МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Түмэнтөгс, Р.Гантулга, П.Батзаяа
""Эмчилгээний биеийн тамирын хичээл сонгосон оюутнуудад хийсэн тандалт судалгаа" " Салбар дундын шинжлэх ухаан, vol. 2024, pp. 15-20, 2025-5-20

https://dornod.edu.mn/setguul

Хураангуй

Энэхүү тандалт судалгаагаар эмчилгээний биеийн тамирын хичээлийг сонгон судалсан оюутнуудын хичээл сонголтын шалтгаан, бие бялдрын хөгжлийн түвшин, биеийн жингийн индекс (BMI), сэтгэл зүйн төлөв байдлыг үнэлэх зорилго тавьсан. Судалгаанд МУИС-ийн эмчилгээний биеийн тамирын хичээл судалж буй 1-р түвшний 25 оюутан хамрагдаж, асуулгын арга, хөдөлгөөний сорил, DASS-21 үнэлгээ болон Spearman, Kruskal-Wallis зэрэг статистикийн аргуудыг ашиглав. Судалгааны үр дүнд хөдөлгөөний хязгаарлалт, өвчний түүх нь хичээл сонгоход гол нөлөөлөгч хүчин зүйл болж байв. Сэтгэл зүйн гурван үзүүлэлт (сэтгэл гутрал, түгшүүр, стресс) хооронд өндөр эерэг хамаарал илэрсэн ч нас, суралцаж буй түвшин, BMI зэрэг хувьсагчидтай статистикийн мэдэгдэхүйц хамаарал тогтоогдоогүй. Судалгааны дүн нь эмчилгээний биеийн тамирын хичээлийн зорилго, агуулгыг боловсронгуй болгох, хувь хүнд чиглэсэн, интеграцчилсан хандлага шаардлагатайг харуулж байна.

Зохиогч(ид): Д.Түмэнтөгс, Ж.Баньдхүү, Ц.Ууганжаргал, П.Батзаяа, Ц.Сумъяабэйс, Д.Бат-Өлзий, Л.Эрдэнэпүрэв, М.Дашпүрэв, Б.Болд-Эрдэнэ, Р.Гантулга
"ОЮУТНУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ИДЭВХ, АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, БИЕИЙН ХҮЧНИЙ ЧАДВАРЫН ӨӨРЧЛӨЛТ (2018-2025)" Боловсрол судлал 2024/26 (607), vol. 26, no. 607, pp. 49-55, 2024-12-5

https://setguul.num.edu.mn/

Хураангуй

This study aims to examine changes in the physical activity levels of university students between the periods of 2018-2019 and 2024-2025. The study assessed and compared leg strength, abdominal strength, arm strength, and body mass index (BMI) of 292 male and 788 female students. The study results revealed a significant decline in both abdominal and arm strength indicators for male and female students, with the changes being statistically significant (p<0.001). This decline can be attributed to reduced physical activity and the prevalence of a sedentary lifestyle, which are the primary factors contributing to the decrease in these indicators. The difference in foot force indicators between students from 2018-2019 and 2024-2025 was statistically insignificant (p=0.16), indicating that students' daily walking and general movement levels remained relatively unchanged. There was a slight increase in BMI scores, but this change was not statistically significant (p=0.45). This may be attributed to poor eating habits and reduced physical activity. The survey results highlight the need to enhance the physical activity levels of university students and promote the development of healthy lifestyle habits. Therefore, in conclusion it is essential to implement measures such as providing opportunities for exercise during school breaks, expanding physical education and club activities, and promoting healthy eating habits.

Зохиогч(ид): Д.Түмэнтөгс
"УРАН САЙХНЫ ГИМНАСТИКИЙН БАГИЙН ТӨРЛИЙН ТАМИРЧДЫН ХӨЛӨӨ АРДАА ӨНДӨР ӨРГӨЖ (ХАРААЦАЙ) ЭРГЭЛТИЙН ГҮЙЦЭТГЭЛД ХИЙСЭН СУДАЛГААНЫ ҮР ДҮН", БИЕИЙН ТАМИРЫН БОЛОВСРОЛ, СПОРТЫН ХӨГЖИЛ, Монгол, 2024-5-27, vol. 6, pp. 127-134

