Бидний тухай
Багш ажилтан
Balanced Scorecard (BSC) and Sustainable Development Goals (SDGs) are two frameworks that have gained considerable attention in recent years, particularly in the context of organizational sustainability and shared value creation for the stakeholders including local communities. The Balanced Scorecard (BSC) is a strategic management methodology aims to achieve a balance between financial performance and non-financial goals and objectives, while ensuring that the organizational objectives aligned with the business strategy developed by Robert Kaplan and David Norton. Sustainable development has become a global concern as the world faces environmental and social challenges. The United Nations' SDG provide a framework for addressing these challenges, but implementing the SDGs into an organization's strategic planning can be challenging. This paper proposes a new model called the three-dimensional model (3D model), which combines the SDGs with the BSC to help organizations integrate sustainability into their strategic planning. The proposed 3D model provides a practical approach to organizations seeking to create long-term value while also addressing environmental and social challenges. Key words: strategic objectives, balanced score card, SDG, shared value, 3-dimensional model
Өнөө үед сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг хадгалах, сайжруулах нь эрүүл мэндийн тогтолцооны хамгийн чухал сорилтуудын нэг юм. Гэвч дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт мэргэжилтэн дутагдалтай байгаа тулгамдсан асуудлын нэг болоод байна. Эмнэлгийн ажил нь хүнд ажил гэж тооцогддог бөгөөд ачаалал нь эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Ажлын хэт ачаалал нь ажлын байран дахь стрессийг нэмэгдүүлж, сэтгэл ханамжийг бууруулж олон тооны сөрөг үр дагаварт хүргэдэг бөгөөд энэ нь ажлаас халшрах гол шалтгаан болдог. Энэхүү судалгаа нь эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ажиллагчдын ажлын ачаалал, ажлаас халшрах байдал, ажлын сэтгэл ханамжийн хоорондын хамаарлыг судлахыг зорьсон. Судалгаанд ажлын ачааллыг хэмжихэд NASA's Ames судалгааны төвийн боловсруулсан NASA Task Load Index (NASA-TLX) аргачлал, ажлаас халшрах байдлыг хэмжихдээ Bergen Burnout Inventory аргачлалын богино хувилбар, ажлын сэтгэл ханамжийг хэмжихдээ эрдэмтэн McDonald, McIntyre нарын боловсруулсан ажлын сэтгэл ханамжийн ерөнхий хэмжүүрийг (The Generic Job Satisfaction Scale) ашигласан. Судалгаанд ‘А’ эмнэлгийн ажиллагчдаас санамсаргүй түүврийн аргаар сонгон 217 ажилтнаас асуулга авч мэдээлэл цуглуулж хэмжил зүйн хувьсагчдын найдварт байдал болон хамаарлын шинжилгээ хийн, бүтцийн тэгшитгэлийн загварчлал (SEM) ашиглан үр дүнг гаргасан. Энэхүү судалгааны үр дүнд эмнэлгийн ажиллагчдын ажлын ачаалал нь ажлаас халшрах байдалд эерэг хүчтэй нөлөө, ажлын сэтгэл ханамжид сөрөг сул нөлөө үзүүлдэг болох нь харагдсан. Мөн судалгааны үр дүн ажлаас халшрах байдал нэмэгдэх тусам ажлын сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлдөг болохыг харуулж байна.