МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Лхамцэдэн, Э.Мөнхсаруул, Ө.Зулбаяр
"Үйлчилгээний ажилчдын сэтгэл ханамж үйлчилгээний чанар хоорондын хамаарлын судалгаа" Хүний нөөцийн удирдлага, vol. 2023, pp. 1-10, 2023-5-30

https://www.esan.mn/o/mongolin-hunii-nootsiin-mergeshsen-menejeruudiin-holboo-318

Хураангуй

Монгол орны зочлох үйлчилгээний салбарт, ялангуяа хоол үйлдвэрлэлийн байгууллагуудын талаархи өмнөх судалгааны ажлууд ихэвчлэн тухайн хоолны эрүүл ахуй, амт чанар, үйлчилгээний чанар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн талаархи судалгаа голложээ. Гэвч ажилчдын ажлын нөхцөл байдал, ажлын ачаалал, хамт олны дотоод уур амьсгал, урамшуулал, амжилт ололт зэрэг хүний нөөцийг судалгааны талаархи ажилчдад чиглэсэн судалгааны ажил хомс байна. Иймд судалгааны ажлын зорилго нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын түргэн хоолны үйлчилгээний ажилчид болон үйлчлүүлэгч нараас судалгаа авч, (1) ажилчдын ажлын сэтгэл ханамжийн талаарх үнэлгээг тодорхойлох, (2) үйлчлүүлэгчдийн үзүүлж буй үйлчилгээний чанарын талаарх төсөөлөл нь тэдний хүлээлтээс зөрүүтэй байгаа эсэх (3) ажлын сэтгэл ханамж, үйлчилгээний чанар зэрэг хувьсагч хоорондын харилцан нөлөөг илрүүлэхэд оршино. Судалгааны үр дүнд үйлчилгээний чанарын талаарх төсөөлөл нь тэдний хүлээлтээс доогуур, зөрүүтэй байгаа харуулсан ба ажлын сэтгэл ханамж нь үйлчилгээний чанарт эерэг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон.

Зохиогч(ид): Ш.Энхтуул, Н.Батдэлгэр, Б.Долгормаа, Н.Сонинтамир, Б.Буд-Амгалан, Э.Мөнхсаруул
"Ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд төрөөс баримтлах хууль, бодлогын баримт бичгийн нөлөөллийн судалгаа" Бизнес ба инноваци, vol. 9, no. 2, pp. xxx, 2023-5-25

https://bs.num.edu.mn/%d0%b1%d0%b8%d0%b7%d0%bd%d0%b5%d1%81-%d0%b1%d0%b0-%d0%b8%d0%bd%d0%bd%d0%be%d0%b2%d0%b0%d1%86%d0%b8/

Хураангуй

Уул уурхайн бус боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь манай улсын эдийн засгийн төрөлжилт болон хөдөлмөр эрхлэлтэд эерэг нөлөөлөл үзүүлэх юм. Дотоодын зах зээл хязгаарлагдмал байдал, дотоодын нөөцийн хэмжээ болон гадаад зах зээлийн тээвэрлэлтийн өртгийг харгалзан үзэхэд ноолууран бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнийг экспортлох нь манай улсын өрсөлдөх чадвар, салбарын төрөлжилт, ДНБ өсгөхөд эерэг нөлөөтэйгөөс гадна, ноолуураар дамжуулан малчдаас хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сэргээхэд ихээхэн ач холбогдолтой юм. Манай улсын ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалт, эргэлтийн хөрөнгө, дэмжих салбарын хөгжил, гадаад худалдааны гэрээ хэлэлцээр гэсэн олон асуудал байгаагаас энэхүү судалгаагаар төрөөс хэрэгжүүлж буй хууль эрх зүйн актууд, бодлогын баримт бичгүүдийн харилцан хамаарал, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд хэрхэн нөлөөлж буй нөлөөллийн үнэлгээг түлхүүр үгийг тусламжтайгаар тодорхойлохыг зорив. Түлхүүр үг: ноолуурын кластер, бодлогын баримт бичиг, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ

Зохиогч(ид): Э.Мөнхсаруул, Б.Лхамцэдэн, Ө.Номинцэцэг, Ө.Зулбаяр
"Successful adoption of franchising which includes overcoming of cultural barriers and potentials pitfalls and its effect on service industry in Mongolia (Олон Улсын Франчайз үйлчилгээний салбарт амжилттай нутагших нь /KFC түргэн хоолны бизнесийн жишээ нь дээр/) " Олон улсын харилцаа, vol. 1, no. 1, pp. 1-10, 2023-5-1

http://mongolbooks.com/сэтгүүл/олон-улсын-харилцаа/?fbclid=IwAR3xRZ18V_tkQsfB0rDvNyk4mpCeMWnJ652nKjVUK3-ZARdYI9ZylTeXMPc

