Бидний тухай
Багш ажилтан
ОЛОН ХЭЛНИЙ БОЛОВСРУУЛАЛТЫН САЛБАРЫН НЭР ТОМЬЁОНЫ АСУУДАЛД Э.МӨНХ-УЧРАЛ МУИС, МХХШТ-ийн профессор Хураангуй: Шинжлэх ухааны олон салбар дунд хамгийн залуу бөгөөд хамгийн эрчтэй хөгжиж байгаа салбарын нэгэнд Хэл боловсруулалт (Natural Lanaguage Processing) зүй ёсоор нэрлэгдэх болжээ. ХХ зууны дунд үед хэлийг компьютероор орчуулах төсөөллөөс эхэлж, цахим хэл шинжлэл (Computational linguistics) нэрээр гараанаас гарч байсан хэл боловсруулалт эдүгээ дотроо 13 үндсэн салбар, 62 дэд салбартай болон хөгжиж байна (Zhiwei 2002). Үүнтэй холбоотойгоор, тус салбарын бүтээлийг монгол хэлээр унших, бичихэд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал нь хэл боловсруулалтын нэр томьёог орчуулах явдал бөгөөд салбарын нэр томьёоны тусгай толь бичиг одоогоор хараахан гараагүй байна. Тиймээс, энэхүү өгүүлэлд хэл боловсруулалтын орчин үед анхаарал татахуйцаар эрчтэй хөгжиж буй олон хэлний боловсруулалтын салбар (Multilinguality)-ын орчуулгыг дэд салбаруудад холбогдох гол нэр томьёог холбогдох судалгааны бүтээлүүдээс түүвэрлэн цуглуулж, тэдгээрийг монгол хэлээр хэрхэн орчуулах асуудлыг авч үзэхийг зорих болно.
Манж, хятад хоёр хэлээр хавсарсан “Сонгож орчуулсан Ляожай жы и бичиг” -ийн нэгэн эхийн тухай" MUNKH-UCHRAL, Enkhtur Department of Mongolian Language and Linguistics, National University of Mongolia SOYOL, Lundegjantsan Department of Asian Studies, National University of Mongolia, Mongolia Чин улсын үеийн манж судлаач Бугиргэн Жагдан хятадын сонгодог бүтээлүүдийн нэг, дундад зууны үеийн нэрт зохиолч Пү Сунлингийн зохиол “Ляожай жы и бичиг буюу Ляожайгийн хачирхалтай тэмдэглэл”-ийг манж хэлнээ орчуулж Төр Гэрэлтийн 28 дугаар онд (1848) хэвлүүлэн гаргасан байдаг. Тэрээр “Ляожай жы и бичиг”-ээс нийт 126 сэдвийг сонгон орчуулж 24 дэвтэр болгон эмхлэн гаргахад нэгэн насны амьдралаа зориулсан ажээ. Тус бүтээлийн нэг хувь, зургаан дэвтрийг Гандантэгчинлэн хийдийн хамба лам агсан Н. Эрдэнэпил өөрийн цуглуулгын санд хадгалж байснаа нэрт эрдэмтэн, академич Ш. Лувсанванданд бэлэглэсэн байсныг хожим түүний охин хятад судлаач, доктор, профессор Л. Маналжавт өгсөн нь бидэнд уламжлан ирсэн юм. Манай судалгаа уг зургаан дэвтрийн сэдвүүд дэх манж, хятад хоёр хэлний орчуулгын хэв маяг, үгийн сан, хэл найруулгын онцлог, өнгө аясыг харгуулан үзэх зорилготой. Тиймээс судалгаа маань “Сонгож орчуулсан Ляожай жы и бичиг” -ийн орчуулгад хэлшинжлэл, утга зохиол, соёлын орчуулгын онолын үүднээс ажиглалт хийн, эх зохиол болон манж орчуулгыг харьцуулан тус бүтээлийн манж судлалын салбар дахь хэлшинжлэл, утга зохиол, соёл судлалын ач холбогдол, үнэ цэнийг нээн харуулах юм. Ингэснээр манж судлаач Бугиргэн Жагдангийн орчуулгын арга барил, онцлогоор дамжуулан “Ляожай жы и бичиг”-ийн нэгэн хувилбарыг манж судлалын сурвалж бичгийн судалгааны эргэлтэд оруулах нэгэн алхам болох байх хэмээн найдаж байна.
Organizing a training of translators and interpreters, we had to consider the equal inclusion of native language and foreign language courses in the curriculum. Based on the content of the native language courses taught in the pilot training, we present five modules and 16 teaching methods of the native language training curriculum that were agreed upon through our academic discussions. The article provides a review of the previous research on the training modules and training methods, theoretical basis, and comparison with native language training methods that are not intended for specific specialists.
2021 оноос МУИС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвөөс “Монгол Улсын орчуулагч, хэлмэрчийн мэргэжилтнийн чадамжийн түвшнийг тогтоох нь” төслийг санаачлан хэрэгжүүлж, энэ хүрээнд англи, хятад, орос, солонгос, япон, турк, итали, испани зэрэг олон хэлний орчуулагч, хэлмэрчдийн мэргэшсэн байдлыг олон чиглэлээр судалж, үр дүнд нь ур чадварын 3-р түвшний шалгалтыг зохион байгуулж гэрчилгээ олгож байна. Энэ явцад тус төвийн төлөвлөгөө болон шалгалтад оролцогчдын зүгээс тавьсан хүсэлтийн дагуу эх хэл болон гадаад хэл хосолсон чадваржуулах сургалтыг зохион байгуулж эхэлсэн болно. Анхны сургалтыг “орчуулга, хэлмэрчилгээний” онол, хэрэглээ, эх хэлний үндсэн мэдлэг, шалгалтын бүтцийг танилцуулах, дадлага хийх байдлаар ззохион байгууллаа. Улмаар, уг сургалтын үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд тусгайлан хөтөлбөр боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна. Манайд орчуулгын хэлний түгээмэл алдааг тайлбарласан зүйл олон боловч орчуулга, хэлмэрчилгээнд тусгайлан зориулсан эх хэлний судалгаа хомс байна. Тийм учраас, энэхүү илтгэлд гадаад хэл сайтай боловч орчуулагч, хэлмэрчийн мэргэжлийн түвшинд эх хэлээ сайжруулах шаардлагатай хүмүүст зориулсан сургалтын хөтөлбөрийн модуль, сургалтад хэрэглэх аргын талаар судалсан судалгаандаа тулгуурлан, монгол хэлний сургалтад хэрэглэж болох таван модуль, арван сургалтын арга зүйн талаарх саналаа танилцуулъя. Модуль 1. Орчуулагчийн эх хэлний суурь мэдлэгийн шаардлага Монгол хэлээр үг үсгийн алдаагүй бичих чадвараас гадна тухайн салбарын мэргэжлийн үг хэллэг, тогтсон нэр, нэр томьёог эзэмшсэн, хийсвэрлэн сэтгэж, тухайн нөхцөлд бага цагт үр бүтээлтэй бичих эсвэл ярих дадалтай болгоход эх хэлний суурь мэдлэгийн ач холбогдол оршино. Үүнд дараах чадвар багтана. Модуль 2. Төрөл бүрийн эхийг найруулан бичих, ойлгомжтой илэрхийлж ярих арга барил Нэг эхийн юм уу нэг илэрхийлэмж утгыг албан хэргийн, эрдэм шинжилгээний, нийтлэлийн, бодлогын, харилцан ярианы, дүрслэх ярианы найруулга гэх мэт олон хэв маягаар илэрхийлж сурах чадварыг чухалчилна. Үүнд, бичиж найруулахаас гадна биеийн хэлэмж, дохио зангаа ч оролцоно. Жишээлбэл, нэг өгүүлбэрийг хуульч, сэтгүүлч, дипломат, судлаач, оюутан сурагч, хүүхэд зэрэг янз бүрийн ажил мэргэжил, хүмүүсийн байр сууринаас эхийг дахин найруулж бичих, ярьж илэрхийлэх зэргийг сургалтын агуулгад багтааж болно. Сургалтад хэрэглэх арга: Paraphrasing drills, Register-switch дасгал Модуль 3. Учир шалтгааны ба дискурсийн орчинд эх хэлээрх эхийг өөрчлөх, эмхлэх, найруулах, хянан магадлах чадвар - Монгол хэлээр учир шалтгааны холбоо харилцаанд сэтгэж сурах, найруулах бичих, эсвэл зохион ярих - Шалтгаан, үр дагаврыг зөв тайлж, ялгаж хардаг байх - Эсрэгцүүлэх, харьцуулах талбараа олж чаддаг байх - Мэдээллийг зөв дараалалд оруулж чаддаг байх - Сэдэв ба бодит орчны хамаарал, хоорондын уялдааг олж хардаг байх Модуль 4. Орчуулгын монгол хэл Эх хэлээрээ орчуулах, хэлмэрчлэхдээ түүнийг гадаад хэлний талаас харвал, бас нэг гадаад хэл юм гэж үзэж, задлан шинжлэх чадварт суралцах - Уран зохиолын бус эхийн онцлог, бүтэц, хэлбэрийг авч үзэх - Мэргэжлийн нэр томьёо эх хэлэндээ хэр нийцтэй байгааг нягтлах, өөрийн хувилбарыг дэвшүүлэх - Гадаад хэлний дүрэм бүтцэд автсан “орчуулгын хэлээрх” өгүүлбэрийг монгол хэлний зүй тогтолд нийцүүлэн “монголчлох” чадвррууд. Модуль 5. Мэргэжлийн болон салбарын орчуулгын найруулга Орчуулагчийн орчуулах боломжит олон салбарын үг хэллэг, найруулгын дотоод учир шалтгааныг олж тогтоож сурах юм уу найруулгын онцлогт нь суралцах, ингэхдээ уг хэлбэрийг нь дагах, хадгалах зэрэг ч багтана. Заах аргууд - “Эх хэлээр ажиллах”: Дүрэм тайлбарлах, засах, хянах, ариутгах буюу онол, хэрэглээг хослуулах - Алдаанд суурилсан сургалт (Error-based learning): Орчуулагчдын түгээмэл алдааны сан бүрдүүлж, ашиглах, өөрийнхөө “алдааны хавтас” бий болгох - Эхэд суурилсан сургалт: жинхэнэ монгол эх бичвэр = сайн орчуулга, монголын шилдэг нийтлэл, бодлогын баримт бүхий орчуулгуудыг ашиглах - Найруулгын харьцуулал: гадаад хэл ба монгол хэлний дотоод логикийн ялгаа, хэлний сэтгэлгээний онцлогийг харьцуулах Сургалтын (суралцагчийн зүгээс) үр дүн: - Эх хэлэрэх эх бичвэрүүд дундаас орчуулгын эхийг ялган таньдаг болсон байна. - Нэг өгүүлбэр, нэг эхийг олон янзаар найруулж чаддаг болсон байна. - Орчуулгад гардаг түгээмэл алдааны талаарх ойлголттой болж, түүнийг засаж залруулах чадвартай болсон байна. - Эх хэлээрээ зорилгодоо нийцүүлэн бичдэг болсон байна. - Орчуулах ур чадвар сайжирч, орчуулах хэлмэрчлэх чанар тодорхой хэмжээгээр дээшилсэн байна. - Монгол сэтгэлгээ болон эх хэлний зүй тогтлын уялдаа холбоог танин мэдэж, эрхэмлэн чухалчлах хандлага төлөвшсөн байна. Дүгнэлт Орчуулагчийн эх хэлний сургалт нь монгол хэлний онолын мэдлэг заах биш, орчуулж буй сэдэв агуулгын хүрээнд мэргэжлийн түвшинд монгол хэлээр сэтгэж, монгол хэлний зүй тогтолд нийцүүлэн орчуулах, хэлмэрчлэх онол, хэрэглээ, заах сургалт байхад чиглүүлэх сургалт байх юм.
Монгол Улсын Их сургуулийн өнөөгийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим буюу Хэл бичгийн факультет, Монгол судлалын сургууль, Монгол хэл, соёлын сургуулийн багш, судлаачид монгол хэл бичгийн мэргэжилтэн, багш нарыг бэлтгэх, монгол бичиг хийгээд төрөл бүрийн сурвалж судлалын чиглэлээр заан сургах, судлан шинжлэх, өвлөн уламжлах эрхэм үүргийг биелүүлж иржээ. Мөн 1990-ээд оноос монгол бичиг сэргэн мандах үеэс эдүгээ хүртэл манай багш нар 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль, 1995 онд батлагдсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”, 2000 онд баталсан Монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм, 2008 онд МУ-ын Засгийн газраас баталсан “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-2”, УИХ 2015 онд баталсан “Монгол хэлний тухай хууль”, 2020 онд МУ-ын Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”, Монгол зэрэг төр засгаас монгол хэл, бичгийн талаар баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомж, баримт бичгийг боловсруулахад, санал зөвлөгөө өгөх, найруулн хянах зэргээр идэвхтэй оролцож ирснийг дурдууштай. Энэ хугацаанд монгол бичгийн хичээлийг МУИС-ийн төрөл бүрийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын зэрэгцээ байгууллага, олон нийтэд тасралтгүй зааж, монгол бичиг судлалын чиглэлээр мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай байнга хамтран ажиллаж, 10 гаруй эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж, 100 орчим сурах бичиг, гарын авлага, толь бичиг, зөв бичих дүрмийн хэрэглэгдэхүүн хэвлүүлж, монгол бичгийн цахим боловсруулалтын талаар анхааран 10 гаруй программ хангамжийн хөгжүүлэлтэд оролцож хэрэглээнд нэвтрүүлж, монгол бичгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, холбогдох хууль, тогтоомж, баримт бичгүүдийг боловсруулахад тухай бүрдээ оролцож иржээ. Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгүүдийн судалгаа, Монголын нууц товчоон судлал, монгол сурвалжийн судлалаар хэдэн зуун бүтээл туурвиж, монгол сурвалжийн өвийг судлан шинжилж, тайлан тайлбарлах, салбар салбарын шинжлэх ухааны судалгааны хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжийг бүрдүүлэн, нийтийн хүртээл болгох эрхэм чухал үйл хэрэгт тус тэнхимийн хамт олон хувь нэмэр оруулж иржээ. Тус үйл хэргийг бүхэлд нь багтаан тодорхой өгүүлэх боломжгүй тул зуу зуун эрдэм шинжилгээний өгүүлэл, олон улсын болон улсын хэмжээнд хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний илтгэл болон бүтээлийн бусад төрлийг үл тооцон, зөвхөн ном бүтээлийн хэмжээнд хашиж үзэхийг хичээнэ. Ингэхдээ дараах хэдэн зүйлээр авч үзэх болно. Тухайлбал: 1. Монгол бичиг судлал: 1.1. МУИС-ийн монгол бичгийн сургалт 1.2. Нийгэм, олон нийтэд зориулсан монгол бичгийн сургалт, нийгмийн сурталчилгаа 1.3. Монгол бичгийн сургалтын хэрэглэгдэхүүн 1. 4. Монгол бичгийн цахим боловсруулалт 1. 5. Монгол бичиг судлалд холбогдох эрдэм шинжилгээний төслүүд 2. Монгол сурвалж судлал 2.1. Монголын нууц товчоон судлал 2.2. Монгол бичгээрх сурвалжийн судалгаа 2.3. Монголчуудын хэрэглэж ирсэн бусад бичгийн судалгаа, сурвалж: Эдгээрэийн үндсэн дээр, БНМАУ-ын үеийн цаг төрийн нөхцөл байдал, 1990-ээд оны үеийн үндэсний бүхэн сэргэн тэнхэрсэн үе, 2000 он гарахад дэлгэрсэн даяаршлын үед монгол ижилслээ бүтээх, монгол үндэстний онцлогоо тодотгох шаардлагаар, монгол бичиг, монголчуудын уламжлалт бичиг соёлоо танин мэдэх, эзэмших, хэрэглэх үйлсийг түүчээлэн, монгол бичгээ заан сургах цогц хэрэглэгдэхүүнийг нийтийн хүртээл болгосон, монгол бичгийн дахин сэргэлтийг манлайлсан, монгол хэл бичиг, соёл, сурвалж судлалын чиглэлээр анх байгуулагдсан цагаасаа өөрийн гэсэн сургалт, судалгааны дэг уламжлал бий болгож, түүнийгээ үе үеийн нийгэм нийтийн эрэлт хэрэгцээ, техник технологийн дэвшилтэт хөгжилтэй уялдуулан залгамжлан үргэлжлүүлж, Монгол Улсын төдийгүй дэлхийн Монгол судлалын хэмжээнд монгол бичиг, сурвалж судлалын томоохон төв болж, оюутан суралцагч, олон нийт хийгээд олон улсад монгол хэл бичиг, сурвалжийн үнэ цэнийг сурталчлан түгээж буй хамт олон хэмээн хэлж болох юм.
The Secret History of the Mongols is a priceless work of Mongolian literature, and an invaluable source of history that records the events of the life and reign of Chinggis Khaan, his successors, as well as over 400 historical figures. The work also chronicles the foundation and formation of the Ikh Mongol Ulus and all its associated foreign relations and foreign campaigns, the lifestyle and culture of the nomadic people including their language, beliefs, and rituals, and touches upon historical events not only pertinent to Mongolia but the greater Eurasian continent. Thus, the Secret History of the Mongols is a stand-alone and incomparable work that not only traverses the history, language, and culture of the medieval Mongol period, but acts as a conduit of conveying data and knowledge that is still relevant today. Following the 2023 initiative issued by the President of Mongolia to translate the Secret History of the Mongols we, the translation team, used a methodological approach in translating of the Secret History of the Mongols into English that emphasized re-interpreting the socio-cultural nuances and elements of the original manuscript which other translation versions overlooked. Specifically, elements that reflected the period’s nomadic heritage and background. As a result, this translation effort was able to successfully introduce into scholarship new interpretations of the original text that reflect the unique thinking, concepts, traditions, and customs of the Mongolian nomadic people and help contextualize historical perceptions.
This study explores the perception of translation competence among translators and foreign language teachers in Mongolia. It is done by providing empirical evidence for the translation competence model and intercultural competence model. 260 participants completed questionnaires and translated two texts in direct and inverse translation. Results suggest that translators and teachers view translation as a dynamic rather than a static concept. Differences in the acceptability average were observed between direct and inverse translations. The study also reveals insufficiencies in the strategic sub-competence, which compensates for other insufficient sub-competences. The research does not conclusively support the interrelated and hierarchal nature of translation sub-competences proposed by PACTE.
Мэдээлэл татаж чадсангүй!