Хураангуй

Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн багийн төрлөөр оролцох уран сайхны гимнастикийн өсвөрийн тамирчдын хөлөө ардаа өндөр өргөж (хараацай) эргэлтийн элементийг гүйцэтгэлийг “Xsens” программ ашиглан тодорхойлох зорилготой энэхүү судалгааг хийсэн. Судалгаанд 131 дундаж настай өсвөрийн тамирчид 6 оролцсон. Судалгааг хийхдээ тамирчид “Xsens”-ийн тусгай зориулалтын хувцас өмссөн бөгөөд энэ нь бүх хөдөлгөөнийг шинжлэх боломж олгодог. Хөдөлгөөний сорилыг 1. хөлөө ардаа өндөр өргөж тэнцвэр барилт, 2. хөлөө ардаа өндөр өргөж эргэлтийг гүйцэтгэсэн. Энэ 2 гүйцэтгэлийг тамирчин тус бүр дээр гол гол үе холбоос дээр үзүүлэлт дээр шинжлэв. Зургаан тамирчны гүйцэтгэл 50%-ийн буюу 3 тамирчин гүйцэтгэл сайн, 3 тамирчны гүйцэтгэл алдаа их байгаа нь судалгааны чанарын шинжилгээгээр тогтоогдлоо.

Зохиогч(ид): Д.Түмэнтөгс, Р.Гантулга
"ОЮУТНУУДЫН БИЕ БЯЛДРЫН УЯН ЧАДАВХЫН ТҮВШИНГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН НЬ (МУИС-ийн оюутнуудын жишээн дээр)", БИЕИЙН ТАМИРЫН БОЛОВСРОЛ, СПОРТЫН ХӨГЖИЛ, Монгол, 2024-5-27, vol. 6, pp. 169-175

Хураангуй

Оюутан залуучуудын хувьд сонгосон мэргэжлийн онолын хичээлүүдийг удаан хугацаагар сууж судлах шаардлага тулгардаг нь эрчимтэй өсч хөгжиж буй залуу бие махбодын хөдөлгөөний хэрэгцээг хангахад сөрөг нөлөө үзүүлдэг талтай. МУИС-ийн биеийн тмирын тэнхмийн багш нар 1975 оноос эхлэн хичээлийн жилийн эхэнд болон төгсгөлд шинээр элсэн орж буй оюутнуудаас бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг уламжлал болгон авч сургалт хүмүүжлийн ажилдаа ашигласаар ирсэн. Бид оюутнуудын сорилын үзүүлэлтүүдийг “Монгол хүүхэд залуучуудын хөгжлийн шалгуур үзүүлэлт” судалгааны 06-21 насны хүүхэд залуучуудын шалгуур үзүүлэлттэй харьцуулсан болно. Улмаар оюутнуудынхаа уян чадавхын хөгжлийн түвшинг нэмэгдүүлэх цогц дасгалыг боловсруулан туршилтын бүлэг дээр туршин үр дүнг хяналтын бүлэгтэй харьцуулан дүгнэлт гаргасан. Ээлжит хичээлийн хэсэг (эхний, үндсэн, төгсгөл) тус бүрт бие бялдрын уян чадавхыг хөгжүүлэх дасгалыг тогтмол гүйцэтгүүлэхэд тодорхой хэмжээнд өссөн үр дүн гарлаа.

Зохиогч(ид): Д.Түмэнтөгс, Б.Болд-Эрдэнэ
"Оюутнуудын бие бялдрын уян чадавхын түвшинг судалсан нь" Боловсрол судлал 2023(583), vol. №23, pp. 0, 2023-5-1

/ISBN-1818-8478/

Хураангуй

Товч агуулга. Шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед цаг хэмнэн хөдөлмөр хөнгөвчилж, бүтээмж нэмэгдүүлэх олон төрлийн автомат төхөөрөмж ашиглагдах болсноор хүний төрөлх чанар болсон хөдөлгөөн түүний дутагдлын асуудал анхаарал татаж байна. Хөдөлгөөн дутагдлын улмаас бие бялдрын хөгжил суларч, ачаалал даах чадвар муудаж, сурах, хөдөлмөрлөх үйлд хүндрэл үүсдэг. Оюутан залуучуудын хувьд онолын хичээлүүдийг удаан хугацаагаар давтах цагаа эрчимтэй өсөж хөгжиж буй биеийн хөдөлгөөний хэрэгцээтэйгээ зөв хослуулах асуудал тулгардаг. Энэхүү асуудлаа шийдвэрлэхдээ биеийн хөдөлгөөний хэрэгцээ шаардлагыг орхигдуулсны улмаас бие бялдрын хөгжлийн түвшин буурч, биеийн галбирт сөрөг өөрчлөлт илэрч байгаа нь биеийн тамирын сургалтын явцад ажиглагдсан. Оюутнуудын бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшинд судалгаа хийж, үндэсний хэмжээний шалгуур үзүүлэлттэй харьцуулсан судалгааг энэхүү өгүүлэлд тусгасан болно. Түлхүүр үг: Бие бялдрын хөгжил, бие бялдрын уян чадавх, дасгал хөдөлгөөн, шалгуур үзүүлэлт

Зохиогч(ид): Д.Түмэнтөгс, Р.Гантулга, Ж.Баньдхүү
"ОЮУТНУУДЫН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ, БЭЛТГЭЛЖИЛТИЙН ТҮВШИНГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН НЬ (МУИС-ийн оюутнуудын жишээн дээр)", БИЕИЙН ТАМИРЫН БОЛОВСРОЛ, СПОРТЫН ХӨГЖИЛ, Монгол, 2023-4-14, vol. 4, pp. 38-42

Хураангуй

ХУРААНГУЙ Их дээд сургуулийн биеийн тамирын сургалт нь оюутнуудын бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтийн түвшинг сайжруулах, бэхжүүлэх, ахуйн хэрэгцээт хөдөлгөөний чадвар дадлыг төлөвшүүлэх зорилготой. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчаас их, дээд сургуулийн оюутан болж сурч, амьдрах нөхцөл өөрчлөгдөн, шинэ орчинд дасан зохицох үйл хурдтай явагдахад оюутнаас бие бялдрын болон сэтгэл зүйн төсөөлөөгүй хүчин чармайлтыг шаарддаг. Оюутан нь сонгосон мэргэжлийнхээ шинжлэх ухааны онолыг илүүтэйгээр судлах шаардлага тулгаран улмаар хүний төрөлх чанар болсон хөдөлгөөн түүнд суурилсан бусад үйлийг хангалтгүй гүйцэтгэж байгаа байдал сургалтын практикт түлхүү ажиглагдаж байна. Оюутан залуучуудын биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх, хөдөлгөөний идэвхээ нэмэгдүүлж, бие бялдраа хөгжүүлэх, бэлтгэлжилтийн түвшингөө сайжруулах, эрүүл мэндээ бэхжүүлэх зэрэг нь амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаалдаг. Тэд амьдралынхаа дадал, хэв маягт анхаарлаа хандуулах нь тэдний ухамсар, төлөвшил, дадал, зуршил болон хувь хүний зохион байгуулалттай холбоотой асуудал юм. МУИС-ийн БТТ-ийн багшлах бүрэлдэхүүн жил бүрийн хавар, намар шинээр элсэн биеийн тамирын хичээл сонгон судалж буй оюутнуудаас бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорилыг авдаг. Бид 2022-2023 оны хичээлийн жилд МУИС-д элссэн биеийн тамрын хичээл судалж буй 234 оюутнуудын нас, хүйс, биеийн өндөр, биеийн жин, бэлтгэлжилтийн түвшинг түүврийн аргаар судалсан. Судалгааны үр дүнг шинэжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр 2013-2017 онд үндэсний хэмжээнд хийгдсэн “Монголын хүүхэд, залуучуудын хөгжлийн шалгуур, үзүүлэлт” судалгааны 06-21 насны хүүхэд, залуучуудын бие бялдрын хөгжлийн шалгуур үзүүлэлттэй харьцуулан судлахад оюутнуудын биеийн өндрийн үзүүлэлт дунджаас дээгүүр, уян болон хөдөлгөөний эвслийн чадавх дунджаас доогуур түвшинд байна.

Зохиогч(ид): Д.Түмэнтөгс, Б.Болд-Эрдэнэ
"Оюутнуудын мөрний уян чадавхийг түвшинг олон улсын сорилын үзүүлэлттэй харьцуулсан судалсан нь", БИЕИЙН ТАМИРЫН БОЛОВСРОЛ, СПОРТЫН ХӨГЖИЛ, Монгол, 2022-4-16, vol. 5, pp. 75-80

