МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Добун мэргэний хоёр хүүгийн үүсгэсэн хоёр овгийн тухай", Монгол судлалын шинэ эрин VI, Монгол Улс, 2026-4-16, vol. VI, pp. 1-7(140-14)

Хураангуй

Бөртэ чиногийн удмын Добун мэргэн ба Алан гоо хоёрын хоёр хөвгүүний үүсгэсэн Бэлгүнүд, Бүгүнүд овог хожим хаачсан талаар санал дэвшүүлсэн.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Хүннү болон зарим хүннү овгийн нэрийн судалгаа" Historia Mongolarum, vol. Tom. XXIV., no. №24 (629), pp. 61-83, 2026-1-1

https://journal.num.edu.mn/HistMon

Хураангуй

Монголчуудын эртний өвөг гэж Г.Сүхбаатарын тодорхойлсон Хүннү нарын угсаатны Хүннү хэмээх нэрийг сэргээх оролдлогоо танилцуулсан.

Зохиогч(ид): Б.Батсүрэн, П.Дэлгэржаргал
"Хурилдайн тухай (1200-д оноос 1260/94 он)", Чингис хааны эрин, 2025-11-19, vol. IV, pp. 1-15

Хураангуй

XIII зуунд болсон томоохон Их хуралдай хийгууд бусад төрлийн хурилтайн талаар бүлэглэж, ангилж өгүүлсэн.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Далан давааны их хуралдай ба ахмад хөвгүүдийн аян дайн", Далан давааны их хуралдайн 790 жил, 2025-10-24, vol. 1, pp. 1-10

Хураангуй

Далан давааны Их хуралдайд Өгэдэй хаан өрнийг дайлах зарлиг буулгаж ахмад хөвгүүдийг аялуулсугай гэсэн. Монголоос хэзээ, хэдий тооны цэрэг одож Орос тэргүүт Дорнод Европыг дайлсан асуудлыг авч үзсэн.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Хүннүгийн түүхэн газар зүйн асуудхлд" Historia Mongolarum, vol. Tomus XXII. No. 22 (609), no. Tomus XXII. Fasc. 1, pp. 5-31, 2025-3-1

https://journal.num.edu.mn/HistMon/article/view/9621

Хураангуй

Хүннүгийн түүхэн газар зүйн судалгааг урагшлуулах зорилготой өгүүлэлд тодорхой газар усны байршлийг тогтоохыг оролдохын хамт, Хүннүд хоёр гарын тогтолцоо байсан гэж үзсэн шалтгаан учрыг тодруулсан.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Арван гуравдугаар зууны түүх болон Тэмүжиний бага идэр нас", Эх оронч хүмүүжил ба Монголын нууц товчоо, 2025-1-25, vol. 2025 оны хурал, pp. 1-11

Хураангуй

Тэмүжиний баг идэр насын тухай өгүүлсэн.

Зохиогч(ид): Б.Батсүрэн, С.Өлзийбаяр
"МУИС-ийн Түүхийн ангийн оюутны дадлагын ажлын хүрээнд хийсэн археологийн малтлагын товч мэдээ", Монголын Археологи-2024, 2024-12-21, vol. 2024 оны хурал, pp. 263-264

Хураангуй

Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт энэ жилийн дадлагаар дөрвөлжин булш малтсан тухай өгүүлсэн.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Гүюг, Гүдэн хоёрын тухай нэгэн санал", Чингис хааны эрин, 2024-11-12, vol. 2024 оны хурал, pp. 1-6

Хураангуй

Их Монгол улсын гурав дахь их хаан Гүюг ба Өгэдэйн удаах хүү Гүдэн нарын тухай санал дэвшүүлсэн.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Эртний монголчуудын цэргийн хэргийн асуудалд" Historia Mongolarum, vol. Tomus XXIII No.23 (610), no. Tomus XXIII. Fasc. 1, pp. 5-22, 2024-5-15

https://journal.num.edu.mn/HistMon/index

Хураангуй

Хүннү, Сяньби, Жужан болон Монгол-Татар, Хятаны цэргийн хэргийн судалгааны одоо байгаа төвшинг тодруулж, цаашид судлах үндсэн чиглэлийг тодорхойлсон.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Өмнөд хүннүгийн түүхийн асуудалд", Монгол судлалын шинэ эрин - 2024, Монгол Улс, 2024-4-5, vol. Монгол судлалын шинэ эрин - 2024, pp. 143-144 (1-29)

Хураангуй

Умард Хүннүгээс салан тусгаарласан Модуны удмын хүннү язгууртан ноёдын байгуулсан Өмнөд Хүннү түүхийнхээ туршид хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг тодруулахыг зорьсон.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"1913 оны Монгол ба Дундад Иргэн улсын цэрэг (зарим асуудлыг тодруулах оролдлого)", Таван замын байлдаан - 110 жил, 2023-12-26, vol. Таван замын байлдаан - 110 жил, pp. 1-9

Хураангуй

1913 онд хоорондоо байлдсан Монгол ба ДИУ-ын цэргийн түүх, үүнд улс орны эдийн засгийн боломж, хүн хүчний нөөц, зэр зэвсгийн нөхцөл байдал зэрэг асуудлыг судлан тодруулахыг оролдсон.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Чингис хааны Хорезмд хийсэн аян дайны тухай", Их Монгол улс, Хорезмын улсын харилцаа. Эрдэм шинжилгээний хурал - 1, Монгол Улс, 2023-10-18, vol. Их Монгол улс, Хорезмын улсын харилцаа. Эрдэм шинжилгээний хурал - 1, pp. 1-17

Хураангуй

Дорно зүгийн баян улсыг байлдан дагуулж эзлэхийг мөрөөдөж байсан хорезмын шахын султан Мухаммедийн шунал хүсэл хоёр улсын хооронд дайн үүсэх гол шалтгаан болсон ба Чингис хаан Хорезмын улсын байлдаан бэлтгэл, боловсруулсан төлөвлөгөөг хэрхэн үгүй хийсэн асуудлыг тодруулахыг зорьсон.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"1236-1242 онд Орос ба Дорнод Европыг довтолсон монгол цэргийн тоо", International Conference of the History and Culture of the Central Eurasia from the 13th to the 19th Centuries, БНХАУ, 2023-9-16, vol. International Conference of the History and Culture of the Central Eurasia from the 13th to the 19th Centuries, pp. 79-89

Хураангуй

1236-1242 онд тэр үеийн Орос болон Дорнод Европын зарим улсыг довтолсон монгол цэргийн тоог шинээр тогтоохыг оролдсон.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Байдраг Бэлчир - Хар сүүлийн хэрэг явдал", Монгол туургатны харвуул их наадмын "Их хааны хуралдай", 2023-7-18, vol. Монгол туургатны харвуул их наадмын "Их хааны хуралдай", pp. 1-6

Хураангуй

Хоёр хуваагдаад удаагүй байсан Найманы хант улсын баруун хэсгийг довтлоод буцах замдаа Хар Сүүл хавьд буудалласан Тоорил хан ба Тэмүжиний хооронд болсон хонин жилийн үйл явдлыг тодруулахыг оролдсон судалгааны үр дүн.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Хүннүгийн язгууртан ноёдын хэрэглэж байсан хоёр цолын тухай" Монгол судлал, vol. XLV (572), pp. 104-112, 2022-5-1

http://dep.num.edu.mn/mhhsh/

Хураангуй

Хүннүгийн цол хэмээн түүхэнд тэмдэглэж үлдээсэн Гули ба Данху гэсэн хүннүгийн ихэс язгууртнууд хэрэглэж байсан цолын талаар шинэ санал дэвшүүлсэн болно.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Хүннүгийн бичиг үсгийн асуудалд" Түүхийн судлал, vol. XLVV, no. Fasc. 2, pp. 16-31, 2022-5-1

iha@mas.ac.mn

Хураангуй

Хүннүчүүд бичиг үсэгтэй байсныг гэрчлэх шууд ба дам мэдээнд үндэслэж харин ямар бичиг үсэг хэрэглэж байсан бэ хэмээх үндсэн асуудлыг тодруулахад нэмэр болсон санал дэвшүүлсэн болно.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Лунчэн (蘢城, longcheng) хэмээх хүннү үгийн тухай" Historia Mongolarum, vol. tomus XIX, №19(546), no. fasc. 1, pp. 5-10, 2021-12-1

http://dep.num.edu.mn/history/

Хураангуй

Хүннүгийн улс төрийн төвийн нэр гэж үзсээр ирсэн Лунчэн хэмээх хүннү үгээр хүннүчүүдийн улс төрийн төвийг нэрлэж байсан уу? үгүй юу? гэдгийг тодруулах зорилго дэвшүүлсэн.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Хүннүгийн төр цэргийн зохион байгуулалтын зарим асуудалд" Journal of the Archaeology, History and Ethnography, vol. Volume 17 (16), no. Fasc. 10, pp. 93-104, 2021-12-1

info@usu.edu.mn

Хураангуй

Хүннүгийн цэргийн зохион байгуулалт, цэрэг армийг тэжээдэг эдийн засаг, байлдааны гол нэгж овог, түмт болон цэрэг татлага, хууль цааз гэх мэт Хүннүгийн цэргийн түүхтэй холбоотой асуудлуудын талаар шинэлэг санал дэвшүүлэх зорилго тавьсан.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"Хүннү ба Тоба хэлний таван үг" Монгол судлал, vol. Боть XLIV (543), no. 3, pp. 22-29, 2021-5-1

https://www.facebook.com/pages/category/Education-Website/МУИС-ийн-Монгол-хэл-хэл-шинжлэлийн-тэнхим

Хураангуй

Тус өгүүлэлд, монгол угсаатан сяньбийн салбар аймаг болох тобачуудын үг гэж «Өмнөд Ци улсын бичиг»-т тэмдэглэсэн «чжицинь», «цихайчжэнь», «шэкуйчжэнь», «бидэчжэнь» болон Цифу-Тугухунь-Тоба гэсэн сяньби аймгууд, мөн хүннүгийн удмын Жужан (Нирун) аймгийн эздийн «хаан» (кэхань) хэмээх цолтой яг ижил утга, агуулгатай хүннүгийн «туци», «сиюйцянь», «жирохоуй», «бичэци», «хуюй» хэмээх таван үгийг харьцуулан судлахыг зорьсон билээ.

Зохиогч(ид): Б.Батсүрэн
"XII зууны далаас - ерээд оны Монголын түүхийн асуудалд" Journal of the Archaeology, History and Ethnography, vol. Volume 16 (15), no. Vol. 16, Fasc. 22, pp. 224-233, 2021-1-4

Info@usu.edu.mn

Хураангуй

1184 оны зун Хамаг Монгол (Qamuq Mongqol)-ын долоо дахь хан (khan)-аар сонгогдсон Тэмүжин (Temüjin)-ий намтарт олон ээдрээтэй асуудал байдаг. Зохиогч тэдгээрийн зарим нэгийг судалж – Тэмүжин, Бөртэ (Börte) хоёрын анхны хүүхэд бол Зүчи (Joci) биш харин Хожин бэхи (Qojin beki) юм, хэрэйд (kereyit)-монгол (mongqol)-чууд 12 мянган цэргээр Мэргид (Merkit)-ийг довтолсон, Зүчи (Joci) 1182 онд төрсөн – гэх мэт олон шинэ санал дэвшүүлжээ. Мөн өгүүлэлд Хамаг Монгол, Хэрэйд (Kereyit)-эд 1170-аас 1190-ээд онд өрнөсөн улс төрийн гол хэдэн үйл явдал, тухайлбал, хэрэйдийн Эрх Хар (Erke Qara) ноён Найманы цэрэгтэй хамтарч Тоорил (To’oril) ханыг довтолсон, Далан Балжуд (Dalan Baljut)-ын тулалдаан, Боржигин(Borjigin) – Жүрхин(Jürkin)-ий язгууртнуудын найр, хэрэйд-монголын шинэ эвсэл бүрэлдсэн гэх зэрэг түүхэн үйл явдлыг судалж, эдгээр үйл явдал 1194-1196 онд болсон гэж үзжээ.

Зохиогч(ид): Б.Батсүрэн, Ж.Урангуа
"Калка голд 1223 оны зуны эхэнд зарим орос ван, половц ноёдын хамтарсан цэрэгтэй тулалдсан монгол цэргийн хүн хүчний асуудал: түүх бичлэг ба арга зүйн эрэлхийлэл", Круглый стол, посвященный 800-летию битвы на Калке (1223 г.), ОХУ, 3-5-23, vol. 1, pp. 1-15

Хураангуй

Өрнө, дорнын олон улс орныг дайлсан монголчуудын аян дайны түүхийн судалгааны хамгийн асуудалтай сэдвийн нэгд монгол цэргийн тоо буюу хүн хүчний асуудал багтана. Орчин цагийн гадаадын түүхчид, тэдний өөр өөрсдийнх харьяалагдах улс орнууд нь тэр цагт маш цөөхөн тоотой бас «бүдүүлэг байсан» гэж эрт цагаас басамжлан үзэж ирсэн «зэрлэг омгийн» монголчуудад ялагдсанд үнэндээ одоо болтол итгэдэггүй учраас тэд нарыг царцаа шиг олон тартарууд гэж жаахан зүхэнгүй өнгө аястай бичиж ярьсаар ирсэн ажгуу, хойшид ч чингэх нь ойлгомжтой. Ийм шалтгаанаар тухайн асуудлыг нэг нэгээр нь, боломж олдвол тулалдаан бүрээр нь мөшгөж нягталбал үнэнд дөхөж очих байх. Энэ удаагийн завшаанаар бид нар, оросын түүхчид та бүхэнтэй Калка голын тулалдаанд оролцсон монгол цэргийн тооны талаарх өөрсдийн саналаа хуваалцаж буйдаа таатай байгаа бөгөөд эн тэргүүнээ уг үйл явдлын талаар цухас боловч дурдах нь зүйтэй хэмээн доорх тоймыг толилуулж байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар