Бидний тухай
Багш ажилтан
Судалгааны зорилго ЕБС-ийн шилдэг сургууль шалгаруулах үзүүлэлтийг боловсруулахад оршино. Судалгаанд сургуулийн удирдлага, захиргааны менежмент, хичээл хөгжүүлэлт, багшийн заах арга зүй, мэргэжил дээшлүүлэлт, сурагчийн сурах үйл явц, хөрөнгийн захиран зарцуулалт гэсэн 7 үзүүлэлт бүхий асуумж боловсруулан Улаанбаатар хотын 127 сургуулийн 314 захирал, менежер, нийгмийн ажилтан, багшаас асуумж авсан. Цуглуулсан өгөгдөл дээр статистикийн дотоод бүтцийн хамаарал, тайлбар дүн шинжилгээ хийсэн болно. Үр дүнг үндэслэн асуумжийн дотоод бүтцийн хамаарал сайн болсон, уг үзүүлэлтийг Монголын ерөнхий боловсролын салбарт хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв.
Чөлөөт болон байгууллагын харьяат орчуулагч аль аль нь зах зээл дээр ажиллаж байхын тулд компьютерт суурилсан орчуулгын санах ой, хэвлэлийн программууд, интернет болон төрөл бүрийн онлайн, оффлайн электрон эх сурвалжийг ашиглах ёстой болж байна (Kiraly 2000: 123). Өөрөөр хэлбэл, орчуулагч гэддэг хэл шинжлэлийн мэргэжилтнээс соёл, техник технологитой салшгүй холбоотой болжээ. Тиймээс, өнөөдөр энэ мэргэжлийн тодорхойлолтод хамгийн тохирох нэр бол "хэлний үйлчилгээ үзүүлэгч" (language service provider) гэж үзэж байна (Pym 2003: 491). Тус илтгэл нь: 1. Компьютерын техник хангамж ашиглах чадамж 2. Орчуулгын үйлчилгээ үзүүлэх чадамж 3. Компьютерын программ хангамж ашиглах чадамж 4. Орчуулгад технологи ашиглахын давуу ба сул тал, цаашдын хөгжлийн чиг хандлага гэсэн үндсэн хэсэгтэй. Мэргэжлийн орчуулагчид - Бичвэр боловсруулагч - Төрөл бүрийн файлтай ажиллах - Зөв бичих дүрмийн алдаа шалгуур - Хэл зүйн алдаа шалгуур - Өгөгдөл олж авах хэрэгсэл - Хөмрөг, түүнийг задлан шинжлэх - Хадмал орчуулгын программ - Ярианы технологи - Орчуулгын санах ой - Нэр томьёоны менежмент - Машин орчуулга - Хэлмэрчлэхүйн технологи гэсэн чиглэлийн программ хангамжийг ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлж, цагаа хэмнэж, сургалт судалгаанд ашиглаж байгааг хамгийн олон хэрэглэгчтэй, өндөр үнэлгээтэй программ хангамжуудын жишээгээр авч үзсэн болно.