Хураангуй

Хураангуй Шинжлэх ухаан технологийн хөгжил дэвшил, аж төрөх ёсны өөрчлөлт, хоол хүнс тэжээлийн хэрэгцээний шилжилт, өмсөх, эдлэх, ашиглах, хэрэглэгдэхүүний байдал зэрэг нь өнөөгийн бие хүний хөгжил төлөвшилд эерэг болон сөрөг нөлөөг үзүүлсээр байна. Монгол улсын биеийн тамир спортын салбарын үндэсний хэмжээний судалгаанаас харахад хүүхэд, өсвөр насныхны бие бялдрын хөгжлийн асуудлыг тал бүрээс нь судалсан судалгааны ажлууд байгаа боловч бие бялдрын уян чадавхийг цогцоор нь (үений хөдөлгөөний далайц, үений өнцгийн хэмжилт) судалсан судалгаа ховор байна. Манай улсын сурагч, өсвөр үеийнхэн, оюутнуудын бие бялдрын ерөнхий хөгжлийг сургалт, уралдаан тэмцээний явцад ажиглахад нурууны бөгтөр түүнээс үүдэлтэй физиологийн өөрчлөлт болон хөдөлгөөний далайцын хувьд хангалттгүй байгаа нь тод ажиглагдсан юм. Дээрхи байдлаас шалтгаалан эхний шатанд МУИС-ийн оюутнуудын мөрний үений уян чадавхийг судлан шинжилж, олон улсын сорилын түвшинтэй харьцуулан үнэлэн дүгнэлт өгөхөөр энэхүү судалгааг хийсэн болно. Түлхүүр үгс: Бие бялдарын хөгжил, мөрний уян чадавх, хөдөлгөөний далайц, оюутнуудын

Зохиогч(ид): Д.Түмэнтөгс, Л.Эрдэнэпүрэв
"Сравнительный анализ мотивационно-ценностного отношения к здоровому образу жизни студентов-первокурсников России и Монголии" ТЕОРИЯ И ПРАКТИКА ФИЗИЧЕСКОЙ КУЛЬТУРЫ, vol. 2021№4 (992), no. 2021№4 , pp. 29-30, 2021-5-10

http://www.tpfk.ru/

Хураангуй

Objective of the study was to conduct a comparative analysis of the formation of the value-motivational attitude of the Russian and Mongolian first-year students to a healthy way of life. Methods and structure of the study. Sampled for the study were 165 first-year students of Irkutsk State University (Russia), residents of Irkutsk, and 273 first-year students of National University of Mongolia, residents of Ulaanbaatar (Mongolia). They were subjected to a questionnaire survey (the questionnaire form offered 29 questions). Results and conclusions. The survey showed that most of the students agreed with the statement that "physical education makes you fit and healthy": 67% of Irkutsk State University students and 74% of those studying at National University of Mongolia. At Irkutsk State University, 47% of students considered physical education and sports activities to be fashionable and prestigious, at National University of Mongolia - 53%. When asked "Do you find physical education and sport a necessary element of the general culture of an individual?", 64% of Irkutsk State University students answered "yes", 11% - "no", while National University of Mongolia students - 77% and 3%, respectively. According to the findings, one of the priority cultural values of the Russian and Mongolian students is health. The students of National University of Mongolia demonstrated a more responsible attitude towards a healthy way of life as compared to the students of Irkutsk State University, which is due to the transmission of the national historical traditions and experience in the use of life skills related to the natural and climatic conditions, authentic life and work experience.

Зохиогч(ид): Д.Түмэнтөгс, Б.Болд-Эрдэнэ
"Оюутнуудын бие бялдрын уян чадавхийг хөгжүүлэх арга зүйн зарим асуудлууд", БИЕИЙН ТАМИРЫН БОЛОВСРОЛ, СПОРТЫН ХӨГЖИЛ, Монгол, 2021-4-16, vol. 4, pp. 155-162

Хураангуй

Abstract As various technology advances and introduction of automated and easy-to-use gadgets in the workplaces and lifestyles of modern people, physical activity has been decreased and leading physical inactivity identified as the fourth major risk factor global mortality and disease. (WHO Report, 2019) Within the scope of our research, we conducted a comparative study to determine the level of physical flexibility of first-year students between National University of Mongolia and the Russian University of Irkutsk. There is necessity to renew and improve curriculum of physical education classes in universities, the criterion for the RCT test, and have to use many methods to determine physical capacity. The purpose of this study is to demonstrate that the combination of special exercises, various sports which are suitable, attracted by young people and students and numerical exercises are effecting positively on physical development, specifically on development of flexibility.

Зохиогч(ид): Д.Түмэнтөгс, Л.Эрдэнэпүрэв
"Сравнительный анализ формирования мотивационно-ценностного отношения к здоровому образу жизни у студентов Монголии и России ", ФИЗИЧЕСКАЯ КУЛЬТУРА И СПОРТ: ПРОБЛЕМЫ И ПУТИ ИХ РЕШЕНИЯ, 2020-4-17, vol. 4, pp. 137-144

Хураангуй

Аннотация. Рассматриваются вопросы влияния этно-национального фактора на формирование мотивационноценностного отношения к здоровому образу жизни и занятиям физической культурой у студентов Монгольского государственного университета и Иркутского государственного университета





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар