Бидний тухай
Багш ажилтан
Япон улсад тулгараад буй нэгэн томоохон асуудал бол ажиллах хүчний дутагдал юм. Энэ тал дээр олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Азийн хөгжиж буй орнуудаас ажиллах хүчин татах хөтөлбөр билээ. Манай улсаас ч мөн Япон руу ажиллах хүчин илгээж байгаа бөгөөд энэ үйл явцыг судлан, гадаадаас ажиллах хүч татах тогтолцоо нь Монголд хэрхэн хэрэгжиж буйг тодруулах шаардлага байна гэж үзсэн тул судалгааны ажлынхаа сэдэв болгов. Монгол, Японы засгийн газар хоорондын зөвшилцлийн үр дүнд хэрэгжиж буй Монголоос гадаадад ажиллах хөтөлбөрийн дагуу ажиллагсад, тэр дундаа асаргааны чиглэлээр ажиллаж байгаа ажиллах хүчний талаарх бодит байдлыг тодруулахад оршино.
Япон улс ажиллах хүчний хомсдолоо шийдэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь эмэгтэйчүүдээ нийгмийн харилцаанд идэвхитэй оролцуулах үйл ажиллагааг явуулж байна. Үүний нэг нь 1999 онд Эрэгтэй эмэгтэйн хамтын ухамсарт оролцооны суурь хуулийг баталж, дагаж мөрдөж байгаа. Тус хууль батлагдсанаас хойш 25 жил өнгөрч байгаа өнөө үед японы нийгэм хэрхэн өөрчлөгдөж байгааг тандах зорилгоор санал асуулгын судалгаа хийсэн. Тус илтгэлд энэхүү судалгааны талаар өгүүлсэн.
Японы гэр бүлийн талаар хүүрнэсэн 30 үлгэр, домгийг цуглуулан, задлан шинжилж, тэнд байгаа хүүрнэлээс гэр бүлийн талаарх ойлголт, үзэл байримтлалыг гаргаж ирэхийг оролдсон болно.
Хүүрнэл бол хүн төрөлхтөний хувьд өөрийгөө үгээр иэлрхийлэх хамгийн чухал арга хэрэгсэл байсаар ирсэн ба үүний нэг төлөөлөл нь үлгэр мөн гэдэг талаар өгүүлэхийг зорьсон болно.
Хүүрнэл гэдэг нь хэлний бүтцийг ашиглан хоорондоо холбоо бүхий 2 болон түүнээс дээш өгүүлбэрээр онцгой содон үйл явал, сэтгэл хөдлөл зэргээ илэрхийлсэн өгүүлэмж юм. 1980-аад оноос хойш хүүрнэлийг бие даасан судлал болгож, хүний сэтгэцийн асуудлыг тодруулахад ашиглах зэргээр өргөн хүрээнд хэрэглэж байгаа талаар өгүүлнэ.
1930-аад оны үед Өвөрмонголын Сөнөд хошуу руу дүрвэн нүүсэн нэгэн монгол хүний 1945 онд БНМАУ-д буцаж ирсний дараах амьдралын тухай өгүүлнэ.
Чөлөөлөх дайны дараа БНМАУ-ын захиргаанд орохыг хүссэн өвөр монголчууд олноороо янз бүрийн байдлаар Монголын хилээр нэвтэрсэн байдаг ба тэдний БНМАУ дахь амьдрал ахуй хэрхэн өнгөрсөн талаар өгүүлнэ.
1900-1945 оныг хүртэл Японы захиргаанд шууд ба дам хэлбэрээр оршиж байсан Хөлөнбуйр ба тэнд амьдарч байсан Өвөр Монголчуудын талаар өгүүлнэ.