Бидний тухай
Багш ажилтан
Монгол Улсад хэрэгжиж буй “олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн нэг зорилтот бүлэг залуу үеийн төлөөлөл болох оюутнуудын хүн ам зүйн хүчин зүйлс: нас, хүйс, суралцаж буй түвшин, мэргэжил, үндсэн харьяалал, ажил эрхлэлт, өрхийн гишүүдийн тоо, өрхийн орлогын түвшингөөс нь хамааруулан санхүүгийн мэдлэгийг нь шалгасан 8 асуулт, санхүүгийн зан төлвийг нь тодорхойлсон 5 асуулт, санхүүгийн хандлагыг нь нээн илэрүүлэх зорилготой 3 асуулт бүхий нийт 24 асуулттай асуулгаар 96 оюутнаас судалгаа авсан. Энэхүү судалгаагаар нийт оюутнуудын санхүүгийн мэдлэгийн түвшин 61%, эрсдэл, өгөөжийн хоорондын хамаарлын талаарх онолын мэдлэг шалгах асуултанд нийт оюутнуудын 52% нь, эрсдлийн тараан байршуулалтын талаарх асуултанд 61% нь тус тус буруу хариулсан нь оюутнуудын хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг дутмаг байгааг илэрхийлж байна. Санхүүгийн зан төлөв: зээлийн төлбөр, байрны мөнгө гм өр төлбөрөө нийт судалгаанд хамрагдсан оюутнуудын 67% нь яг цаг нь төлдөг гэж хариулсан нь ирээдүй зээлдэгчид болж цаашид зээлийн харилцаанд оролцохдоо хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлж банк, санхүүгийн байгууллагын тогтвортой байдалд эерэг нөлөөтэй юм. Санхүүгийн хандлага: Санхүүгийн төлөвлөлтэй холбоотой асуултанд нийт оюутнуудын 60-аас илүү хувь нь өнөөдрийн мөнгөний зарцуулалт, ирээдүйн талаарх төлөвлөлттэй байх нь чухал гэж үзсэн нь эдийн засгийн хямрал тохиолдоход санхүүгийн эмзэг байдалд өртөхгүй байх боломжтой эерэг үр дүн юм. Гэхдээ санхүүгийн хандлага нь хувь хүний санхүүтэй холбоотой бодол санаатай холбоотой байдаг бөгөөд үүнийг бодит үйлдэл болгон хийж хэвших нь хамгийн чухал юм.
Тэтгэврийн хэмжээ тооцох аргачлал даатгуулагчдад адил байдаг. Тэтгэвэр тогтооход баримталж байгаа шимтгэл төлсөн хугацаа, дундаж цалин хөлс нь эрэгтэй, эмэгтэй даатгуулагчдад ялгаатай байна.Мөн эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 6,7 жилээр богино, дундаж наслалтын зөрүү нь 9,67 жил, хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь эрэгтэй, эмэгтэй ажилтны цалингийн ялгаатай байдлыг өндөр насны тэтгэврийн тооцоололд харгалзан үзэх шаардлагатай
Бүх төрлийн тэтгэвэрийн хэмжээг тооцох аргачлал нь нийт даатгуулагчдад адил байдаг. Харин тэтгэвэр тогтооход баримталж байгаа шимтгэл төлсөн хугацаа, дундаж цалин хөлс нь эрэгтэй, эмэгтэй даатгуулагчдад ялгаатай байна. Мөн эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 6.7 жилээр богино , дундаж наслалтын зөрүү нь 9.67 жил , хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь эрэгтэй, эмэгтэй ажилтны цалингийн ялгаатай байдлыг өндөр насны тэтгэвэрийн тооцололд харгалзан үзэх шаардлатай юм.
The first concept of cryptocurrency or e-cash was established in 1983, one of the fastest-growing and expanding payment instruments in the world in the last decade. In 1989, DigiCash , the first electronic payment instrument, was introduced for micro-payments in the United States. Since then, a cryptocurrency called Bitcoin has emerged, with a market capitalization of more than $ 1 trillion and more than 40 percent of the world's cryptocurrency market in just over a decade. Therefore, we aimed to study how to record and report cryptocurrencies for the financial statements in this market. Currently, standards and legal acts on reporting in the financial statements are rare not only in Mongolia but also in other countries of the world. Our hypothesis suggests that cryptocurrencies can be recorded and reported as intangible assets and inventories. In the future, they may be replaced by traditional currencies as a means of payment and recorded and reported as cash.
