Бидний тухай
Багш ажилтан
Сахарный диабет 2 типа (СД-2) является одним из наиболее быстро распространяющихся неинфекционных заболеваний в Монголии: ежегодно регистрируется около 2 400 новых случаев. Традиционный монгольский рацион с высоким содержанием насыщенных жиров (ёрём, жирная баранина) и рафинированных углеводов (сутэй цай, боорцог) при дефиците пищевых волокон способствует широкой распространённости избыточной массы тела и неудовлетворительному гликемическому контролю. Цель: количественно оценить корреляции между антропометрическими показателями и гликемическими исходами и выявить регрессионные предикторы клинических изменений у пациентов с СД-2 после 3-месячного комплексного диетологического и физического вмешательства. Материалы и методы: квазиэкспериментальный дизайн «до–после» применён к 47 пациентам с подтверждённым диагнозом СД-2 (n=80 — для диетических интервью) в провинции Хэнтий (2022–2024 гг.). До и после программы оценивались антропометрические показатели, глюкоза крови натощак, HbA1c и артериальное давление. Применялись корреляция Пирсона, парный t-тест и OLS-регрессия (Python statsmodels; SPSS-20). Результаты: у 85,1% участников выявлен избыточный вес или ожирение (ИМТ ≥ 25 кг/м²). После вмешательства глюкоза натощак снизилась с 10,3 до 8,4 ммоль/л (Δ=−1,86; p<0,001), HbA1c — с 11,3 до 10,8% (Δ=−0,54; p=0,007), систолическое АД — со 135,5 до 130,3 мм рт. ст. (p<0,001). ИМТ стал наиболее сильным предиктором ответа HbA1c (r=−0,651; p=0,005). Регрессионная модель М1 объяснила 85,8% дисперсии изменения глюкозы (adj.R²=0,844; β=−0,437; p<0,001). Девяносто процентов участников не располагали знаниями о рекомендуемом соотношении макронутриентов. Выводы: более высокий ИМТ предсказывает бо́льший гликемический эффект птированное нутритивное просвещение с учётом особенностей традиционного питания.
To determine the correlations between anthropometric variables and glycaemic indicators after a 3-month exercise programme in patients with Type 2 Diabetes Mellitus (T2DM), and to identify predictors of glycaemic response through regression analysis. A pre-post design was applied to 47 T2DM patients (male n=23, female n=24; mean age 59.7±8.8 years) from Khentii Province, Mongolia (2022–2024). A 3-month combined exercise programme — including walking, stretching, balance, and light resistance exercises — was delivered at primary care facilities. Fasting glucose, glycated haemoglobin (HbA1c), blood pressure, and anthropometric measures were assessed before and after the programme. Pearson correlation coefficients, paired t-tests, independent samples t-tests, and ordinary least-squares regression were performed using Python statsmodels and scipy libraries. Fasting glucose decreased significantly from 10.3 to 8.4 mmol/L (Δ=−1.86, p<0.001), HbA1c from 11.3 to 10.8% (Δ=−0.54, p=0.007), and systolic blood pressure from 135.5 to 130.3 mmHg (p<0.001). Pearson correlation analysis identified strong negative associations between body mass index (BMI) and HbA1c change (r=−0.651, p=0.005), body fat percentage and HbA1c change (r=−0.577, p=0.015), and a moderate positive association between age and baseline systolic blood pressure (r=0.381, p=0.009). OLS regression confirmed that baseline glucose alone explained 85.8% of glucose change variance (adj. R²=0.847, β=−0.435, p<0.001), and each 1 kg/m² increase in BMI was associated with an additional 0.115% HbA1c reduction (β=−0.115, p=0.005). A 3-month exercise programme significantly improved glycaemic control and blood pressure in T2DM patients. Higher adiposity was the strongest predictor of HbA1c response, supporting BMI-stratified and individualised exercise prescriptions for T2DM management.
Энэхүү судалгааны ажлаар биеийн тамирын хичээлийн волейбол, сагсан бөмбөгийн төрлийг сонгон судалж байгаа оюутан залуусын биеийн ерөнхий хөгжлийн хэвлий, гар, хөлийн хүч болон уян чадавхаар үнэлж 2 спортын төрлөөр хичээллэсэн оюутнуудын ялгаатай болон давуу талуудыг харьцуулан судалсан үр дүнг үзүүллээ. Оюутан залуусын бие бялдрын хөгжлийн онцлогийг спортын төрлөөр нь харьцуулан судлах нь спортын чиглэл сонголтыг шинжлэх ухаанд суурилан биеийн тамирын сургалтын хичээлийн агуулгыг сайжруулахад суурь судалгаа болох, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх аргуудыг судлахад хувь нэмэр оруулах зорилготой. Судалгааны дүнгээс харахад волейболын спортоор хичээллэдэг оюутнуудын хэвлийн хүч сагсан бөмбөгийн оюутнуудаас илүү харин гарын хүчний сорилын дүнг харьцуулахад сагсан бөмбөгөөр хичээллэдэг оюутнууд илүү болохыг тогтоосон.
Хураангуй Үндэсний өв соёлыг танин мэдэх, өвлөн тээх, оюун ухаан, бие бялдрын чадавхаа хөгжүүлэхэд үндэсний спорт, тоглоом наадгайн төрлөөс сонгосон тусгасан агуулга, арга зүй, суралцахуйн үйл ажиллагааны үр дүнг тоймлон нэгтгэж тус илтгэлээр хүргэж байна. Тус илтгэлд 1990 – 2025 оны хооронд боловсруулан баталж Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад хэрэглэж ирсэн Биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн агуулгаас Үндэсний спортын төрлүүд болон ардын уламжлалт тоглоом, наадгайг хэрхэн тусгасан талаар судалж, дүгнэлт саналыг боловсрууллаа. Биеийн тамирын сургалтын хөтөлбөрт Үндэсний спорт, тоглоом наадгайн тодорхой мэдлэг, арга, мэхнээс суралцах, хичээлийн бус цагаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд хамтран тоглох, суралцахуйн тасралтгүй байдлыг хангахуйц үр дүн, үйл ажиллагааг тусгасан дэлхий нийтэд Монгол улсын биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн ялгарах онцлог болж ирсэн байна. Тухайлбал 2013 оноос шагайт дасгал нэршлийг шинээр хэрэглэн шагай няслах, шүүрэх, харвах үйлдлийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнтэй хослуулан гүйцэтгэх, бие бялдраа бүтээлч тоглоомын арга зүйгээр хөгжүүлэхээр тусгасан зэрэг онцлог, ач холбогдлын талаар тус илтгэлээс харж болно.
Хураангуй Монгол Улсын Засгийн Газараас баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал (2024-2036)”- ын хүрээнд I-IV ангийн Биеийн тамирын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж туршин хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөрийн Үндэсний болон дэлхийн өв соёл гэсэн ерөнхий чадамжийн хүрээнд шагайт дасгал нэршлийг шинээр хэрэглэн шагай няслах, шүүрэх, харвах үйлдлийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнтэй хослуулан гүйцэтгэх, бие бялдраа хөгжүүлэх үйл ажиллагааг бүтээлч тоглоомын арга зүйгээр хөгжүүлэхээр тусгасан. Бүтээлч тоглоомын аргаар биеийн тамирын хичээлийн агуулга дах үндэсний уламжлалт шагайн тоглоом, шагайт дасгалын агуулгыг зохион байгуулах аргазүйн хувилбарыг боловсруулж түгээх үүднээс ерөнхий боловсролын сургуулийн бага анги, оюутан суралцагчдын хүрээнд хийсэн ажиглалт судалгааны зарим үр дүнг тус илтгэлээр хүргэж байна. Тус хөтөлбөрийн Үндэсний шагайн тоглоом, шагайт дасгал дэд ай нь дасгал, хөдөлгөөнийг шагай няслах, шүүрэх үйлтэй хослуулан бага насны хүүхдийн гарын жижиг булчин, бие бялдрын хөгжлийг сайжруулах, дэмжих, бүтээлч тоглоомын аргаар мэдлэг чадвар, дадлыг төлөвшүүлэх, үндэсний тоглоом наадгайн соёлоос суралцах, хичээлийн бус цагаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд хамтран тоглох, суралцахуйн тасралтгүй байдлыг хангахуйц үр дүн, үйл ажиллагааг тусгаснаар онцлог болж байна. Бүтээлч тоглоомын арга зүй нь төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх чадварыг сайжруулах, тоглоомын явцад гарсан бэрхшээлийг өөрөө бие даан шийдвэрлэж сурах, нийгмийн харилцааг нэмэгдүүлэх, баг болон бусадтай хамтран ажиллаж, харилцаа холбоо тогтоох, бие даах чадвар, дадал суулгах олон талын ач холбогдолтой, ашиглах боломжтойг тус ажиглалт судалгааны үр дүнгээс харж болно
Хураангуй Оюутны бие бялдрын хөгжил нь тэдний амьдралын хэв маяг, хөдөлгөөний хомсдол, хоол тэжээлийн замбараагүй хэрэглээ, дэлгэцийн хамаарал, хөдөлмөр хөнгөвчилсөн хөгжил нь хүний байгалиас заяасан хөдөлгөөний идэвхт байдлыг багасгаж бие бялдарын хөгжил сул болоход нөлөөлдөг. Иймд спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх, биеийн тамирын сургалтын хөтөлбөрт суралцагчдын хэрэгцээ, сонирхолд тулгуурласан агуулга, арга зүйг ашиглан биеийн тамирын идэвхтэй дасгал, хөдөлгөөнөөр хичээллэх, бие бялдраа хөгжүүлэх аргуудаас өөрийн онцлогт тохируулан сонгож ашиглах мэдлэг, чадвартай болох, бие дааж хичээллэх сэдэл, хүсэл, эрмэлзлийг дэмжин хөгжүүлэх нь өнөөгийн бие бялдрын боловсролын салшгүй нэг хэсэг болж байна. Түлхүүр үг Идэвхтэй хөдөлгөөн, хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, бие бялдрын хөгжил
This study aims to examine changes in the physical activity levels of university students between the periods of 2018-2019 and 2024-2025. The study assessed and compared leg strength, abdominal strength, arm strength, and body mass index (BMI) of 292 male and 788 female students. The study results revealed a significant decline in both abdominal and arm strength indicators for male and female students, with the changes being statistically significant (p<0.001). This decline can be attributed to reduced physical activity and the prevalence of a sedentary lifestyle, which are the primary factors contributing to the decrease in these indicators. The difference in foot force indicators between students from 2018-2019 and 2024-2025 was statistically insignificant (p=0.16), indicating that students' daily walking and general movement levels remained relatively unchanged. There was a slight increase in BMI scores, but this change was not statistically significant (p=0.45). This may be attributed to poor eating habits and reduced physical activity. The survey results highlight the need to enhance the physical activity levels of university students and promote the development of healthy lifestyle habits. Therefore, in conclusion it is essential to implement measures such as providing opportunities for exercise during school breaks, expanding physical education and club activities, and promoting healthy eating habits.
Шагайн тоглоомын тухай болон шагайг ашиглан хөдөлгөөнт тоглоом, дасгал хийх-тоглох үйлийг хослуулан тоглож болох тухай ойлгоход хүрэх үр дүн чиглэж байна. Шагай таалцах, тоолох, няслах, шүүрэх зэргээр тоглоход хүүхдэд тоо тоолж сурах, нэмэх хасах үйлдэл хийх, орон зайн баримжаа, мэдрэмж хөгжих, гарын хурууны жижиг булчингийн үйл ажиллагаа сайжирдаг.Тоглох үед хийх хэвтэх, суух, босох төрөлхийн ба олдмол хөдөлгөөнүүдийн үед оролцох булчингуудын үйл ажиллагаа идэвхжиж, бусадтай хамтрах, хүлээцтэй байх, шийдвэрээ зөв гаргах зэрэг зан төлөвийн олон эерэг хөгжлийг олгодог байна. Бага боловсролын I - III ангийн Биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн агуулгад орсон Шагайн тоглоомын тухай мэдлэг ойлголт, дасгал- хөдөлгөөн оруулж тоглох талаар мэдээлэл солилцох зэрэг арга, хувилбаруудыг ашиглан сурагчдын мэдлэг чадвар, бие бялдрын хөгжлийг нэмэгдүүлэх арга зүйд тулгуурлан цаашид боловсролын бүх түвшинд түгээх, шийдвэрлэх асуудлуудыг тус өгүүлэлд дэвшүүлсэн юм. Тухайлбал мэдээлэл солилцох гэдэг нь хүүхэд бүрийн оролцоог хангахад чиглэх төдийгүй багш та өөрөө мэдээлэл дамжуулагч, зөвөөр удирдан чиглүүлэгч байх хэрэгтэй болно. Үйл ажиллагаа, арга зүй сурагчидтай харилцан ярилцах, гаргасан шинэ санааг тэмдэглэх (дэвтэр, самбарын цаас, самбар гм) аргаар мэдээллийг давхардуулалгүй нэгтгэж болох юм. Алхах, гүйх, үсрэх, шидэх хөдөлгөөнийг оруулан идэвхтэй хийж шагай тоглож болох эсэх тухай ярилцан жишээ авч хийж үзэх, шагай тоглох үеийн тоглоомын дүрмээс хэлэлцэхээс эхлэн шагайгаар тоглох үед хөдөлгөөн оруулж болох эсэх асуудлыг шийдэх, шагайн тоглоомын тухай мэдлэг арвижих үр дүн гарах ёстой юм. Хөдөлгөөний чадвар эзэмшүүлэхэд янз бүрийн зогсолт, суултаас шагай няслах, шүүрэх эв дүй, тухайн нөхцөлд шарлагатай биеийн чанарыг сайжруулах дасгалуудыг ашиглахын зэрэгцээ бусад хичээлийн шагайтай холбоотой агуулгыг интеграци хийх байдлаар баяжуулах боломжуудыг тусгасан болно.
Хураангуй: Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн амьдралын чанарыг сайжруулах, өвчний хүндрэлээс сэргийлж зөв дадлыг бий болгох зорилгоор дотоод шүүрэл судлаач эмч, ЭМТ-ийн эмч нар, хоол зүйч, эмнэлгийн бусад мэргэжилтэн, биеийн тамирын дасгалжуулагчаас бүрдсэн судалгааны баг 3 сарын турш ажиллалаа. Хөтөлбөртөө эмчилгээ оношилгоо, дасгал хөдөлгөөн, хоололтын дэглэмийг бүхэлд нь багтааснаар эмчилгээний цогц менежментийг хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Судалгаанд 10-19 нас 2.0%, 30-39 нас 2.0 %, 40-49 насны ангилалд 8.0%, 50-59 насных 35%, 60-69 насных 38%, 70-аас дээш насны үйлчлүүлэгч тус бүр 15% бөгөөд тэдгээрийн биеийн жингийн индексийг тодорхойлоход 87.5% нь илүүдэл жинтэй, таргалалтын 1, 2, 3 зэрэгт хамаарч байсан. Мөн хоёрдогч хэлбэрийн чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн хоололтын дадал зуршлыг судалж, амьдралын чанарын дээшлүүлэх нөлөөллийг судалсан ажлын үр дүнг харууллаа.
Тус илтгэлд “Биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн агуулга боловсронгуй болон хөгжиж ирсэн үе, шатууд”, “Биеийн тамирын хичээлийн агуулга шинэчлэгдэн боловсрогдсон түүхэн хөгжлийн тойм”, “Биеийн тамирын сургалтын үйл ажиллагаанд тохиолдож буй бэрхшээлүүд” гэсэн чиглэлүүдээр судалж товч дүгнэлтийг хийсэн болно.
Өндөр хүчин чадалтай техник, технологийн мэдлэгийг чадварлаг эзэмшихэд бие бялдрын сайн хөгжилтэй, хөдөлгөөний олон талын авъяас чадвартай, эрүүл чийрэг биетэй байхыг оюутан залуучуудаас шаардаж байгаа учраас биеийн тамир, спортын нийгэмд гүйцэтгэх үүрэг улам өсөн нэмэгдэж байна. Оюутан-бие хүн ирээдүйн иргэн болохынхоо хувьд өөрийн болон бусдын эрүүл мэндийг бэхжүүлэх, бие бялдраа хөгжүүлэх, насан туршдаа эрүүл, идэвхтэй амьдрах арга барил эзэмшин нийгэмтэй хөл нийлүүлэн алхах дадал, чадвартай болж төлөвшүүлэх нь зүйтэй юм. Бид судалгаандаа МУИС-ийн биеийн тамирын хичээлийг судалж буй нэгдүгээр түвшний оюутнуудын тэсвэрийн чадавхын үзүүлэлтийг Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яамны захиалгат “Монголын хүүхэд, залуусын хөгжлийн шалгуур, үзүүлэлтийг тодорхойлох технологийн сургалтын практикт нэвтрүүлэх нь” судалгааны төслийн хүрээнд үндэсний хэмжээнд хийгдсэн “Монголын хүүхэд, залуучуудын хөгжлийн шалгуур, үзүүлэлт” судалгааны 06-21 насны хүүхэд, залуучуудын бие бялдрын хөгжлийн тэсвэрийн чадавхын шалгуур үзүүлэлттэй харьцуулан танилцуулах болно. Судалгаанд оролцогчидын бие бялдрын бэлтгэлжилтийн тэсвэрийн чадавх “Монголын хүүхэд, залуучуудын хөгжлийн шалгуур, үзүүлэлт”-ийн дундаж түвшинд ч хүрч чадахгүй, түвшин доогуур, хангалтгүй байгаа нь тогтоогдлоо.
Тус илтгэлд “Биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн агуулга боловсронгуй болон хөгжиж ирсэн үе, шатууд”, “Биеийн тамирын хичээлийн агуулга шинэчлэгдэн боловсрогдсон түүхэн хөгжлийн тойм”, Биеийн тамирын сургалтын үйл ажиллагаанд тохиолдож буй бэрхшээлүүд” гэсэн чиглэлүүдээр судалж товч дүгнэлтийг хийсэн болно.
Оюутан залуучуудын бие бялдрын хөгжлийн түвшин болон эрүүл мэндээ хамгаалах тухай мэдлэг, чадвар нь цар тахлын үед хэрхэн үр дүнтэй хэрэглээ болж байгаа эсэх асуудлыг тандан судлах зорилгоор бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорилоор хүч, уян чадавхын үзүүлэлтээр, мэдлэгийн хувд эрүүл ахуй, дадал хэвшилтэй холбоотой ойлголтыг асуулгын аргаар судалсан үр дүн нь тус судалгааны ажлын гол агуулга болно. Судалгааны үр дүнгээс харахад биеийн тамирын хичээл болон бусад судлагдахуунаар эзэмшсэн мэдлэг, чадвараа уялдуулан эрүүл мэндээ бэхжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга, хэрэгсэл болгон ашиглах хэрэгцээ, сонирхол хүн бүрд байдаг боловч бие даан сурах дадал хэвшил илүү чухал уу гэсэн асуудлыг хөндсөн үр дүнг танилцуулж, цаашид анхаарах шаардлагатай асуудал, үр дүнг сургалтын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх зорилт тавигдаж байна.