Хураангуй

As a result of globalization, today‟s business environment is fundamentally transforming. As a business format for market penetration, franchising has become an accepted strategy for business growth, job creation, and economic development. It helps companies to expand into foreign markets, and it also helps companies to adapt to different cultures and business rules. This research focuses on cultural obstacles to franchising in Mongolia. An interview guide was carefully designed to identify the cultural barriers based on Hofstede‟s cultural model and conducted among the owners, managers, and employees of Tavanbogd Foods. For analyzing the data gathered during the interviews, Grounded Theory was used in its three different coding levels to translate the data and discover the main cultural barriers faced by franchising companies in Mongolia.

Зохиогч(ид): Д.Чимгээ, Э.Мөнхсаруул, Б.Мягмарзаяа
"Байгууллагын дижитал шилжилт нь ажилтнуудын энгэйжментэд нөлөөлөх нь (Голомт банкны жишээн дээр)" Хүний нөөцийн удирдлага, vol. 11, no. №01 (056), pp. 33-48, 2022-6-1

https://esan.mn/o/mongolin-hunii-nootsiin-mergeshsen-menejeruudiin-holboo-318

Хураангуй

Дижитал шилжилт нь байгууллагын бизнесийг тасралтгүй сайжруулахад чиглэсэн стратегийн гол цөм юм. Энэхүү өөрчлөлтийн үндэс, гол хөдөлгөгч хүч бол ажилчид юм. Дижитал шилжилтийг байгууллагын ажилтнуудын оролцоогүйгээр хийх боломжгүй бөгөөд удирдлагаас эхлэн доод албан тушаалтан хүртэл бүх ажилчид дижитал шилжилтийн хэрэгцээ шаардлагыг ойлгож, уламжлалт арга барилаас салж шинэ арга барил, шинэ боломжийг эрэлхийлж чадсан нь дижитал руу илүү хурдан амжилттай шилжинэ. Ажилтнуудын арга барил, ур чадвар, тэдгээрийн хамтын оролцоо нь дижитал өөрчлөлтийн бүх үе шатыг удирдахад маш чухал хүчин зүйл юм. Иймд ажилтан, менежерүүдийн энгэйжментийн талаарх судалгааг нэн даруй хийх нь оновчтой шийдэл юм. Зарим ажилчид өөрчлөлтөд эерэг байдлаар ханддаг, тухайлбал өөрчлөлтийг дэмждэг болон шинэлэг санааг дуртайяа хүлээн зөвшөөрдөг хүмүүс байхад зарим нь үл итгэх, өөрчлөлтийг хүлээн авахаас айх, зайлсхийх гэх мэт асуудлууд үүсч болно. Тэгвэл энэхүү өөрчлөлт нь ажилтнуудын энгэйжментэд хэрхэн нөлөөлж байгааг, тэдгээрийн холбоо хамаарлыг судлах зорилгоор банкны салбарын томоохон төлөөлөл болох Голомт банкны ажилтнуудын дунд асуулгын аргаар судалгааг явуулж, гарсан үр дүнд анализ дүгнэлт хийсэн. Судалгаанд Голомт банкны төвийн нэгж болон салбар тооцооны төвийн нийт 175 ажилчид оролцсон. Судалгааны үр дүнг SPSS 26.0 программ ашиглан боловсруулсан. Судалгааны үр дүнд Дижитал бизнес загвар нь ажилтны үнэнч байдал, урам зориг болон ажлын байран дахь итгэлцэлтэй статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай гарсан. Дижитал шилжилт хийгдсэнээр байгууллага зардалаа хэмнэж, өндөр үр ашиг бий болох ба энэ нь ажилтнуудад эерэг урам зориг өгч, ажилдаа хамт олондоо, байгууллагадаа итгэх итгэлийг улам бүр нэмдэг байна. Мөн дижитал шилжилт хийгдсэний үр дүнд харилцагч, ажилтан, байгууллага гурвын оролцоо илүү нэмэгдэж, улмаар ажилтнууд ажилдаа хандах хандлагад эерэг нөлөө үзүүлж, үнэнч байх нөхцөлийг бий болгодог болохыг судалгаагаар харуулж байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар