэж дүгнэсэн байна. Сэтгэл төдийтний тогтсон таалалд судрын аймгийг эх сурвалж болгон Бурхан багшийн айлдсан эхний хоёр номын хүрдийг удирдах утга, сүүлд айлдсан номын хүрдийг магад утгыг илэрхийлдэг гэж үздэг байна. Харин төв үзлийн тогтсон таалалд Бурхан багшийн айлдсан дунд хүрдийг магад утга, анхдугаар болон гуравдугаар номын хүрдийг удирдах утгыг илэрхийлдэг хэмээн үздэг талаар Бандида хамба Жамъянгарав харьцуулж, нягтлан шинжилжээ. Бандида гэгээн энэхүү номыг бичихдээ Богд Зонхавын (1357-1419) “Удирдах магадын утгыг тийн ялгасан шастир” бүтээл болон түүнд тайлбар хийсэн Сэра хамба Нялдон Балжор Лхүндүв (1427-1514), Сэр Жамъян Жэвзүн Чойжи жалцан(1469-1544) тэргүүтэн ихэс лам нарын таалалыг нэг зүгт хураан эмхэтгэн “чухал хэрэгтэй утга”, “хураангуй утга”, “үгийн утгыг”, “завсарын найрлага” зэрэгт буй бэрх утгыг тайлбарлан буяны садан нарынхаа хүсэлтээр бүтээжээ. Тус өгүүлэлд Жамъянгаравын гэгээний зохиосон Богд Зонхавын “Удирдах магадын утгыг тийн ялгасан шастир ” бүтээлийн тайлбарт Богд Зонхав бээр хэрхэн дээдийн номонд суралцсан, номын сахиус, шүтээний авшиг лүн, ван хүртсэн, номыг бүтээж, бясалгасан зэрэг намтар үйлсийг дурдсан талаар өгүүлэх болно.

Зохиогч(ид): С.Дэмбэрэл
""Ховд, Баян-Өлгий аймаг дахь Исламын шашны дахин сэргэлт, нэвчилт, үйл ажиллагаа"", Монгол Улсын баруун бүс нутаг дахь шашны нөхцөл байдал, 2021-9-24, vol. 01, pp. 1-11

Хураангуй

Хураангуй Монгол улсын баруун бүсэд сүүлийн гучин жил үндэсний, уламжлалт шашин шүтлэгийн зэрэгцээ өөр хоорондоо ялгаатай ертөнцийг үзэх үзэл, номлол сургааль, зан үйл, дэг ёстой олон шашны урсгал чиглэлүүд зэрэгцэн оршиж, итгэгч сүсэгтнүүдийг татах үйл ажиллагаагаараа өрсөлдөн, тус бүс нутагт байр сууриа бэхжүүлэхийг зорих болжээ. Ховд аймагт уламжлалт буддын шашин, исламын шашнаас гадна христийн шашин, шинэ шашны хөдөлгөөнүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Харин Баян-Өлгий аймагт Исламын шашин дахин сэргэж, бүх сумуудад Мечеть, медрэсэ байгуулагдаж, тус аймгийн хүн амын дийлэнх шүтдэг зонхилох шашны үүргийг гүйцэтгэж байна. Исламын шашин нь Ховд, Баян-Өлгий аймагт оршин суугаа казах иргэдийн үндэстний ижилсэл, сүсэг бишрэл, соёл уламжлалаа хадгалан сэргээх, ёс суртахууны хэм хэмжээг тогтоох, хамтын ухамсарыг бий болгоход чухал нөлөө үзүүлэх болжээ. Ислам шашин дэлгэрснээр Казах үндэстний цөөнх нэг түүх, хэл, соёлоороо ижилсдэг байсан бол шашнаараа ижилсэх онцлог байдлыг бий болгож байна.

Зохиогч(ид): А.Батхишиг, С.Дэмбэрэл, G.Josef
"Systematization of Buddhist Social Work: Identifying Issues Derived from Response to the Covid -19 Pandemic", Open Mind Mongolia 2021: Supporting social well-being during and after Covid 19, Монгол Улс, 2021-9-22, vol. 1, pp. 21-23

Хураангуй

The global Covid-19 pandemic is not the first challenge Buddhist social work has been challenging. However, an overview of many activities being provided in mainly Buddhist countries in the Asian region shows that many of them are conducted on a day-to-day basis to fit actual needs. On the other hand, there is strong integrity and values and principles which underpin these activities remain consistent. Based on previous research activities, we have already achieved the working definition of Buddhist social work and we have done certain efforts in making a picture of the present state of Buddhist social work activities in the Asian region. However, the concept of Buddhist social work is not systematized yet. Reviewing activities done during the Covid-19 pandemic, the authors made clear which issues are critical in the process of accumulating and transmitting the knowledge and skills of Buddhist Social Work to explore the educational process. We analyzed which methods and practices had been effective while addressing the pandemic. Moreover, we reviewed issues related to historical development. Identifying issues related to the fields of education, practice, and history, is crucial to proceed with the process of systematization of the Buddhist social work concept. Keywords: Buddhist social work concept, Covid-19, Education, Practice, History

Зохиогч(ид): А.Батхишиг, С.Дэмбэрэл, Y.Oyundelger
"Empowering families during COVID 19", Open Mind Mongolia 2021: Supporting social well-being during and after Covid 19, Монгол, 2021-9-22, vol. 1, pp. 11-12

Хураангуй

The current study assesses formal and informal supports of urban families during the Covid 19. Two different groups of families from one khoroo (a smallest administrative unit of Ulaanbaatar) were invited for the mixed study. Findings of the research were interpreted by Western and Buddhist doctrines of empowerment. When western concepts of empowerment focus on degree of autonomy and self-determination that get through improved understanding and enabled practice of power to make decisions in their own lives. Similar concepts of empowerment are found in the collections of Buddha biography, Dhammapada and teachings of local lamas. According to Buddha teachings, keys to empower oneself are being disciplined, generous, knowledgeable, having a pure motivation to help others and commitment to demonstrate own teachings. Initial findings indicate that the universal financial assistance found to be helpful for all families. The families that received various food assistance found to be dependent on external supports. Whereas the families that did not receive any food assistance found to be self-sufficient or rely on informal supports. Empowering bases for researched families found to be various as well. Keywords: Western and Buddhist concepts of empowerment, formal and informal supports to families during the COVID 19.

Зохиогч(ид): С.Дэмбэрэл
"Т.Данзан-Одсэр гавж, Локеш Чандра нарын эрдмийн харилцаа тухай", Т.Данзан - Одсэр багш бол Дорно дахины арван ухаанд хайлсан эрдэмтэн мөн" эрдэм шинжилгээний хурал, 2020-9-10, vol. 02, pp. 241-250

Хураангуй

Энэхүү өгүүлэлдээ Монгол- Энэтхэгийн өнө эртний уламжлалтай шашин, эрдэм, соёлын харилцааг социалист нийгмийн үед сэргээн хөгжүүлэх, Монголын буддын шашны эх бичиг, утга зохиол, санскрит хэл, гүн ухаан, эрдэмтэн лам нарын намтар бүтээлийг судалж судалгааны эргэлтэд оруулахад чухал хувь нэмэр оруулсан Гандантэгчэнлин хийдийн гавж Данзан-Одсэр, Энэтхэгийн Монголч эрдэмтэн Локеш Чандра нарын эрдмийн харилцааны тухай өгүүлнэ. Данзан-Одсэр гавж, Локеш Чандра нарын эрдмийн харилцааг тэдний уулзалт, эрдэмтэн гавжийн Локеш Чадрад бичиж байсан захидал, Локеш Чадрагийн сүүлд хэвлүүлсэн Монголын тухай номноос эшлэл, баримт авч тодруулах болно.

Зохиогч(ид): С.Янжинсүрэн, С.Дэмбэрэл
"Монгол Улс дахь шинэ шашнууд: Нийгмийн төрх, асуудал, шийдэл ", 2020-7-1
Зохиогч(ид): А.Батхишиг, С.Дэмбэрэл, Г.Түмэннаст, J.Altaibaatar, S.Burmaa
"Comparative study on features and essences of activities at different centres for seniors and children", The 4th International Academic Forum on Buddhist Social Work, Япон, 2019-12-19, vol. 0004, pp. 20

Хураангуй

The current research project aims to understand feature and essences of “social work” activities at the Buddhist Centre, Asral NGO compared to social work activities of typical day care or welfare centers for seniors and children in Ulaanbaatar, Mongolia. Social work is a relatively new, only it has twenty years of experience as a profession in Mongolia. In contrast, shamanist and Buddhist religions were concurrently significant in lives of Mongols for several hundred years. Scholars argue that Buddhist religion carries indigenous cultural knowledge by saying that Buddhism is people’s and indigenous culture. Moreover, indigenous knowledge has been acknowledged as an important knowledge of social workers in the latest global definition of social work. That leads growing needs of studying indigenous knowledge including Buddhist philosophy and practice and applying it social work practice to develop culturally relevant social work in Mongolia. Using exploratory research methods, the research team members which consisted of lecturers of the NUM and and social worker and manager Asral NGO collect qualitative and quantitative data from participants and followers of the selected centers. Findings of the study will be analyzed by two different lenses of Western social work and Buddhist social work. Specifically, while crisis Intervention and strength-based approaches are being used as a theoretical framework to analyze background of the participants, rationale and processes of the interventions, concepts of the Model B of Buddhist Social Work are applied in understanding features and essences of the activities at Buddhist Center, Asral NGO and usual welfare centers for seniors and children. Initial findings of the study inform that activities of the selected centers are varies in terms of consistency, accessibility and motivation of participants/followers and service providers of the centers.

Зохиогч(ид): С.Дэмбэрэл
"THE DISSEMINATION OF BUDDHISM IN CHINA- REFLECTIONS ON THE HISTORICAL TEXT WRITTEN BY GUN GOMBOJAV", The second Belt and Road & Asia Buddhist Culture Forum, China, 2019-12-6, vol. 1, pp. 176-180

Хураангуй

Abstract: This article is based on some reflections on the historical text on the history of dissemination of Buddhism in China, which was written by Uzemchin Gun Gombojav in XVIII century. Gun Gombojav was a well-known linguist, interpreter and historian, who lived in Beijing during the Qing Dynasty. His book is the most popular book on the history of Chinese Buddhism among Mongolian Buddhist readers. The book is the important resource material for studying political, cultural and spiritual relations between China and Mongolia. This paper will examine the ideology of the book, the structure of text, contents, and themes of chapters, which primary texts the author had used in his book. The article will analyze the special characteristics, peculiarity and features of Chinese Buddhism in certain historical periods, the main deities, the bodhisattvas, the historical players, foundational and supportive texts of Chinese Buddhism, all those themes, notions and aspects mentioned in the book of Gun Gombojav.

Зохиогч(ид): С.Дэмбэрэл
"Дээрхийн Гэгээн XIV Далай ламын нэгэн зохиолд ногоон ёс зүйн үзэл санаа илрэх нь", Тогтвортой хөгжил: Ногоон ёсзүй, Монгол улс, 2019-11-19, vol. Дугаар 1, pp. 103-108

Хураангуй

Энэхүү илтгэлдээ XIV Далай лам Данзанжамц "Сав шим ертөнцийн шүтэн барилдлагын өчүүхэн увдисыг шүлэглэн эмхэтгэсэн буян" зохиолдоо хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдаж оршдог учир эх дэлхийн ургамал, амьтанд хүч үл хэрэглэх, энэрэн хайрлахын үүднээс байгалийг хамгаалах ногоон ёс зүйн сургаалыг өнөө үеийн хүн төрөлхтөнд зориулан айлдсаныг задлан шинжилж, герменевтик тайлбар хийв.

Зохиогч(ид): С.Дэмбэрэл
"Монголд шашны тухай шинжлэх ухаанч мэдлэг-шашин судлалыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага", Монгол судлал дахь шашин судлалын асуудлууд, Монгол, 2019-11-16, vol. 1, pp. 18

Хураангуй

Энэхүү илтгэлдээ Монголчууд үндсэн хуулиараа баталгаажсан шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө эдэлж, олон төрлийн шашны номлол сургаалд итгэж, шашны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон ч тэдний шашны тухай шинжлэх ухаанч мэдлэг хангалтгүй байгаагаас олон нийтийн дунд төөрөгдөл гүнзгийрч аливаа шашны үзэл онол, хэн нэгнийг итгэл үнэмшлээр нь ялгаварлах, номлол сургаал, бэлгэдэл, зан үйлийг гуйвуулж тайлбарлах, итгэл үнэмшлээрээ талцах хуваагдах зэрэг зохисгүй байдал сүүлийн үед гарах болсныг авч үзлээ.

Зохиогч(ид): С.Дэмбэрэл
"RELIGIOUS NGO: NEW ACCESS TO COLLABORATION FOR DEVELOPMENT", Integration of diversity and culturally sensitive practices in social work, Mongolia, 2019-10-8, vol. 1, pp. 3

Хураангуй

In this article we will analyze new opportunities and access for cooperation, participation and contribution of religious non-government organizations in the social development of Mongolia within the framework of global development, specially the sustainable development ideology and concept. The mission of this research study focused on analyzing and defining coherence between the objective of the sustainable development of the country and the aim of activities of over 140 Religious non-government organizations such as Shamanist, Buddhist, Christian and New religious movement organizations are actively functioning in our society. The religious faith based organizations in Mongolia is implementing more than 30 different types of charity and humanitarian works and activities in seven major areas. The features and characteristics of these charity and humanitarian work activities of religious non-government organizations are based on the particular religious teaching and practice, their relation with Mongolian culture and way of life are emerging in distinctive ways.

Зохиогч(ид): М.Гантуяа, С.Дэмбэрэл
"Буддизмын үл хүчирхийллийн үзэл санаа ба орчин үеийн хүн төрөлхтөн", Азийн Буддистуудын энх тайвны XI бага хурал, 2019-6-22, vol. XI, pp.

Хураангуй

Ахимса буюу Буддизмын үл хүчирхийллийн үзэл санаа орчин үеийн хүн төрөлхтөн хэрхэн хүлээж авч байгаа болон Монголын нийгмийн оюун санаанд ямар ач холбогдолтой болох тухай





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар