МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Г.Уянга, Д.Энх-Отгон
"The Impact of Organizational Justice on Organizational Commitment." Бизнес ба инноваци, vol. 10, no. 01, pp. 1-11, 2024-5-1

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation

Хураангуй

Хураангуй Тус судалгааны ажлаар бид, “Байгууллагын шударга ёс” нь ажилчдын “Байгууллагын үнэнч хандлагад” хэрхэн нөлөөлж буйг “А” компаний санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийт 250 ажилчдын хувьд судалж үзлээ. Судалгааны үр дүнг Микрософт Эксел болон SPSS 29.0 программуудыг ашиглан шинжлэв. “Байгууллагын шударга ёс”-ны хүчин зүйлс нь “Байгууллагадаа үнэнч хандах” бүх хүчин зүйлстэй ойролцоо утгатай нөлөө үзүүлсэн үр дүн гарлаа. Хуваарилалтын шударга ёс нь “Сэтгэл хөдлөлийн үнэнч хандлага”-д харьцангуй эерэг хүчтэй нөлөөтэй. Харин “Үйл явцын шударга ёс” нь “тууштай үнэнч хандлага”-д хүчтэй нөлөөтэй гэсэн үр дүн гарлаа. “Хүмүүс хоорондын” болон “Мэдээллийн шударга” ёс нь “Сэтгэл хөдлөлийн үнэнч хандлагад” арай илүү хамааралтай байна. Түлхүүр үгс: Байгууллагын шударга ёс, Байгууллагад үнэнч хандах, хуваарилалтын шударга ёс, сэтгэл хөдлөлийн шударга ёс.

Зохиогч(ид): Г.Уянга, Н.Сонинтамир
"1.The relationship between self-esteem and Subjective well-being (In case of NUM students))" Бизнес ба инноваци, vol. 10, no. 02, pp. 1-8, 2024-5-1

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation

Хураангуй

Хураангуй Тус судалгаагаар бид, “Сайн сайхан байдал болон өөртөө итгэл итгэлийн хамаарлыг” МУИС-ийн нэгдүгээр курсын нийт 237 оюутны хувьд судалж үзлээ. 18-19 нас бол, бие бололд сэтгэл зүйн хувьд олон сорилтыг давдаг гэх утгаараа хүний амьдралын маш чухал үе байдаг. Бид энэхүү судалгаандаа, судлаач Rosenberg-ийн “өсвөр насныхны өөртөө итгэх итгэл”-ийн асуулгыг ашиглан, судалгааны үр дүнг шинжилж үзлээ. Судалгааны үр дүнгээс үзвэл оюутнуудын өөртөө итгэх итгэл болон сайн сайхан байдлын “эерэг нөлөө” гэсэн үзүүүлэлтүүд хүчтэй эерэг хамааралтай (.689**) гарч байна. Харин өөртөө итгэх итгэл буурах тусам “эерэг нөлөө” буурч байна. Өөртөө итгэдэг оюутнууд амьдралыг “аз жаргалтай гэж үздэг бөгөөд, итгэх итгэл нь бага байсан ч тэдний хувьд “аз жаргалтай” л байдаг гэх сонирхолтой үр дүн гарлаа.

Зохиогч(ид): Б.Лхамцэдэн, Г.Уянга
"АЖИЛЧДЫН АЖЛЫН СЭТГЭЛ ХАНАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ХАМААРЛЫН СУДАЛГАА" Аялал Жуулчлал Судлал, vol. V, no. ISBN978-99962-60-43-8, pp. 22-29, 2023-6-10

tourism.reaserch.mon@gmail.com

Хураангуй

судалгааны ажлын зорилго нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын түргэн хоолны үйлчилгээний ажилчид болон үйлчлүүлэгч нараас судалгаа авч, (1) ажилчдын ажлын сэтгэл ханамжийн талаарх үнэлгээг тодорхойлох, (2) үйлчлүүлэгчдийн үзүүлж буй үйлчилгээний чанарын талаарх төсөөлөл нь тэдний хүлээлтээс зөрүүтэй байгаа эсэх (3) ажлын сэтгэл ханамж, үйлчилгээний чанар зэрэг хувьсагч хоорондын харилцан нөлөөг илрүүлэхэд оршино. Судалгааны үр дүнд үйлчилгээний чанарын талаарх төсөөлөл нь тэдний хүлээлтээс доогуур, зөрүүтэй байгаа харуулсан ба ажлын сэтгэл ханамж нь үйлчилгээний чанарт эерэг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон.

Зохиогч(ид): Г.Уянга, Ө.Зулбаяр
"The Relationship between Self-esteem and Subjective Well-being (in Case of NUM Students)", International conference on value of accounting Information and Sustainability, Mongolia, 2023-6-9, vol. 1, pp. 7

Хураангуй

“Subjective well-being (SWB) refers to the comprehensive assessment of an individual’s life satisfaction and happiness”

Зохиогч(ид): Д.Энх-Отгон, Н.Сонинтамир, Г.Уянга
"A Survey of the Job Satisfaction of Employees Who Work from Home" JOURNAL OF ACCOUNTING theory and practice, vol. June 2023 Vol 7, no. ISSN 2522-106X, pp. 43-46, 2023-6-1

https://journal.num.edu.mn/accounting/issue/view/432

Хураангуй

In modern times, companies use the advantages of technology to improve their competitiveness and increase their efficiency, create completely new business models, and make radical changes and innovations. This digital evolution is bringing about changes in all industries, including the media, banking, telecommunications and commerce industries. Due to this, there is a need to study the satisfaction of employees who are affected by the digital transition. Researching the job satisfaction of employees who work from home is of great importance nowadays, when business organizations are starting to take measures such as working remotely or working from home, or working shorter hours.

Зохиогч(ид): Г.Уянга, Н.Түмэнжаргал
"Эмч нарын сэтгэлийн тэнхээ ба туйлдал" Бизнес ба инноваци, vol. 9, no. 01 (2023), pp. 69-83, 2023-5-15

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/4970

Хураангуй

Хураангуй Энэхүү судалгааны ажлаар эмч нарын ажлаас халшрах хам шинжид сэтгэл зүйн капитал буюу итгэл найдвар, үр дүнтэй байдал, тэсвэр тэвчээр, өөдрөг үзэл хэр зэрэг нөлөөлж байгааг шалгаж үзлээ. Орчин үед, эмч, эмнэлэгийн ажилты хувьд ажлын байран дахь зан төлөв болох ажилтны сэтгэл ханамж, ажлаас халшрах хам шинж зэрэг нь сэтгэл зүйн бэлэн байдал, бодит бус дэмжлэг зэргээс ихээхэн шалтгаалах болсон байна. Энэхүү үзэгдлийг Монгол улсын III шатлалын эмнэлгийн эмч нарын жишээн дээр судалж үзлээ. Уг судалгаанд нийт 100 эмчийг санамсаргүй түүврийн аргаар сонгож хамруулав. Судалгааны үр дүнд, эмч нарын сэтгэл зүйн капитал нь өндөр байх тусам хувь хүнийхээ хувьд маш амжилттай байдаг болох нь батлагдлаа. Харин сэтгэл зүйн капитал нь сэтгэл хөдлөлийн туйлдал болон үйлчлүүлэгчдэд хүнийрхүү ханддаг хандлагатай сөрөг хамааралтай байна.

Зохиогч(ид): Г.Уянга
"Interdisciplinary application on SWB as a measure of Social Progress: The case of Contemporary Mongolia", Экспортын боломжийг хөгжүүлэхүй, 2023-5-5, vol. 01, pp. 01

Хураангуй

The issue of human happiness has dragged philosophers’ interest for a long time. “Jeremy Bentham (1748–1832) famously argued that human happiness should be conceived as the fundamental principle of human conduct, both psychologically and morally” (Brey, 2015). Subjective wellbeing is increasingly recognized as a valuable measure of social progress. It can provide important insights into the quality of life of individuals and communities. In the case of contemporary Mongolia, measuring subjective wellbeing could particularly relevant given the country’s unique history and challenges. Mongolia is landlocked country in Central Asia that is known for its nomadic culture, vast steppes and rich history. However, the collapse of communism in late 20th century brought significant changes in the social, economic, and political systems in Mongolia. The transition from socialist to a capitalist system had a huge impact on the psychological wellbeing of the people. The transition has been associated with increased levels of stress, anxiety, and depression and confusion. Measuring subjective wellbeing is important for understanding social progress in Mongolia, because it provides insight into how people perceive their lives and overall well-being. Subjective well-being is a measure of individuals’ self-reported happiness or life satisfaction, and it reflects their subjective evaluations of their own lives. Subjective well-being is particularly relevant in the context of Mongolia, which has undergone crucial change of economic and social changes in recent years. These changes have had both positive and negative impacts on people’s lives. Measuring subjective well-being can provide valuable information about how these changes are affecting individuals’ well-being and social progress.

Зохиогч(ид): Г.Уянга, Б.Лхамцэдэн
"Байгууллагын иргэншлийн зан төлөвт ажлын шинж чанар нөлөөлөх нь", Аялал жуулчлалын судалгаа 2022, 2022-12-2, vol. 2022.No 006, pp. 1-10

Хураангуй

ТОВЧ ХУРААНГУЙ 1990-ээд оны дунд үеэс Монголын зах зээлд олон улсын нислэгийн тийз борлуулах бизнес шинээр нэвтрэн орж ирсэн билээ. Иргэний нислэгийн тийз борлуулагч агентуудын ажилтнуудынаа иргэншлийн зан төлөвийг тодорхойлж, энэхүү зан төлөвийг сайжруулах арга замыг эрэлхийлэх нь зүйтэй юм. БИЗТ-ыг сайжруулахын тулд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Үүний дотроос АШЧ /ажлын шинж чанарын онол/-ыг энэхүү судалгааны үл хамаарагч хувьсагчаар сонгон авлаа. Судалгаанд 13 иргэний агаарын тийз борлуулагч агентын 106 ажилтан хамрагдсан. Судалгаагаар, мэргэжлийн хандлага нь аль ч хүчин зүйлтэй хамааралгүй гэх үр дүн гарлаа. Ажлын чухалаа мэдрэх болон ажлаа бүхэлд нь хариуцвал БИЗТ-н Ухамсар сайжирна гэсэн үзүүлэлт 0.643 хамааралтай гарсан. Мөн ажлыг бүхэлд нь хариуцаж хийвэл БИЗТ-н ажилчдын энэрэнгүй сэтгэлд бага нөлөөлдөг 0.481 ч эелдэг занд ихээр 0.650 нөлөөлдөг гэсэн үр дүн гарлаа. Эргэх холбоо сайн байвал БИЗТ-н нийгмийн идэвхи сайжирна гэсэн үзүүлэлт 0.707 хамааралтай буюу бусад хэмжээсээс хамгийн өндөр хамааралтай гарсан. БИЗТ-ийн 5 хүчин зүйлсийг ажилчдын ажилласан жилтэй хамааруулж үзвэл 1-р хүчин зүйл буюу ажлын олон талт байдал ажилласан жил 2 хоорондоо хамааралгүй гэж гарчээ. Түлхүүр үгс: Байгууллагын иргэншлийн зан төлөв, Ажлын шинж чанар, тийз борлуулагч агент, энэрэнгүй сэтгэл, эелдэг зан, ухамсар, нийгмийн идэвхи, мэргэжлийн хандлага

Зохиогч(ид): Б.Лхамцэдэн, Г.Уянга
"Ажилчдын ажлын сэтгэл ханамж, үйлчилгээний чанар хоорондын харилцан хамаарлын судалгаа", Аялал жуулчлалын судалгаа 2022, 2022-12-2, vol. 2022.№006, pp. 1-10

Хураангуй

Сүүлийн жилүүдэд олон улсын томоохон сүлжээ түргэн хоолны газрууд Монголын зах зээлд нэмэгдэж байна. Монгол орны зочлох үйлчилгээний салбарт, ялангуяа хоол үйлдвэрлэлийн байгууллагуудын талаархи өмнөх судалгааны ажлууд ихэвчлэн тухайн хоолны эрүүл ахуй, амт чанар, үйлчилгээний чанар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн талаархи судалгаа голложээ. Гэвч ажилчдын ажлын нөхцөл байдал, ажлын ачаалал, хамт олны дотоод уур амьсгал, урамшуулал, амжилт ололт зэрэг хүний нөөцийг судалгааны талаархи ажилчдад чиглэсэн судалгааны ажил хомс байна. Иймд судалгааны ажлын зорилго нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын түргэн хоолны үйлчилгээний ажилчид болон үйлчлүүлэгч нараас судалгаа авч, (1) ажилчдын ажлын сэтгэл ханамжийн талаарх үнэлгээг тодорхойлох, (2) үйлчлүүлэгчдийн үзүүлж буй үйлчилгээний чанарын талаарх төсөөлөл нь тэдний хүлээлтээс зөрүүтэй байгаа эсэх (3) ажлын сэтгэл ханамж, үйлчилгээний чанар зэрэг хувьсагч хоорондын харилцан нөлөөг илрүүлэхэд оршино. Судалгааны үр дүнд үйлчилгээний чанарын талаарх төсөөлөл нь тэдний хүлээлтээс доогуур, зөрүүтэй байгаа харуулсан ба ажлын сэтгэл ханамж нь үйлчилгээний чанарт эерэг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон.

Зохиогч(ид): Б.Лхамцэдэн, Г.Уянга
"Зочид буудлын үйлчилгээний ажилчдын ажлын байрны стресс нь ажлаас халшрах хам шинжид нөлөөлөх нь " Хүний нөөцийн удирдлага, vol. 2022.12.№02(057), pp. 42-55, 2022-12-1

www.monhrm.mn

Хураангуй

Аливаа байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, орлогын тэнцвэртэй байдал зэрэг нь байгууллагын ажилчидтай салшгүй холбоотой. Ажилчид нь ажлын байрны стресс багатай байх нь ажлын бүтээмж нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл юм. Ажлын байрны стресс их байх нь ажлаас халшрахад хүргэж байгууллагын тогтвортой үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Ажлаас халшрах хам шинж нь урт хугацааны ажлын ачаалал, дарамт болон стресс нь ажиллагчдад энэхүү хам шинжийг бий болгодог. Байгууллагын хувьд ажиллагчдад ажлаас халшрах хам шинж бий болсноор ажил таслалт, ажлын гүйцэтгэл, идэвхи буурж улмаар ажлаас гарахад хүрдэг. (G. J. Maslach C, 1998) нар энэхүү ажлаас халшрах хам шинж нь гол төлөв үйлчилгээний салбарт ажиллаж буй мэргэжлийн хүмүүст илэрдэг. Ажиллагчид ажлаас халширснаар хувь, байгууллага төдийгүй үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа муудаж эхэлдэг байна. (R.R, 1988) эрдэмтэн судлаач үйлчилгээний салбарт ажилладаг ажилчдын ажлын үр дүн нь бусдаас хамааралтай ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс стресст орох нь хялбар бөгөөд стресс нь даамжирч “burn out” буюу ажлаас халшрах хам шинжийг үүсгэдэг талаар судалж тогтоосон байна. Иймд бид энэхүү судалгаагаар Өвөрмонголын Альша аймгийн Тaixi зочид буудлын ажилчдын ажлын байрны стресс үүсгэдэг хүчин зүйл, ажлаас халшрах хам шинжид хэрхэн нөлөөлж буйг тодруулахын тулд статистик хамаарлын шинжилгээ мөн хүчин зүйлийн регрессийн шинжилгээ хийсэн. Зочид буудлын үйлчилгээний ажилчдын ажлын ачааллаас үүсэлтэй стресс нь ажлаас халшрах хам шинжид хүчтэй нөлөөлж байна.

Зохиогч(ид): Б.Лхамцэдэн, Г.Уянга
"Stressing to the Edge of collapsing in case of hotel Mongolia ", international conference on Social Science, Arts, Business and Education, India , 2022-10-18, vol. EDN: 791., SBN: 978-93-90150-32-8, pp. 34-38

Хураангуй

Abstract The issues such as sustainability of an organization and the balance of income have strongly linked to the employees. The workplace stress is considered one of the key factors in increasing productivity and sustainability. High workplace stress can lead to fatigue and negatively affect to sustainability of the organization. Due to the long-term workloads, stresses and strains are the main reasons of employee job burnout. In an organization, job burnout can lead to absenteeism, job performance, and inactivity and leave the job at the end. Maslach and Goldberg (G. J. Maslach C, 1998) suggest that the job burnout is more common in professionals working in the service sector. As employees get tired of jobs, not only individuals, but also relationship with clients begin to weaken. Scholars, such as Bachelor and Hock (R.R, 1988) have found that people who work in the service sector are likely to experience stress and job burnout. Therefore, to find out the job burnout condition in Bluesky hotel in Ulaanbaatar, Mongolia, we performed statistical correlation and regression analysis. According to the statistics, stress caused by the workload of hotel service workers has strong impact on job burnout.

Зохиогч(ид): Г.Уянга, Б.Лхамцэдэн
"Workplace with politics: In case of Energy Station, in Mongolia", international conference on Social Science, Arts, Business and Education, Korea, 2022-10-18, vol. 01, pp. 28-33

Хураангуй

Abstract - The study investigated the influence of social capital on job satisfaction with moderating effect of perceived organizational politics. The model was empirically tested based on a data collected from 237 workers in 2nd electric station in Ulaanbaatar city.Exploratory factor analysis of scales were analyzed via SPSS 23.0 software. The result illustrates that the positive impact of social capital to job satisfaction decreases when perceived organizational politics shows moderating negative effect in between.

Зохиогч(ид): Г.Уянга
"Issues of building sustainable education: Perception and Application Difference regarding Soft Skills", International Conference on Business & Management: Global and Local Perspectives, Монгол, 2021-12-17, vol. 1, pp. 1

Хураангуй

The study examined the perceptions and goals of high school students in the STEM program about EQ and STEM program in relation to their level of Happiness. The relationship between these factors was also examined for differences in age and sex. The survey involved students in grades 10-12 of the Mongolian University of Sciences and Technology.

Зохиогч(ид): Г.Уянга
"Measuring Sustainability of Tourism ", International Conference on Business & Management: Global and Local Perspectives, Монгол, 2021-12-17, vol. 01, pp. 1-11

Хураангуй

Abstract – The purpose of this research is to assess the potentials of Mongolia in becoming one of the major sustainable tourism destination of the world. Sustainable tourism is about focusing and adapting principles developed to ensure the long-term growth of environmental, economic, and socio-cultural aspects of the tourism industry. In this research, the authors will collect data by conducting questionnaire survey on tourists, who have visited Mongolia during the summer. The main focus of this research paper will be showing the impact of different variables of tourism industry in developing Mongolia as a sustainable tourism destination. By adopting the factors from World Tourism Organization authors measured the present condition and try to recommend possible solutions that can ensure the proper utilization each of those factors in order to enhance the progress towards sustainability in tourism industry.

Зохиогч(ид): Б.Лхамцэдэн, Г.Уянга, Э.Цоморлиг
"ЦАР ТАХЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА", International Conference on Business & Management: Global and Local Perspectives, , 2021-12-17, vol. des.17.2021, pp. 29-30

Хураангуй

2019 онд БНХАУ-ын Ухань хотод гарсан Ковид-19 цар тахлын улмаас, улс орнуудын хэвийн амьдралд өөрчлөлт гарч, эдийн засаг нийгмийн олон асуудлуудтай тулгараад байна. Урд өмнө гарч байсан цар тахлуудын хэмжээ, үр дагаварыг энэ удаагийн цар тахалтай харьцуулан аялал жуулчлал, зочид буудал, агаарын тээврийн жишээн дээр зарим улс орнуудыг харьцуулан судлав. Энэхүү цар тахлын эсрэг МУ-ын Засгийн газар, УИХ-с авч хэрэгжүүлсэн арга хэмжээг авч үзлээ. Зочид буудал, аялал жуулчлалын салбарын хувьд, төрөөс явуулсан арга хэмжээ, түүний үр нөлөөнд сэтгэл ханамжгүй гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Зохиогч(ид): Б.Лхамцэдэн, Г.Уянга
"ажил амьдралын тэнцвэр болон ажлаас гарах сэдлийн хамааралд байгууллагын иргэшлийн зан төлөв дамжуулагч хүчин зүйл болох /сүлжээ зочид буудлын жишээн дээр/" Хүний нөөцийн удирдлага, vol. 2021,06, pp. 52-64, 2021-8-1

https://www.esan.mn/o/mongolin-hunii-nootsiin-mergeshsen-menejeruudiin-holboo-318

Хураангуй

Монгол Улсад эмэгтэйчүүд бүтэн цагаар ажиллах нь түгээмэл байдаг тул ажил, амьдралын зөрчил/тэнцвэр гэдэг ойлголт нь маш чухал юм. Зочид буудлын салбарт ажиллагсдын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Манай улсад аялал жуулчлал зочид буудлын бизнес нь улирлын шинж чанартай, хүний нөөцийн хомсдол үүсч байгаатай холбоотойгоор ажилчид урт цагаар ажиллах замаар нэмэлт ачаалал шаардагддаг. Энэ салбарт ажилчдын ажлаас гарах, шинээр ажилд орох шилжилт хөдөлгөөн хүний нөөцийн урсгал их байна. Уг судалгаанд ажил амьдралын зөрчлийн хүчин зүйлс нь ажлаас гарах сэдэлд хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Байгууллага дахь хамт олны харилцааны уур амьсгал буюу “Байгууллагын иргэншлийн зан төлөв” хувьсагчийг ажилтнуудын ажил амьдралын зөрчлийн хамаарлын хүчинд хэрхэн нөлөөлж буйг шалгаж үзэв (mediator). Энэхүү судалгааны түүвэрт Монгол улсад үйлчилгээ үзүүлж буй олон улсын сүлжээ зочид буудлын дунд шатны 200 менежерүүд хамрагдсан. Мэдээллийн өгөгдлийг цуглуулж SPSS 20.0 програмыг ашиглан шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнд ажил амьдралын зөрчилдөөн нь ажлаас гарах сэдэлтэй урвуу хамааралтай болохыг харуулсан. Байгууллагын иргэншлийн зан төлөвийн хүчин зүйлс нь ажил амьдралын зөрчилдөөн болон ажлаас гарах сэдэлийн дамжуулагч хувьсагч болох нь хэсэгчлэн батлагдсан.

Зохиогч(ид): Г.Уянга
"Байгууллагын шударга ёс", 2021-3-10
Зохиогч(ид): Б.Лхамцэдэн, Г.Уянга
""Working while planning to leave" in case of chain hotel", 3rd International Conference on Advancing Knowledge, Турк, 2020-9-1, vol. 3, pp. 1-14

Хураангуй

This paper examines the key factor associated with Work Life Conflict (WLC) and its impact on Turnover intention. The responses from the sample are used to test the hypothesis that Organizational Citizenship Behavior will mediate the relationship between dependent and independent factors. Sample for the present study consisted of 200 mid-level managers working in chain hotels in Mongolia. Data was collected by the questionnaire and SPSS 20.0 software was utilized to analyze. The results indicated that perceived work-life conflict was correlated negatively with turnover intention. Organizational citizenship behavior acting as partial mediator for the relationship between work-life conflict and turnover intention among the employees of chosen chain hotels in Mongolia.

Зохиогч(ид): Г.Уянга
"Сайн сайхан байдал дахь нийгмийн капиталы үүрэг" Хүний нөөцийн удирдлага, vol. 02, no. 051, pp. 65-82, 2019-12-20

www.monhrm.mn

Хураангуй

Товч хураангуй: 2019 оны 9 сарын байдлаар 2.45 тэрбум хүн Фейсбүүкийн идэхтэй хэрэглэгч байна. 300 сая хүн өдөр бүр нийгмийн сүлжээнд байнга байдаг бөгөөд, 83 сая хуурамч хаяг байдаг . Манай улсын хувьд, нийт хүн амын 67% буюу 2105000 Фейсбүүкийн хэрэглэгч байна. Энэхүү судалгаагаар Фейсбүүкийг ашигласнаар нийгмийн ямар капиталыг бий болгож байгаа болон энэ нь оролцогчдын “сайн сайхан”-ы мэдрэмжид хэрхэн нөлөөлж байгаа судаллаа. Судалгааг их сургуулийн 333 оюутны хувьд авч үзсэн бөгөөд, асуулгын аргыг ашиглав. Судалгааны үр дүнд оюутнууд Фейсбүүкт “гүүр” хэлбэрийн нийгмийн капитал буюу “мэдээлэл” авах гэж ордог болох нь батлагдсан. Мөн энэхүү “гүүр” хэлбэрийн нийгмийн капитал нь “сайн сайхан” байдалтай эерэг хүчтэй (β= .451**), (p=0.000). хамаарч буй сонирхолтой үр дүн гарлаа.

Зохиогч(ид): Г.Уянга
"Нийгмийн Энтерпрайзуудын нийгмийн үнэ цэнийг бүтээх нь, Боловсролын байгууллагын жишээн дээр" Бизнес ба инноваци, vol. 17, pp. 125-141, 2019-9-10

https://bs.num.edu.mn/

Хураангуй

Улс орэы хууль эрх зүйн болон эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалан Монгол дахь ихэнх нийгмийн энтерпрайзууд ашгийн бус байгууллага гэж бүртгэгддэг. Ялангуяа, зах зээлийн эдийн засгийн хөгжилд, засгийн газар болон бусад талуудын яаралтай шийдвэрлэхэд хэцүү нийгмийн асуудлыг хангах тал дээр эдгээр нийгмийн энтерпрайзуудын үүрэг маш чухалд тооцогдоно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар