МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Бат-Өлзий
"Тамирчдын гүйлтийн тэсвэрийн чадвахыг хөгжүүлэх арга зүйн зарим асуудал" Социологи, vol. сэтгүүл № 18 , pp. 275-281 , 2025-5-30

СОЦИОЛОГИ – 18 (МУИС, ЭШБ №615) 2025

Хураангуй

Манай улсын хөнгөн атлетикийн өндөр зэрэглэлийн тамирчны бэлтгэлийн тогтолцоо нь зохион байгуулалтын буюу гадаад орчин талаасаа тамирчны бэлтгэлжилтийн түвшний ялгааг нарийн тооцож ажиллах нөхцлийг бүрдүүлээгүй болно. Монгол улсын хөнгөн атлетикийн спортын хөгжлийн өнөөгийн байдал, тамирчдын гаргаж буй тэмцээний амжилт нь гүйлт, харайлт, шидэлтийн аль ч төрөлд олон жилийн дасгалжуулалтын төлөвлөлтийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд амжилт үзүүлэх ирээдүйтэй тамирчдыг бэлтгэх шинэ бөгөөд илүү үр дүнтэй арга замыг эрж хайх хэрэгцээ үүсгэж байна. Монголын хөнгөн атлетикийн 100 м гүйлтийн эрэгтэй тамирчдын шилдэг 8 амжилтын (УАШТ-ний архивын материал) дундаж (10.43 с) нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг 8 тамирчны дундаж (9.94 с) амжилтаас 0.47 с-ээр, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг 8 тамирчны (https://www.asianathletics.com) дундаж (10.22 с) амжилтаас 0.21 с-ээр тус тус доогуур байна. Гүйгчдийн хурдны тэсвэрийн үзүүлэлт болох 150 м, 200 м, 300 м гүйлтийн хурдад тамирчин бүрт хэлбэлзэл ажиглагдсан. Тодруулбал, ойрын зайн гүйлтийн үндсэн зай болох 200 м гүйлтийн хурд нь бүх тамирчинд 150 м гүйлтийнхээс илүү байна. Харин 300 м зайд гүйлтийн хурд буурсан ба Т1, Т4, Т5 тамирчдын хурдны бууралт бусад тамирчдаас бага байгаа тул хурдны тусгай тэсвэрийн дасгалжуулалтыг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх боломжтой. Т2, Т3, Т6, Т7, Т8 тамирчдад хурдны тэсвэр хөгжүүлэх ачааллын багтаамж, эрчмийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Зохиогч(ид): Р.Гантулга, Н.Галбадрах, Ц.Сумъяабэйс, Ж.Баньдхүү, Л.Эрдэнэпүрэв, М.Дашпүрэв, Д.Бат-Өлзий, Б.Болд-Эрдэнэ
"СПОРТООР ДАМЖУУЛАН ОЮУТНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ" НИЙГМИЙН АЖИЛ, vol. 16, no. 616, pp. 121-129, 2025-5-30

setguulzui@num.edu.mn

Хураангуй

This study examines the impact of physical education, particularly team sports, on students’ collaboration skills at the National University of Mongolia. In modern higher education, developing soft skills such as teamwork, communication, leadership, and emotional self-regulation has become essential. A total of 750 undergraduate students participated in a structured survey. The questionnaire included 30 items across 7 dimensions, based on internationally recognized tools. Data were analyzed using SPSS software; the instrument showed high reliability (α = 0.84) and strong expert validation. Results indicated that teamwork skills were rated highest (M = 3.45), while leadership skills were lower (M = 2.99). Significant positive correlations were found between teamwork and both decision-making (r = 0.689) and leadership (r = 0.601), all statistically significant (p < 0.01). The findings confirm that team-based sports positively influence students' social and emotional development. It is recommended that physical education curricula integrate methods such as rotating leadership roles, structured team discussions, and stress management techniques to better foster collaboration and leadership in higher education settings.

Зохиогч(ид): Д.Түмэнтөгс, Ж.Баньдхүү, Ц.Ууганжаргал, П.Батзаяа, Ц.Сумъяабэйс, Д.Бат-Өлзий, Л.Эрдэнэпүрэв, М.Дашпүрэв, Б.Болд-Эрдэнэ, Р.Гантулга
"ОЮУТНУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ИДЭВХ, АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, БИЕИЙН ХҮЧНИЙ ЧАДВАРЫН ӨӨРЧЛӨЛТ (2018-2025)" Боловсрол судлал 2024/26 (607), vol. 26, no. 607, pp. 49-55, 2024-12-5

https://setguul.num.edu.mn/

Хураангуй

This study aims to examine changes in the physical activity levels of university students between the periods of 2018-2019 and 2024-2025. The study assessed and compared leg strength, abdominal strength, arm strength, and body mass index (BMI) of 292 male and 788 female students. The study results revealed a significant decline in both abdominal and arm strength indicators for male and female students, with the changes being statistically significant (p<0.001). This decline can be attributed to reduced physical activity and the prevalence of a sedentary lifestyle, which are the primary factors contributing to the decrease in these indicators. The difference in foot force indicators between students from 2018-2019 and 2024-2025 was statistically insignificant (p=0.16), indicating that students' daily walking and general movement levels remained relatively unchanged. There was a slight increase in BMI scores, but this change was not statistically significant (p=0.45). This may be attributed to poor eating habits and reduced physical activity. The survey results highlight the need to enhance the physical activity levels of university students and promote the development of healthy lifestyle habits. Therefore, in conclusion it is essential to implement measures such as providing opportunities for exercise during school breaks, expanding physical education and club activities, and promoting healthy eating habits.

Зохиогч(ид): Д.Бат-Өлзий
"Ойрын зайн " Социологи, vol. 17, no. ISSN:2307-2253, pp. 30, 2024-5-30

sas@num.edu.mn

Хураангуй

Олон жилийн дасгалжилт, ачаалал, насны онцлогтой уялдаж тамирчны бие махбодын тогтолцоо, үйл ажиллагаа, дасан зохицох чадварт биологийн зүй тогтлоор өөрчлөлт гарна. Ийм учраас дасгалжуулалтад орчин үеийн хамгийн үр ашигтай арга, хэрэглүүрийг сонгох, техникийн алдаа дутагдалаа дэвшилтэд технологи ашиглан засаж сайжруулах, нуугдмал нөөц боломжоо илрүүлэх, тэмцээний үед сэтгэл зүйн болон бие бялдрын давуу талыг ашиглах, өрсөлдөгчөө сайн судлах аргуудыг хэрэглэснээр тэмцээнд урт удаан хугацааны турш амжилттай оролцоно. Хурд-хүчний дасгал нь биеийн булчингийн агшиж, сунах үед хөдөлгөөнөөр гадны мэдэгдэхүйц эсэргүүцлийг даван туулах чадвар юм. Ойрын зайн гүйлтийн өндөр зэрэглэлийн тамирчдын амжилт үзүүлэхэд хурд-хүчний бэлтгэлжилтийн түвшин чухал байр суурийг эзлэнэ. Ойрын зайн гүйлтийн тамирчдад хүчний чадавх давамгайлах бөгөөд дасгалыг хурдтай гүйцэтгэх үед хурд-хүчний чадавх хосолно. Хүч гэдэг нь булчингийн хүчээр гадны эсэргүүцлийг давах хүний чадварыг хэлнэ. Хүч нь төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа, булчингийн бүтэц, тэдгээрийн сунамтгай байдал, цуцалтын түвшин болон бусад хүчин зүйлээс хамаарна. Хурд-хүчны чадавхыг хөгжүүлэх бэлтгэл сургалтыг оновчтой болгох арга замыг сонгохдоо бид уламжлалт болон уламжлалт бус аргуудыг хослуулах нь үр дүнтэй. Түүгээр ч зогсохгүй бэлтгэл сургалтын үед хурд-хүч чадвахыг хөгжүүлэх дасгалын параметрүүдийн харилцан хамаарлыг тодорхойлох. Гэвч зарим тохиолдолд хурд-хүчний чадвахын өсөлт тодорхой түвшинд хүрээд зогсонги байдалд ордог. Учир нь хурд-хүчний дасгалыг нэг хэмжээгээр хэт олон удаа давтсанаар мэдрэл-булчингийн тогтолцоонд яг тэр хэмжээ, ачаалал, нөлөөгөөр хадгалагдан үлддэг. Энэ нь хурд-хүчний чадахыг нэг түвшинд хүргээд зогсоодог ба тамирчны бие бялдрын болон эр зоригийн чадавх нэмэгдсэн ч гэсэн өсөлт ажиглагддаггүй. Ийм учраас тамирчны бие махбод, сэтгэл зүйд нөлөөлөхүйц хэмжээний цочироо, шинэ дасгал, шинэ арга, шинэ хэрэгцээ шаардлагаар хурд-хүчний бэлтгэл дасгалжуулалтыг удирдан явуулах хэрэгтэй. Дасгалжуулагчид ганцаарчилсан сургалтын арга зүйг ойрын зайн гүйлтийн тамирчдын онцлогт нийцүүлэн хэрэглэж тэдний ур чадвар, техник болон хурд-хүчийг хөгжүүлэх, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай тамирчинг бэлтгэх, түүнчлэн хөнгөн атлетикийн спортын хөгжилд хувь нэмэр оруулах ойрын зайн гүйлтийн тамирчдыг олон улсын түвшинд гаргах зорилгоор энэхүү сэдвийг сонгон судалж байна.

Зохиогч(ид): Ц.Ууганжаргал, Д.Бат-Өлзий
"Оюутан залуучуудын бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн ойлголт ба цар тахлын нөхцөл байдлын судалгаа", БИЕИЙН ТАМИРЫН БОЛОВСРОЛ, СПОРТЫН ХӨГЖИЛ, Монгол , 2022-4-16, vol. 5, pp. 150-156

Хураангуй

Оюутан залуучуудын бие бялдрын хөгжлийн түвшин болон эрүүл мэндээ хамгаалах тухай мэдлэг, чадвар нь цар тахлын үед хэрхэн үр дүнтэй хэрэглээ болж байгаа эсэх асуудлыг тандан судлах зорилгоор бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорилоор хүч, уян чадавхын үзүүлэлтээр, мэдлэгийн хувд эрүүл ахуй, дадал хэвшилтэй холбоотой ойлголтыг асуулгын аргаар судалсан үр дүн нь тус судалгааны ажлын гол агуулга болно. Судалгааны үр дүнгээс харахад биеийн тамирын хичээл болон бусад судлагдахуунаар эзэмшсэн мэдлэг, чадвараа уялдуулан эрүүл мэндээ бэхжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга, хэрэгсэл болгон ашиглах хэрэгцээ, сонирхол хүн бүрд байдаг боловч бие даан сурах дадал хэвшил илүү чухал уу гэсэн асуудлыг хөндсөн үр дүнг танилцуулж, цаашид анхаарах шаардлагатай асуудал, үр дүнг сургалтын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх зорилт тавигдаж байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар