Бидний тухай
Багш ажилтан
There has not been much theoretical and empirical research on the political party concept and the party program developed according to it. Therefore, in 2022, the professors and researchers of the Department of Political Science and the Center for Democracy Studies of the National University of Mongolia carried out an expert study on the topic "Mongolia's political development since 1990: processes, relations and attitudes". Out of the total 7 points, the experts who participated in the survey said that the platforms of the political parties participating in the elections have their own characteristics and are not different, with 2.8 points. With a score of 2.23, the values of political parties in Mongolia are not clear and understandable, with a score of 2.21, the political party's election platform does not match its ideals, and with a score of 2.09, voters are unable to make a choice after reviewing the election platform developed according to the political party's ideals, which means that the parties do not adhere to their ideals, directly showing that it is not important.
Сүүлийн жилүүдэд технологи дээр суурилсан мэдээлэл харилцаа эрчимжиж улс төрчид мэдээллийг хэрхэн дамжуулж, цаг үеийн аливаа үйл явдалд ямар байр суурьтай оролцож байгааг түүний нийгмийн сүлжээнд оруулж буй мэдээллүүдээс харах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, улс төрчдийн нийгмийн сүлжээн дэх мэдээлэл, постууд улс төрийн мэдээлэл харилцааны нэгэн сонирхолтой судлагдахуун болсон байна. Гадны улс орнуудад твиттерийг улс төрийн мэдээлэл харилцаандаа ихээр ашиглаж байхад манай улсын хувьд улс төрчид фэйсбүүк, твиттерийг сонгуулийн үед идэвхтэй ашиглаж, тэр хэрээр сонгуулийн кампанит ажлын пост мэдээлэлд хийсэн мониторингууд ч хийгдэх болжээ. Улс төрчид уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглахаас илүүтэй нийгмийн сүлжээнд үзэл бодол, байр сууриа илэрхийлэх нь нэмэгджээ. Улс төрийн нам, улс төрчид дэргэдээ цахим орчин хариуцсан мэргэжилтэнтэй болж олон нийтийн санаа бодолд нөлөөлөхүйц хэмжээнд ашиглах болсон. Монголын улс төрчид иргэд, олон нийт, сонгогч, дэмжигчидтэй харилцахдаа нийгмийн сүлжээний сувгуудыг хэрхэн ашигладаг талаар хангалттай хэмжээнд судлагдаагүй байна. Энэ талаар хийсэн цөөн хэдэн судалгаа нь гол төлөв ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдийн үйл ажиллагаанд төвлөрсөн. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн нийгмийн сүлжээний сувгуудад дүн шинжилгээ хийх, ялангуяа монголчуудын хамгийн их хэрэглэж буй фэйсбүүк хуудсыг шинжлэн судлах нь улс төрийн коммуникацийн нэг судлагдахуун болсон байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд 2020 онд сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүдийн нийгмийн сүлжээнд оруулсан постуудад дүн шинжилгээ хийх, ингэхдээ улс төрийн мэдээлэл харилцааны асуудалтай холбон судлаж, сайжруулах боломжтой зарим саналыг дэвшүүлнэ.
The transition between a traditional state and a modern state has crucial impacts on economic and political development. During this transition, the transition state is preserved, which is called a neopatrimonial state. Generally, neopatrimonial state makes irrational decisions based on personal or group interests rather than making policies and decisions for the public interests. Since 1970, neopatrimonial theory was studied in the field of research. The theory's reasoning and how it explains political and social events are mainly discussed.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол Улсад болж өнгөрсөн ардчилсан сонгуулиудын үр дүн, холбогдох мэдээллүүд сонгогчид, судлаачдад ил тод, нээлттэй байдлаар Сонгуулийн Ерөнхий Хороо, Үндэсний Аудитын Газар, Үндэсний Статистикийн Хороо зэрэг байгууллагуудын албан ёсны сайт дээр байгаа эсэхийг судлан харьцуулалт хийсэн болно.
Төлөөллийн ардчиллыг ажиллуулах гол механизм, институт нь ардчиллын чанарыг танин мэдэх түлхүүр нь болдог. Эрх зүйт төр, хуульт ёс, иргэдийн тэгш, хүртээмжтэй оролцоо зэрэг ардчиллын чанарыг танин мэдэхэд дөхөм болох үзүүлэлтүүд улс орон бүрт харилцан адилгүй байна. Тиймээс тус өгүүлэлд төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн болон улс төрийн институцуудын үүрэг, нөлөө, иргэдийн дээрх институцуудэд итгэх итгэл, ардчилсан тогтолцоонд хэрхэн өөрчлөгдөж байгааг нөгөө талаас дээрх институцууд ардчиллыг өөрсдийн хэв маягт нийцүүлэн хувирган өөрчилж байгаа эсэх улмаар ардчилалд хандах иргэдийн хандлага, түүнд нөлөөлсөн нийгэм, эдийн засаг, улс төрийн хүчин зүйлсийг судлан гаргасан. Төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн институци, улс төрийн институци, оролцогч бусад талуудын нөлөөг судлахдаа хүчин зүйлийн болон хамаарлын шинжилгээг хийж, ардчиллын бэхжилтэд тулгарч буй асуудлыг дүгнэсэн. Бид судалгаандаа улс төрийн чанарын судалгааны арга зүй болох экспертийн судалгааг гол арга болгон нийт 8 эксперттэй ганцаарчилсан ярилцлага хийж, өндөр түвшний 90 экспертээс 2022 оны 6-р сарын 20-оос 8-р сарын 20 хүртэлх хугацаанд нийт 110 асуулт бүхий асуулгыг бичгээр авч, үр дүнг боловсруулан судалгааны дүгнэлтэд нэгтгэсэн болно.
The key mechanisms and institutions to operate democracy are the keys to recognizing the quality of democracy. Each country has a variety of indicators that will help recognize the quality of democracy, such as ethics, law, equal and accessible participation of citizens. In studying the impact of the State Institution, the political institution, and other stakeholders involved in the strengthening of democracy, he analyzed factors and dependency tests and analyzed the challenges facing the strengthening of democracy.
The growing number of print advertisements has violated human rights in Mongolia. However, there is no academic research based on empirical data and investigation of young students, namely Z generation, understanding the relationship between Business and Human rights. This study aims to reveal young students’ comprehension of commercial advertisement, which violates human rights through direct and indirect expression. The dual research method is applied in this research. An experiential survey was conducted and analyzed based on data collected from university bachelor and master students. The results show no difference in comprehension about human rights violations whether a person lives in a rural or urban area, no gender, no housing type plays a significant role. However, the level of income and education have shown a significant impact on the difference in comprehending human rights violations. Moreover, most participants had a very high understanding of human rights violations regarding the direct expression of human rights in print advertisements. However, they were unsure about identifying the indirect expression of human rights violations.
Иргэдийн улс төрд хандах хандлага намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт, эдийн засгийн байдлаас шууд хамааралтай байгаа нь Монголын улс төрийн ардчилал, түүнд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг гэтлэн давахад улс төрийн намуудын бодлого хөтөлбөрийн шинэчлэлт, хэрэгжилт тэдгээрийг дагасан хөгжил, төлөвшил чухал ач холбогдолтойг харуулж байна. Гэхдээ намуудын төлөвшлийг судалсан, харьцуулсан зүйл ховор, цаашид улс төрийн намуудын төлөвшлийг хэмжих, тодорхойлох хэрэгцээ байсаар байна. Энэхүү өгүүлэлд улс төрийн намын төлөвшлийн асуудлыг судалж буй судлаачид, судалгааны байгууллагуудын үзэл хандлагыг тодорхойлох, ойролцоо утга илэрхийлдэг нэр томьёо, хэмжих шалгуур, гадаад орны намын институцчлэлийг тодорхойлж буй аргыг судалж, Монголын улс төрийн намын төлөвшлийг тодорхойлоход ашиглах боломжтой зарим шалгууруудыг санал болгох зорилготой болно.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол Улсад болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиудын үр дүнд харьцуулсан шинжилгээ хийж, ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг сонгогчдын ирц, сонгуулийн үр дүнд нөлөөлж буй хүчин зүйлс, улс төрийн намын нөлөө, сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн мониторингийн дүн, сонгууль бүрт нэмэгдэж буй сонгуулийн кампанит ажлын зардлын дүн зэрэгт хамаарал бий эсэхийг Сонгуулийн Ерөнхий Хороо, Үндэсний Аудитын Газар, Үндэсний Статистикийн Хороо зэрэг байгууллагуудын албан ёсны дүн мэдээнд үндэслэн дата статистикийн шинжилгээ хийсэн болно.
Монгол Улсад олон тооны хэвлэлийн зар сурталчилгаа хүний эрхийг зөрчсөн байгаа нь ажиглагддаг. Хэдий тийм боловч идэвхтэй суралцаж буй залуу үеийнхэн, ялангуяа Z үеийнхэн хүний эрх болон бизнесийн хоорондын харилцаа холбооны талаар ямар ойлголттой байгааг судалсан эмпирик өгөгдөл тулгуурласан академик судалгаа болон тандалт хийсэн ажил байхгүй байна. Тиймээс энэхүү судалгаа нь хүний эрхийг шууд болон шууд бус илэрхийллээр зөрчсөн зар сурталчилгааны талаар их дээд сургуулийн оюутан залуус хэрхэн ойлгож, мэдэрч буйг судалж гаргахыг зорьсон. Судалгаа нь туршилт болон асуулгын хосолмол аргийг хэрэглэсэн. Энэхүү арга дээр тулгуурлан бакалавр болон магистрын түвшний оюутнуудаас өгөгдөл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн болно. Нийгэмд байдаг түгээмэл ойлголт болох хот хөдөөгийн ялгаа, хүйсийн ялгаатай байдал, хаана амьдардгаас хамааран хүний эрхийн зөрчлийн талаар хэрхэн ойлгож байгаа нь өөр өөр байдаг хэмээн яригддаг нь буруу болох нь батлагдсан. Гэхдээ судалгаанд оролцогчид орлого болон боловсролын түвшингөөс хамааран хүний эрхийн талаар ялгаатай ойлголттой байгаа нь судалгааны үр дүнд илрэн гарсан. Мөн ихэнх оролцогчид хүний эрхийн шууд зөрчлийн талаар ойлголт сайн байсан боловч, далд шууд бусаар илэрхийлсэн хүний эрхийн зөрчлийг төдийлөн ойлгодоггүй нь харагдлаа.
Сонгогчдын саналыг худалдан авах ажиллагааг сонгуулийн болон сонгуулийн бусад үед хориглох эрх зүйн зохицуулалт олон улсад түгээмэл ажиглагдаж байна. Гэсэн хэдий ч сонгогчдын саналыг худалдаж авахын тулд тараадаг бэлгийг гараас гарт өгөхөө больж байна. Энд технологийн дэвшлийг ашиглаж гар утсыг нэгжээр цэнэглэх, данс руу мөнгө шилжүүлэх зэрэг аргуудыг хэрэглэдэг болсон. Хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдэхэд хүндрэлтэй болж байгаа. Нэр дэвшигчийн кампанит ажлын төлөөлөгч эсвэл намын гишүүд бэлгийг тараахгүйгээр тэдэнтэй хамаарал бүхий төрийн бус байгууллага, сайн дурын хороод, сангууд, тухайн нутаг орныг сайн мэддэг жирийн иргэд бэлгийг тараадаг болсон зэрэг нь олон улсад хэдийгээр эрх зүйн зохицуулалтаар санал худалдан авалтыг хориглож байгаа ч засгийн эрхийг гартаа авахын төлөө намууд болон нэр дэвшигчид улам бохир аргуудыг ашиглаж байгааг харуулж байна.
Монгол Улс 1990 онд “Улс төрийн намуудын тухай” хуулийг анх баталсан. Дараа нь 2005 онд тус хуулийг шинэчлэн найруулж “Улс төрийн намын тухай” хууль нэртэйгээр УИХ-аас баталснаар улс төрийн намын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинд нэлээдгүй өөрчлөлтүүд гарч намын санхүүжилтийн ил тод байдал, тайлагналын зарчмыг олон улсын жишиг рүү ойртуулах боломж тус хуулиар бий болсон гэж үздэг. Гэхдээ улс төрийн санхүүжилтийг зохицуулж буй өнөөгийн эрх зүйн актууд ойлгомжгүй, цоорхой ихтэй, үйлчлэлийн механизмууд нь хоёрдмол утга их агуулсан, тодорхойгүй байдаг зэрэг нь намын төлөвшил, ардчилсан сонгуульд бэрхшээл учруулж буйг иргэд сонгогчид төдийгүй улс төрчид өөрсдөө ч шүүмжлэх болсон. Дээрх хэрэгцээ, шаардлагын улмаас “Улс төрийн намын тухай” болон Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Сүүлд Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус хуулийг боловсруулах ажлыг хариуцан хуулийн төслийг боловсруулж эхэлсэн. 2015 оны 6-р сарын 30-ны өдөр “Улс төрийн намын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл олон нийтэд хүрсэн. Энэхүү хуулийн төсөл батлагдаагүй, дахин уг хуулийн төслийн ажлын хэсгийг байгуулан ажиллаж 2019 оны 4-р сард “Улс төрийн намын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл улс төрийн намууд, олон нийтийн байгууллагууд, судлаачид, иргэдэд ил тод болсон юм.
Дэлхийн улс орнууд өөрийн онцлог, түүхэн уламжлал, давуу тал, геополитикийн орчин нөхцөл зэрэг олон хүчин зүйлийг харгалзан гадаадын хөрөнгө оруулалтын бодлогоо боловсруулж хэрэгжүүлдэг байна. Эдгээрээс гадна, гадаадын хөрөнгө оруулалт тухайн улсын нийгэм, эдийн засгийн урт хугацааны хөгжлийн бодлогод нийцэж байх нь чухал гэж үздэг. Ихэнх улс орнууд тухайн хөрөнгө оруулалтын эдийн засгийн нөлөө ажлын байрны хангамж, технологи, ноу хау, зах зээлд үзүүлэх нөлөө, хөгжил буурай орон нутагт хувь нэмэр, дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ, импортыг орлох чадвар, үйлдвэрлэлд ашиглах дотоодын нөөц баялаг, үнэ ханшид үзүүлэх нөлөө зэргийг түлхүү анхаарч байна. Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, гадаадын хөрөнгө оруулалтыг татах болон түүнийг улс орондоо шингээх чадвар үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал чухал болоод байна.