Энэхүү ажлаар Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа төсөв, санхүүгийн бодлого, Монгол улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний өнөөгийн байдлын талаар авч үзсэн. Судалгааны үр дүнгээс авч үзвэл Ковид-19 цар тахлын үед улс орнууд эрүүл мэндийг хамгаалах, иргэд өрхийн амьжиргааг дэмжих, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх чиглэлээр төсөв, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэхээс гадна төсвийн хэмнэлтийн горимд шилжиж байна.
Ковид-19 цар тахлын нийтийн хөдөлгөөний бууруулах, бүтээгдэхүүний эрэлтийг шилжүүлж буй шинж нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хүндрэлд оруулах төлөвтэй байна. Энэ шинж байдал нь нэг улсад бус дэлхий нийтээр ижилхэн ба бизнесийн үйл ажиллагааг хумих замаар эдийн засгийг хямралд оруулж байна. Тиймээс бид, энэхүү судалгаагаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд Ковид-19 цар тахлын улмаас үүсэж буй хүндрэл, бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлохыг зорьсон. Судалгааны үр дүнгээс харахад бизнес эрхлэгчдэд үүсэж буй хүндрэлийг даван туулахад татвар, НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт, хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгох нь бодит дэмжлэг болно гэж бизнес эрхлэгчид үзжээ.
Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын ЗГ-аас Ковид-19 цар тахлын эсрэг эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арван их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн ямар салбаруудад хэдий хэмжээгээр хуваарилбал нийт ДНБ болон ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлэх боломжтой эсэхийг тодорхойлоход оршино. Үүний тулд бид арван их наядын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх санхүүжилтийн төрлүүд болон ҮСХ-оос гаргасан салбар хоорондын балансад тулгуурлан Орц-Гарцын шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээр арван их наяд төгрөгийн санхүүжилтийг ХАА, боловсруулах үйлдвэр, барилга зэрэг 6 салбарт хуваарилах нь хамгийн үр ашигтай байхаар байна.
Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын ЗГ-аас Ковид-19 цар тахлын эсрэг эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арван их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн ямар салбаруудад хэдий хэмжээгээр хуваарилбал нийт ДНБ болон ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлэх боломжтой эсэхийг тодорхойлоход оршино. Үүний тулд бид арван их наядын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх санхүүжилтийн төрлүүд болон ҮСХ-оос гаргасан салбар хоорондын балансад тулгуурлан Орц-Гарцын шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээр арван их наяд төгрөгийн санхүүжилтийг ХАА, боловсруулах үйлдвэр, барилга зэрэг 6 салбарт хуваарилах нь хамгийн үр ашигтай байхаар байна.
Энэхүү судалгаагаар үнэт цаасны зах зээлийн хөрөнгө оруулагчдын IPO-н эрэлт болон хоёрдогч зах зээлийн гүйцэтгэлийн хоорондын хамаарлыг судаллаа. Мөн хөрөнгө оруулагчдын шийдвэр нь үнэт цаасны зах зээлд хэрхэн нөлөөлж буйг судлахыг зорьсон. Бидний судалгаагаар IPO-н эрэлт нь компаниудын анхны өгөөжтэй эерэг хамааралтай байна. Мөн арилжааны анхны өгөөж нь хөрөнгө оруулагчийн эрэлт өндөр байгаа IPO-уудын хувьд илэрхий доогуур үнэлэгдсэн, харин хөрөнгө оруулагчийн хувьд эрэлт багатай IPO-уудын үнэлгээ бодит үнэ цэнэтэй ойролцоо байна.Түүнчлэн IPO-уудын урт хугацааны өгөөж нь хөрөнгө оруулагчдын эрэлттэй сөрөг хамааралтай байна. Бидний судалгааны дүгнэлтээр Монголын үнэт цаасны зах зээлийн IPO-н эрэлтэд хөрөнгө оруулагчийн зан төлөв нөлөөлж байна.